1.Хятад - 25.33 триллион доллар
2050 онд дэлхийн хамгийн баян улсаар Хятад тодрох нь ээ. Тус улсын баримталдаг нэг хүүхдийн бодлого нь хүн амын тоог нь бууруулах боловч, эдийн засаг, ажил эрхлэлт, мэдээлэл технологийн салбараараа дэлхийд тэргүүлэх ажээ.
2.АНУ - 22.27 триллион доллар
АНУ-ийн эдийн засгийн дэд бүтцийн үзүүлэлт маш өндөр байдаг ба цаашдаа ч энэ хэвээрээ байх аж. Одоогоор дэлхийд хөрөнгөөрөө тэргүүлдэг Люксэнбург болон Норвеги зэрэг улсууд нь цаашдаа эдийн засгийн уналтанд орсноор, АНУ-д дэлхийн 2 дахь баян улс болох боломжийг олгож байгаа юм.
3.Энэтхэг - 8.17 триллион доллар
Энэтхэг улс нь хүн ам төдийгүй, хөрөнгө мөнгө нь зэрэг өсч яваа цөөхөн хэдэн улсуудын нэг юм. 2050 он гэхэд тус улс нь Хятад улсыг ардаа хаян хамгийн олон буюу нэг тэрбум 500 сая иргэдтэй улс болох ба дэлхийн 3 дахь баян улсаар нэрлэгдэх аж. Эдийн засгийн гадаад бодлого болоод орчин үеийн техник технологио сайжруулан дэлхий даяар нэр алдраа түгээх гэнэ.
4.Япон - 6.43 триллион доллар
Дэлхийд аж үйлдвэрлэлээр тэргүүлдэг Япон улсын ажилгүйдлийн түвшин 37%-иар өсөх хэдий ч баян орнуудын жагсаалтанд байсаар байх аж. Мөн хүн ам нь 25 саяаар буурах таагүй мэдээ байна.
Судлаачдын тооцоолж байгаагаар Герман улс нь 2050 онд дэлхийн хамгийн баян 5 улсад багтахаар байна. Харин нэг хүнд ногдох орлогоороо 18-р байрнаас 10-р байр луу дэвших аж. Гэвч ажилгүйдлийн түвшин 29%-иар өсөх аюултай гэнэ.
6. Англи - 3.58 триллион доллар
2015 оны байдлаар Англи болон Герман улсууд нь Европ тивийн хамгийн том эдийн засагтай улс гэгддэг билээ. Харин 30 жилийн дараа гэхэд яг л энэ хэвээрээ байх аж. Тус улс 19-р зуунд аж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байсан бөгөөд 20-р зуунд тус үйлдвэржүүлэлт нь эрчээ аван ноёрхож байсан агуу түүхтэй юм. Харин өдгөө Америк болон Япон орнууд аж үйлдвэрийн эх орон гэгддэг болоод байгаа билээ.
7. Бразил - 2.96 триллион доллар
1986-1994 оны хооронд тус улсын эдийн засаг гайхалтай байсан бөгөөд тухайн үеийн дэлхийн хамгийн баян улсуудын тоонд зүй ёсоор багтаж байв. Тэд энэ гайхалтай үеэ эргэн дурсаж, 2050 он гэхэд дэлхийн баян улсуудын 7-рт жагсах гэнэ. Харин нэг хүнд ногдох орлогоороо 52-р байрнаас 61-р байр луу огцом ухрахаар төлөвтэй байна. Мөн ажилгүйдлийн түвшин буурч, ажил эрхлэх хүмүүс олширно хэмээжээ.
8. Мексик - 2.81 триллион доллар
Саяхан дэлхийн баян орнуудын жагсаалтын 13-т орж байсан Мекстк улс 2050 он гэхэд 5 байр ахин гайхалтай амжилт үзүүлэх гэнэ. Харамсалтай нь нэг хүнд ногдох орлогийн хэмжээгээрээ дэлхийд 42-р байр эзэлдэг байсан бол 5 байр ухран 47-т орох аж. Ойрын ирээдүйд тус улсын боловсрол, харилцаа холбоо, ажил эрхлэлт, санхүүгийн байдал зэрэг нь өсөн дэвжих төлөвтэй байна.
Эдийн засгийн огцом уналтаас гарч чадахгүй байсаар Франц улс нь 6-р байрнаас 9-р байр руу ухрахаар төлөвтэй байна. Гэсэн ч дараагийн хэдэн жилд нэг хүнд ноогдох орлого нь өсөх хандлагатай байгаа аж. 2008 оноос хойш эдийн засаг нь тогтонги өсөлттэй буюу жил бүр 0.3%-иар өсдөг байжээ.
10. Канад - 2.29 триллион доллар
Канад нь 2050 он гэхэд тус жагсаалтын байраа хэвээр хадгалж үлдэх ганц улс гэсэн таамаг гарчээ. Харин нэг хүнд ноогдох орлогоороо 15-р байраас 12-р байр луу ахих аж. Тус улс нь эдийн засгийн уналтийн шуурганд өртөж байсан ч харьцангуй тогтвортой банкны тогтолцоотой байна. Канад улсын гол түүхий эд болох тосны үнэ буурч байгаа боловч үүнийг зогсоох арга хэмжээ эхнээсээ авч байгаа ажээ.
11.Орос - 1.87 триллион доллар
Тус улсын ажилгүйдлийн түвшин 31%-иар өсөх ба хөрөнгө мөнгөөрөө Австрали болон Аргентин улсуудыг гүйцэн 15-р байранд орно хэмээн тааварлажээ. Харин одоогоор ОХУ-д тулгараад байгаа томоохон асуудлууд нь хориг арга хэмжээнүүд юм.