|

“Үхэл мартсан эр” буюу 181 настай буурай Энэтхэгт амьдарч байна

saikhnaa 2016/03/17 608 0
“Үхэл мартсан эр” буюу 181 настай буурай Энэтхэгт амьдарч байна

Энэ 179 настай буюу хоёр жилийн өмнөх Махашта Мурасийн зураг

 
Махашта Мураси хэмээх Энэтхэг эр дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодроод байна. Тэрээр 1835 оны нэгдүгээр сард төрсөн бөгөөд гуталчин хийж байгаад 1957 онд 122 настайдаа тэтгэвэрт гарч байжээ.

Түүнийг бичиг баримтаа гээгдүүлсэн гэсэн шалтгаанаар геннис бүртгэхээс албан ёсоор татгалзаад байсан юм. Тэгвэл Энэтхэгийн Засгийн газраас Махашта Мурасийн шалтгааныг олгож, бичиг баримтыг нь дахин олгосноор Геннис дэлхийн хамгийн хөгшин хүн буюу "үхэл мартсан эр”-ээр бүртгэж авчээ.

Махашта Мураси Геннист бүртгүүлэх үеэр сэтгүүлчдэд хандаж " Би маш удаан амьдарч байна. Миний ач, зээ нар ч энэ хорвоогоос халиад олон жил боллоо. Үхэл гэдэг зүйл намайг мартсан байх аа” хэмээн ярьжээ. Харин сэтгүүлчид түүнээс яаж ийм урт насалсан тухай тодруулахад хариулт өгөхийг хүсээгүй гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top