|

Чөлөөт сексийн харилцаатай найзаасаа сонссон 7 зүйл +18

tonshuul 2016/03/21 4969 0

Чөлөөт сексийн харилцаатай найзаасаа сонссон 7 зүйл +18

 

 
Бид хоёр анх арван жилд танилцаж байсан юм. Шинэ сургуульд шилжиж ирсэн өдрөөс минь л тэр намайг онцолж их л найрсаг харьцдаг байв. Гэхдээ арван жилд хүүхдүүдийн дунд нэр муутай, хэсэг хэсгээрээ нийлдэг ганган охид байдаг байсны нэг нь тэр байлаа.

Нийлдэг хүүхдүүд нь дээд ангийнх учраас ангидаа их зожиг ганцаардмал дээр нь ангийн охид гадуурхаж, найзлах нь байтугай юм ярих ч дургүй байсан юм. Тиймээс намайг өөртөө хань болгох гэж их хичээдэг байсан. Гэм нь би үргэлж уралдаан тэмцээн, спорт хөөн, завгүй гүйх дуртай хүүхэд байсан болохоор ангиас өөр газарт түүнтэй бараг л танихгүй юм шиг зөрнө. Бид хоёр бусад охид шиг нийлж дэлгүүр хэсч, хамтдаа хөтлөлцөж гүйдэггүй байсан ч өөрсдийнхөө хамгийн нууц гэсэн зүйлийг нэг нэгэндээ нуулгүй ярьдаг байсан юм. Хачирхалтай нь тэр намайг үнэхээр гайхшруулам олон нууцтай охин байлаа.

Миний бодож ч байгаагүй зүйлийг тэр аль хэдийнэ хийгээд үзчихсэн нэг үгээр хэлэхэд тэр хүүхэд биш бүсгүй хүн болчихсон байсан гэхэд болно. Арван жилээ төгсөөд холбоо тасарсан ч саяхан ангийн уулзалтан дээр тааралдах нь тэр. Хамгийн гайхмаар зүйл нь ганган чамин болох гэж нүдээ бүлтэртэл гоёж, эрээн мяраан болсон олон дундаас тэрээр энгийн л нэг цагаан цамц тааран өмдөөрөө хачин ихээр ялгарч харагдсан. Энгийн цэвэрхэн гадаад төрх, харилцаа хоёр нь түүнийг маш энхрий, өөртөө итгэлтэй харагдуулж байсныг нь тодотгохгүй байхын аргагүй. Тэрээр олон жил уулзаагүй найзаасаа ажил эсвэл хүндхэн байгаа санхүүгийн бэрхшээлүүдийг нь асууж тав тух алдуулсангүй. Харин ч чанга дуугаар хөхөрч хүн бүрээс хүүхэдтэй болсон уу, эхнэр нь сайн уу, аз жаргалтай сайхан амьдарч байгаа юу гэх зэрэг их л дотно сэтгэлд хүрсэн асуултуудыг асууж орчноо улам бүр сайхан болгож байлаа.

Удалгүй бид хоёр уулзалт өндөрлөсний дараа ресторанд сууж илүү дотно яриа өрнүүлэхээр болсон юм. Хамгийн гайхалтай нь тэр жинхэнэ сексологич болчихсон гэмээр арвин их туршлагатайгаас гадна мэргэжлийн сэтгэлзүйчээр гадаадад олон жил сурсан байлаа. Үнэхээр дуу алдам олон зүйлийг тэр хийж үзжээ. Юунд ч хязгаарлагддаггүй чөлөөт сексийн харилцаатай найзын маань зөвлөгөө надад нэгийг бодогдуулаад л авлаа. Өмнө нь хэзээ ч би түүнээс ямар нэг зүйл сурах тухай бодож байсангүй. Гэхдээ одоо бол бодох хэрэгтэй цаг нь ирсэн бололтой.

1. Буруу бодол
- Та хоёр хэдэн байрлалтай вэ? 
- Нэг хоёр л биз дээ. Ажил ихтэй, хүүхэд гээд бүр ч боломжгүй байхад юун олон байрлалд секс хийх.

Эмэгтэйчүүд эрчүүдийг л буруутгадаг болохоос биш өөрсдөө сексийн талаар буруу бодолтой явдгаа мэддэггүй. Эрчүүд яагаад эхнэрээ араар нь тавьдаг юм бол? Ихэнхдээ эхнэр нь түүнийг хүсэхгүй бас дээр нь сексийг сайхан зүйл гэж мэдэрч чадахгүй байх тохиолдолд ийм зүйл болдог. Гэтэл эр хүн сексээс сайхан мэдрэмж авч бас эсрэг хүйстнээ хүсээд байгаа юм чинь яаж өөр хүүхний талаар бодохгүй байх юм бэ. Ажил ихтэй ядарсан үедээ ч нэг нэгнээ эрхлүүлж, шинэ байрлал туршиж үзэж бай. Яг үнэндээ чи ядраад байгаадаа биш тархин дотор чинь эргэлдэж байгаа буруу хандлага, буруу бодлоос л болж өдөөгдөхгүй байгаа хэрэг. Нөхрөө сайхан секси, сэрэл хөдөлгөм, тачаангуй залуу гэж бодохын оронд байдаг л нэг өнөө мангар хар гэж бодохоор яаж та хоёр амттай секс хийх болж байна вэ? Буруу бодлоо өөрчилж хайрт чинь ямар үед илүү тачаангуй харагддаг талаар болон та хоёрын хамгийн халуухан байсан шөнийг эргэн сана.

2. Мэдрэмжээ чөлөөл
- Эмэгтэй хүн орон дотроо ирвэс шиг л байх хэрэгтэй! 
- Яагаад ирвэс гэж? 
- Эрслэн эсвэл өөр төрлийн амьтад яагаад ч ирвэсийн удирдах болоод өөрөөрөө байх зөнг дуурайж чаддаггүй юм шдээ.

Ирвэс ямар ч үед өөрийнхөө төрөлх араншинг гаргаж чаддаг. Нэг ёсондоо өөрөөрөө байж чаддаг гэсэн үг. Зөөлөн гулгаж, маш хурдтай давшиж, гэнэтхэн олзоо шүүрэх ирвэс шиг бай. Өөрийнхөө дотоод мэдрэхүйг ил гарга. Ирвэс хэн, хаана, ямар олз намайг хүлээж байгаа бол гэж бодоод тухтай хэвтэж байдаг амьтан огтхон ч биш. Тэр олзоо отож байгаад бүх зүйлийг өөрийн тактикаар, өөрийн удирдлага доор төгс биелүүлдэг. Эмэгтэй хүн ийм л байж чадах юм бол гайхалтай сайхан сексийг мэдэрч чадна. Түүнээс биш нөхөр юу хийх бол гэж хүлээж суух юм бол санаанд нь юу ч таарахгүй. Яг л ирвэс шиг өлсгөлөн байж олзоо шүүрч өөртөө бүгдийг тааруул.

3. Өөрөө өөрийгөө өдөөхүй
- Чиний сэрлийг юу их хөдөлгөдөг вэ? 
- Мэдэхгүй юм даа, нөхөр маань намайг хүсэх үед бага зэрэг хөдөлдөг л юм. 
- Порно, секс тоглоом, хувцас, хэрэглэл ядаж эротик өгүүллэг уншиж байв уу? 
- Ёстой үгүй, тийм зүйлээр яах юм?

Гол нь сэтгэлзүйн бэлтгэл маш чухал. Миний мэдэх ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө өдөөлгүй шууд л сексийн үйл ажиллагаанд орсноос болж өвдөлт зовиур мэдэрч сексийн дунд үеэс л залхаж төвөгшөөж эхэлдэг. Аргагүй шүү дээ, ямар ч бэлтгэлгүй орсон учраас сэтгэлзүйн оргилох хугацаа бага байгаа юм. Бас бие махбодь бэлтгэгдэж сэрэл хөдлөн нөгөө зүйлээс маань шингэн зүйл ялгарч амсар нээгдээгүй байхад хүчээр хийж байгаа учраас зовиур мэдрэгдэх нь аргагүй. Тиймээс энэ бүхэнд чи өөрөө л сэргэлэн байж өөрийгөө өдөөж өгөх хэрэгтэй. Төсөөлөн бодох чадвараа ч ашиглаж болно. Хамгийн гол нь өөртөө зовиуртай секс хэзээ ч бүү хий. Энэ бол чамайг сексээс бага багаар хөндийрүүлэх маш буруу алхам. Хэрвээ төсөөлөл чинь тус болохгүй байгаа бол дээр дурдсан порно, өгүүллэг, тоглоом зэргийг туршаад үзэх л хэрэгтэй.

4. Цор ганц зүйлд төвлөр
- Сексийн үеэр юу бодогддог вэ? 
- Өө зөндөө л юм бодно шдээ. 
- Тэгвэл сексийн дараа? 
- Сайхан унтмаар л санагддаг. 
- Уг нь сексийн үеэр чамд секс л бодогдох ёстой. Дараа нь ч гэсэн чи сексээ л бодох ёстой шүү дээ.

Яаж чи секс хийж байхдаа эрт унтах талаар эсвэл хоол хийх тухай, маргаашийнхаа ажил, өөрийнхөө бие галбир, хамтрагчийнхаа үнэртэй ус зэргийг бодож чадаж байна вэ? Ийм янзаараа хэдэн мянган жил секс хийлээ ч яг үнэндээ юу хийгээд байгаагаа ойлгохгүй хэвээр л байх болно. Энэ чинь мэдрэмж шүү дээ. Чи зөвхөн өөрийнхөө эд эсээрээ мэдэрч байгаа бүхэнд л төвлөрөх ёстой. Зүгээр л, төвлөр. Уруулд чинь чийгтэй зөөлөн зүйл хүрч, огт өөр хүний гар өмдний чинь дотуур гүйж, өгзөгний чинь ард нөхрийн чинь өмдийг нэвтлэх шахан товойх зүйл... Сексдээ төвлөр. Биеэ суллаад, өөрийнхөө хийхийх хүсдэг зүйлээ хий.

5. Туршилтанд бэлэн бай
- Нөхөр маань олон зүйл туршиж үзэхийг хүсдэг. Харин би бол айж байна. Яах вэ? 
- Жишээ нь ...

Ерөнхийдөө эрчүүд яг л гэнэн, сониуч жаал хүү шиг л байдаг. Харсан, үзсэн, дуулсан бүхнээ турших гэж үзнэ. Машин барьж байхдаа нөгөөхөө оролдуулах, анал секс хийж үзэх, усан дотор загас наадуулах, чамайг өөрийгөө оролдохыг харах гээд л түмэн янзын юм толгойд нь эргэлдэж байгаа. Ариун цэвэр сайн сахиж байгаад эдгээр зүйлсийг туршаад үзэхэд тийм ч амь насанд халтай зүйл гарахгүй болов уу. Хамгийн сонирхолтой нь дээрх шиг тэдний хүсч байгаа зүйлийг хэд хэд туршаад хийгээд ирсний дараагаас эдгээр нь чамайг асар ихээр өдөөж дур хүслийг чинь нэмэгдүүлдэг болно. Гэм нь эрчүүд чихэр нэхэх жоохон хүүхэд шиг байнга шалгааж байгаад туршиж үзсэн хойноо сонирхол нь огцом буурчихдаг. Энэ л эрэгтэй эмэгтэй хүний тархины бүтцийн ялгаа байх.

6. Тураах хөтөлбөр 
- Чи дээр нь гардаг уу, доор нь ордог уу? 
- Доор нь ... 
- Муу л байна даа!

Хэрвээ турахыг хүсч л байгаа бол түүний дээр гараад өгзгөө сайн сэгсэр. Хоёр хажуу руугаа сэгсчих биш шүү. Оруулаад гаргах буюу дээрээс доошоо сэгсрэх. Хэрвээ өгзөг муутай бол дөрвөн сарын дотор л чамд үр дүнгээ үзүүлнэ. Харин өгзөг, ташаа томтой бүсгүйчүүд бэлхүүсээр турах ч гэлээ ташаанаас доошоо улам илүү томорч мэдэх гэмтэй. Учир нь энд чинь өгзөгний булчин чангаруулах үндсэн дасгалын явж байгаа юм шүү дээ.

7. Аз жаргалын норм
- Нэг удаагийнхаар гурав тавьж байсан уу? 
- Үгүй! Хоёр ч тавьж байгаагүй.

Галзуу барын аманд гараа хийгээд мартдаг насандаа л хэд хэдэн удаа тэнгэрээс дээш тав зургаан метр рүү гарч чадахгүй юм бол хөгширсөн хойноо яах болж байна вэ? Арай одоо болтол гар хангалга хийж, бусдаар оролдуулж байж таашаал авдаг хэвээрээ байгаа юм биш биз? Хонгор минь, жинхэнэ секс хийж үз. Гар хангалга хийхийг сэтгэлзүйчид байх л зүйл гэж зөвлөдөг бол сексологичид буруу гэж үздэг. Гэхдээ хамгийн чухал нь секс гэдэг бол хүрэлцэх мэдрэмж гэдгийг хэзээ ч бүү март.

Санал болгох

Сэтгэгдэл

top