|

Эрдэнэт үйлдвэр ХХК оюуны өмчтэй болно

saikhnaa 2016/03/29 619 0

Эрдэнэт үйлдвэр ХХК оюуны өмчтэй болно

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ний 2015 оны "Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл,Оюуны өмч -инновацийн арилжаа” уриан дор болсон 1000 инженерийн зөвлөлгөөний үеэр "Шинэ бүтээл, Бүтээгдэхүүний загварын патент, Ашигтай загварын гэрчилгээ авах бүтээлийн уралдаан”-д шалгарсан Засвар механикийн заводын Грат 1400- булинга шахах шахуурга, Баяжуулах фабрикийн Механик түлхүүр зэрэг бүтээлүүдэд Монгол Улсын Оюуны Өмчийн газарт мэдүүлэг гаргах эрхийн бичиг
, 500 000 төгрөгийн шагнал олгосон. 
 
 
Хөгжлийн хэлтсийн Инновацийн төв нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөллийн тусгай зөвшөөрөл бүхий  "Ай Пи Пи Ай” ХХК-тай хамтран ажиллаж Засвар механикийн завод, Баяжуулах фабрикийн инженер техникийн ажилтнуудын зохион бүтээсэн дээрхи шинэ бүтээлүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр Монгол улсын оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргасан нь шинэ бүтээлийг патентжуулах ажлын эхлэл юм. 
 
Эдгээр шинэ бүтээлүүд нь Эрдэнэ үйлдвэр ХХК-ний оюуны өмчийн бодлого, компанийн санхүүжилтээр бий болсон оюуны өмчийг эзэмших ашиглах журмын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ний оюуны өмч юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top