Сүүлийн үед ҮШ Богд гэгээн Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч байсан мэтээр бичих боллоо. Үнэндээ тэр аль хүчтэй рүү нь л хэлбийдэг, байр суурьгүй нэгэн явсан шиг.
Монголчууд Чин гүрний эсрэг түрхрэн босоход шийд муутайхан дэмжсэн. Дараа нь, Монголын төрийн хар хүн гэгдэх феодал ноёд хүчирхэгжихэд дургүйцсэн зарим эрлийз хурлийз, харь этгээдүүд, лам нарыг ашиглан, урд хөршийн эзэрхийчүүд эх орончдыг маань алж хядах том тэррор явуулахад Богд хаан мөн л шийд муутайхан ч дэмжсэн. Хорлож алах явцад өөрөө биечлэн оролцож байсан гэдэг шүү дээ.
Харь гарвальтай Цэрэндорж, Бадамдорж нарын зохион байгуулсан Монголын
тусгаар тогтнолыг устгах ажиллагааг мөн л дэмжиж, Хятадын ерөнхийлөгч
буюу даажунтны зурагт өвдөг сөгдөн мөргөсөн. Ташрамд, Их хүрээний лам
нар дунд цус холилдсон хүн цөөнгүй байв. Учир нь, Хүрээнд 60 гаруй
мянган хүн байсны, 10 гаруй мянга нь монгол, бусад нь хятад байсан
гэдэг /Чайна таун л байж/. Монголчуудын олонх нь лам. Хүрээний цөөхөн
хүүхнүүдийн хойноос хятадууд үхэлдэнэ. Тэр хүүхнүүд төрүүлсэн эрлийз
үрээ лам болгох нь олонтаа байлаа шүү дээ.
Богд хаан Барон Унгэрн, Монгол Ардын Намынхныг ч дэмжсэн. Бүхнийг
дэмжсэн. Гэхдээ энэ нь, язгуурын эх оронч, баатар гавьяат олон хүнийг
хорлож алах явдалд оролцсоныг нь төдийлөн хөнгөрүүлэхгүй, харин аль
хүчтэйг дагадаг байдал нь хүндрүүлж ч магад. Юун тэр үндэсний эрх
чөлөөний хөдөлгөөнийг удирдах вэ? Сөнөөхөд нь илүү их үүрэг роль
гүйцэтгэсэн.
Тэрбээр, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний хоёр гол удирдагчийн нэг
Сайн ноён хан Намнансүрэнг /нөгөө нь Да лам Цэрэнчимэд/ бүрэлгэхэд
оролцсон. Уг нь, Намнансүрэн Буриадад нэг хэсэг байхдаа, панмонголист
үйл ажиллагаа явуулж, Нармай Монгол улс байгуулах талаар төлөвлөгөө
боловсруулалцсан юм билээ.
Нармай Монголыг байгуулах хуралд Сайн ноён хан тэргүүтэй төлөөлөгчид
оролцох учиртай байв. Сайн ноён хан ерөнхий сайд нь болох магадлал өндөр
асан. Панмонголизмын төв байх ёстой Ар Монголын үндэсний гол лидэр
байлаа шүү дээ. Гэтэл дайснууд Сайн ноён хан зэрэг Нармай Монголыг
байгуулалцсан, байгуулалцах ар монгол эх орончдыг янз бүрээр хорложээ.
Ингээд, харь гаралтнууд, гүрэн, тэдний гар хөл бологсдын гайгаар, их үйл
хэрэгт ач тус багатай Гомбо-Идшин гүн нараас (ажиглагчаар очсон) өөр
хүн манайхаас тэр хуралд очоогүй билээ.
Нармай Монгол улсад гол үүрэг роль гүйцэтгэх Ар Монгол ийнхүү тэр үйл
явцад оролцоогүй учир бүх төлөвлөгөө эхнээсээ бүтэлгүйтэх тийшээ
ханджээ. Хэрэв Сайн ноён хан хорлогдоогүй бол Нармай Монгол улс
төлөвлөсний дагуу байгуулагдаж болох л байж. Орос /хожим Зөвлөлт/, Япон
гүрнүүд Нармай Монголыг байгуулахыг эртнээс сонирхож байсан агаад, Хятад
сул дорой байв л.
Монголчуудын нэгдэн нийлэх хөдөлгөөн хүчживэл, үүнд дулдуйдан
олон улсын тавцанд асуудлыг дэвшүүлэх, тал бүрээр дэмжих төлөвлөгөө
Японд байж. Том гүрнүүд ч Чин улсын болон Орос импэрийн "өвийг” хэсэглэж
хуваах, "залгамжлагчдыг” нь сулруулах сонирхолтой асан. Зөвлөлтөөс
Буриадыг таслан авч манайд буцаан өгч ч чадах байв. Польш, Финланд,
Балтийн 3 улсыг тусгаарлуулж чадаж л байсан шигээ. Үл гүйцэлдэх
төлөвлөгөө огт биш.
Ийнхүү, 8-р Богд үндэсний эрх чөлөөний удирдагч асан, ар монголчууд
Нармай Монголыг байгуулахад оролцоогүй гэдэг хоёр домог худал ажээ.
Сэтгүүлч, тэмцэгч Ч.Мөнхбаяр