5-р микрийн эрчим хүчний тооцооны тоолууруудыг ээлжит баталгаажуулалтанд хамруулав. Энэ удаа Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК –ний үйлчилгээний хүрээний 5-р микрийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 14, 15, 23-р байруудад ашиглагдаж буй эрчим хүч хэрэглээний тооцооны 1231ш тоолуурт улсын ээлжит баталгаажуулалт хийгдсэн байна. Мөн дээрх баталгаажуулсан байрны тоолууруудын баталгаажуулалт хоорондын хугацаа 4жил ба 2020 он хүртэл хүчинтэй байна.