|

ХҮН ЧАНАР

saikhnaa 2016/04/07 355 0

ХҮН ЧАНАР

 

Энэ амьдралд сайнаар ч саараар ч яригдахгүй байна гэвэл чи амьгүйтэй л ижил. Би л гэхэд хувьдаа юм бичсэн ч бичээгүй ч энүүгээр тэрүүгээр , энэ хавьдаа ч ямар нэгэн арга хэмжээнд очоод юм ярьсан ч яриагүй ч, ус балгасан мэт дуугүй байсан ч, бүжиглэсэн ч бүжиглээгүй ч, уусан ч уугаагүй ч албатай мэт заавал яригддаг ккк. 

Зүв зүгээр байж элдвээр яригдаж, хэлэгдэж явсанаас өөрийн хүссэнээрээ аяглаад тэднийг ярих яриа, ховоор нь "хооллож" байсан нь дээр шүү дээ. Тэгээд ч бусдыг бас хооллож "буян" үйлдэж байгаа хэрэг байх нь шүү дээ ккк. Ядаж л өөрийнхөө хүссэнээр байсан тул өөрөө та жаргалтай байх болно шүү дээ тухайн мөчид. 

Нүд үнэнч, чих худалч гэж ирээд л ярих ч харсан зүйл маань хүртэл бидний бодсоноос шаал өөр шалтгаантай байх нь ч бий.... 
Яадагийн бэ дуртайгаа чалчиж л байг л дээ хүмүүс таны, миний тухай. Бид ямар бусдын амыг байтугай өөрийнхөө амыг олигтой хянаж чаддаг нь олон билүү дээ. Алдаагүй хүн гэж байдаггүй юм, өнгөрсөнгүй хүн гэж бас байдаггүй юм. 

Эцсийн эцэст хүн шиг хүн чанартай хүн л байвал болоо. Хэн ч юу ч яриад, чи үнэхээр л хүн чанараар дүүрэн нэгэн байх аваас хэзээ ч яаж алдаад таны юуг ч харлуулж чаддаггүй юм. Зүгээр л хүн шиг хүн л бай бусад нь бол дэндүү өчүүхэн. Хүмүүс сохор биш, хүн бүр хүний үгээр үг хийгч биш.

ЯГ ҮНЭНДЭЭ НҮД Ч ТЭР, ЧИХ Ч ТЭР АЛЬ АЛЬ НЬ ҮНЭНЧ БИШ БОЛОХ 1000 ТОХИОЛ БУЙ БИЛЭЭ. 

Ухаантай юмыг ялгаж салгаад ойлгох, харах, хүнд дүн тавих гэж яардаггүй хүмүүс энэ орчлонгоор нэг дүүрэн бий. Хамгийн гоё сайхан гоёл бол хүн чанар. 
Миний өөртөө хамгийн бардам өмсдөг гоёл зүүлт чимэг минь хүн чанарын минь гоёл. Тиймээс ч би сэтгэл зүрхнээсээ бардамхан гийдэг. Та ч бас тийм нэгэн байгаа бол юунд ч санаа зовох шаардлагагүй болчихдог. 
Дээдийн дээд дэгжин гоёл, хүн чанарын дээл билээ. 

Та хувцасныхаа шүүгээнд байх хувцас гоёлдоо биш өөрийнхөө хүн чанарын арьсанд нэг сайн анхаарал хандуулаад үзчихэд л бусад зүйлс дэндүү өт мэт өчүүхэн санагдаж, итгэл баяр бахдал булаг мэт оргилдог юм даа. 

Хулганайн Тэргэл

Санал болгох

Сэтгэгдэл

top