Орхон аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, аргагүй нэгнийх нь амьдрал ахуйд туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажилладаг. Өнгөрсөн 3 жилд бүтэн өнчин 56 иргэн, гэнэтийн аюул, ослын улмаас орон гэргүй болсон 76 өрх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай 26 өрх, хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй 56, нийт 213 иргэнд нийгмийн халамжийн чиглэлээр 255.6 сая төгрөгийн гэр болон мөнгөн тусламж олгожээ. Мөн орон нутгийн төсвөөс 195.0 сая төгрөг зарцуулж орон гэргүй 108 иргэний амьдралыг дэмжиж гэр олгосон байна. Амарын талбайд бариад батламжийн хамт гардуулдаг Засаг даргын халамжийг хүртсэн хүмүүс бүгд л баяр баясгалантай харагддаг. Хүнд өөрийн эрхээр амьдрах орон гэрээс илүү хэрэгтэй зүйл юу байх билээ. Орхон аймгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд ийм олон иргэний амьдралд гүн туслалцаа үзүүлсэннь сайн үйлсийн нэг л жишээ. Шинэ гэр хүлээн авсан хүмүүс "Төрийн минь хишиг” хэмээн сүслэн залбирдаг. Тэдний амьдрал үргэлж өөдөө байх болтугай.