Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дугаар заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын 2006 оны конвенц, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль зэргийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулах зорилгоор Орхон Аймгийн Засаг Даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Нийгмийн Халамж үйлчилгээний Ерөнхий газраас өгсөн удирдамжын дагуу аймгийн авто зам, явган замын гэрэл дохио, уулзвар, авто зогсоол, барилга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихээр үйлчлүүлдэг төрийн болон үйлчилгээний байгууллагуудын судалгаа, үнэлгээг хийлээ.
Энэ ажлын хүрээнд хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн санал, хүсэлтийг үндэслэн 13 барилга,
байгууламж, 12 авто зогсоол, 3 уулзвар гарцыг сонгон Монгол Улсын
Монгол улсын MNS 5682:2006 "Явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
зориулсан зам”, MNS 6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн
бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин” зэрэг
стандартуудын холбогдох үзүүлэлт шаардлагуудын хэрэгжилтэд, бодит
нөхцөл байдал дээр нь очиж үнэлгээ хийж дүнг гаргалаа.
Үнэлгээний дүнд явган зам болон
гэрэл дохио, уулзвар дээр дэд бүтцийн ажил хийгдсэн боловч стандартыг
бүрэн хэрэгжүүлээгүй, төрийн болон бусад үйлчилгээний байгууллагуудаас
АЗДТГазраас бусад аж ахуйн нэгж байгууллагуудын стандартын хэрэгжилт
хангалтгүй байлаа.
Үнэлгээг нэгтгэн дүгнэхэд дээрхи
хоёр стандартын хэрэгжилт барилга байгууламжын дэд бүтцэд 29,8%, авто
зогсоолын дэд бүтцэд 18,7%, явган хүний зам, уулзвар гарцын дэд бүтцэд
61,6% байлаа. Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол улсын MNS
5682:2006 "Явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам”, MNS
6055:2009 "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний
шаардлагыг тооцсон орон зай, орчин”, МNS 6056:2009 "Явган хүн, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам төлөвлөх заавар” стандартыг ашиглан
барилга байгууламж, авто зогсоол, явга.н хүний зам зэрэгт хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэцийг ханган, үйлчилгээ явуулахыг зөвлөж
байна.