|

СТИВЕН СИГАЛ Тайландад компаниа нээнэ

saikhnaa 2016/04/29 850 0

СТИВЕН СИГАЛ Тайландад компаниа нээнэ

 


Холливудын жүжигчин Стивен Сигал Тайландад кино компаниа нээхээр боллоо. Мөн хоёр кино зохиолд найруулагчаар ажиллаж, тус улсад зургийг нь авах гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Сигал Тайландын Парламентын ордонд зочилж, Үндэсний шинэчлэлийн удирдах газрын гишүүдтэй уулзан зураг авалтын талбай ашиглах зөвшөөрөл авчээ.

Тэр 2014 онд Энхийн төлөө үндэсний зөвлөлийн харьяанд шилжсэн, цэргийн сургуулалтын хаалттай газар зураг авахаар болжээ.

Мөн кинондоо Тайландын үндэсний спортыг оруулах аж. Шинэчлэлийн удирдах газрын дарга "Сигалтай хамтран ажиллах нь бидний хувьд ихээхэн ач холбогдолтой.

Манай өвөрмөц тулааныг дэлхийд таниулж, кино урлагийн салбарт ч түүнээс сурах зүйл бидэнд их байна” гэжээ. 2003 онд Стивен Сигалын найруулан, гол дүрд нь тоглосон "Belly of the Beast” киноны зураг авалтыг мөн Тайландад авч байсан юм.

А.Даваахүү

 

Санал болгох

Сэтгэгдэл

top