|

Занданшуулсан шарил “Өвгөн Гэсэр лам”-ын шавь цорж Санжжавынх байх магадлалтай

tonshuul 2015/02/06 19977 4294

Занданшуулсан шарил “Өвгөн Гэсэр лам”-ын шавь цорж Санжжавынх байх магадлалтай

 

Нийслэлээс олдсон занданшуулсан шарилын талаарх мэдээлэл тун хомс байна. Хэдийгээр эхний байдлаар худалдан борлуулах зорилгоор нийслэлд авч ирсэн хэмээж байгаа ч энэ талаар албаныхан огт мэдээлэл өгөөгvй. Энд нэг зvйлийг дурьдахад одоогоор судалгаа, шинжилгээний эцсийн дvн гараагvй учраас занданшуулсан шарил, архелогийн олдвор, булш, онгон гэх мэт маш олон янзаар нэрлээд байгаа билээ. Харин албаны хvний хэлж буйгаар онгон гэх нь зvйтэй байх хэмээсэн юм. Энэхvv онгоныг Цэвээн-Арашийн Чvлтэмжамц /ард олноо "Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан/ эсвэл тvvний баруун гарын шавь цорж Санжжавынх гэж таамаглаж байсан.

Тэгвэл уржигдар Цахир сум руу шуурхайлан хөдөлсөн Архангай аймгийн цагдаагийн бие бvрэлдэхvvн Очирхайрхан ууланд орших онгодыг шалгаж vзжээ. Харамсалтай нь тэнд байсан багш, шавь хоёрын онгоны нэг нь буюу цорж Санжжавынх байхгvй болсон тухай таагvй мэдээг албаныханд дуулгасан байна. Албаныхан энэхvv мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд энэхvv онгоныг судлахаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдахаар товложээ. Тэгэхээр ажлын хэсгийнхэнд илvv дэлгэрнгvй мэдээлэл ирсэн нь тодорхой болж байгаа юм. Юутай ч энэхvv онгоны талаар зөвхөн монголчууд ч биш гадаадын улс гvрнvvдээс ч анхаарал хандуулсаар байгаа билээ.

Тэр ч байтугай "шинэ мэдээлэл гарвал бидэнтэй хуваалцаарай” хэмээн хvссэн нь ч бий. Одоогийн байдлаар "Өвгөн Гэсэр лам”-ын баруун гарын шавь гэгдэх цорж Санжжавынх нь талаарх мэдээлэл тун хомс байгаа юм. Харин өдгөө Архангай аймгийн Цахир суманд аж төрж буй "Өвгөн Гэсэр лам”-ын садангийн хvн гэх Гэсэр овгийн С.Батчулуун өөр нэгэн хэвлэлд "Өвгөн Гэсэр лам 200-аад жилийн өмнө амьдарч байсан том хувилгаан. Бясалгагч, хутагт хvн байсан гэж ярьсан шvv дээ. Хөх нуурын дунд эрэгт амьдарч байсан юм билээ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай гэж гэрээслэсэн гэдэг юм билээ. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулсан гэдэг.

Тэр vеийн аргаар занданшуулсан юм билээ. Өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа тvгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар нь модон хайрцаг хийж, гадуур нь чулуугаар дуган босгосон юм билээ. Гаднаас нь харах аргагvй. Дэргэд нь баруун гарынх нь шавь цорж Санжжав гэдэг ламыг бас тийм байдлаар нутаглуулсан. Хоёуланг нь занданшуулж, суугаа байдлаар модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан юм билээ. Гэсэр ламын дуган барагтай бол онгойхооргvй харагддаг. Дэргэдэх шавийнх нь харин онгойсон байж магадгvй. 2000-аад оны эхээр намайг очиход цорж Санжжав ламын шарилын гаднах чулуу нурж, мод нь онгойчихсон байсан. Шарилын мөр, толгой хэсэг нь ил гарчихсан байсан. Толгойн vс нь дөнгөж ургах төдий, сахал нь ч адил. Суугаа байдлаар жанч халсан байсан. Мөрний хэсэгт нь шувуу тоншсон болов уу гэмээр гэмтчихсэн байсан. Тэгээд мод, чулууг нь сэргээж янзалсан.” гэж саяхан ярьсан.

Тvvнчлэн хуучны сvм хийдvvдийн тvvхэнд бичсэнээр Байцын дуган гэж бий. Мөн Архангай аймгийн Цахир сумын төвөөс баруун хойш 75 км газар Тэрхийн голын хойд эрэгт Байцын Дөрөлж хэмээх намхан толгойн цаана Чулуут голын хойд эрэгт байдаг. Уг дуганы тууриас хойд зvгт хоёр км газарт Халзан Бvргэдэй буюу Очирхайрхан хэмээх уул бий. Энэ уулын бэлд Энэтхэгийн Сэра хийдийн хамба лам асан Сэнгээ Ринбvчи, тvvний урдхан талаас Ялгасан гэгээн мэндэлж, туурийн зvvн талаас "Өвгөн гэсэр лам” хэмээх Чvлтэмжамц төржээ гэж тэмдэглэсэн байдаг.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top