|

Танилц бие даагчид: Л.Наранбаатар, "Босоо Ганбаа"-гийн дүү С.Гантуяа, Ц.Мөнхбаяр

saikhnaa 2016/05/12 974 0

Бие даагчдын нэрс тодорхой боллоо. Тодруулбал ирэх сонгуульд Дуучин Нара, өмгөөлөгч Г.Батбаяр, Арго, ХҮН-ын дарга С.Боргил, "Босоо Хөх Монгол" хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, ХҮН-ын Б.Найдалаа, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, "Гал Үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр "Шударга шvvх" ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт нар бие даан нэр дэвшихээр болжээ.

Мөн эдгэээрээс гадна УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа бие дааж нэр дэвшихээр болсон бол Дамбын Хишигжаргал Булган аймагт бие дааж нэр дэвшихээр болсон нь нэлээд сонирхол татаж байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн сарын эхээр болсон эдийн засгийн чуулганы үеэр УИХ-ын дарга руу оймсоо шидсэн Л.Наранбаатар бие дааж нэр дэвшихээр бүртгүүлжээ.

Дашрамд сонирхуулахад энэ удаагийн сонгуульд хамгийн олон бие даагчид нэр дэвшиж байгаа юм.

Г.Лхагваа


Санал болгох

Сэтгэгдэл

top