|

Л.Гантөмөрийн яам АТГ-ын шалгалтад уналаа

saikhnaa 2016/05/18 492 0

Л.Гантөмөрийн яам АТГ-ын шалгалтад уналаа

 

АТГ-ын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллажээ. Ажлын хэсэг БСШУЯ иргэдийн санал, гомдлыг хэрхэн хүлээж авч, шийдвэрлэдэг байдалд үнэлэлт дүгнэлт хийжээ. Ингэхэд тус яам иргэдийн санал гомдлыг хүлээн авахаас эхлээд шийдвэрлэх шат хүртэл хангалтгүй ажиллаж байгаа нь илэрчээ. 

 

Тухайлбал, энэ оны 1-3 дугаар сард иргэн, аж ахуйн нэгжээс 1377 өргөдөл, гомдол хүлээн авсан ч үүний 130 гомдлын хугацааг хэтрүүлж, шийдвэрлээгүй байна. Иргэдээс ирсэн санал гомдлын ихэнхийг диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн лавлагаа гаргуулах, мэргэжлийн үнэмлэх нөхөн олгуулах тухай асуудал эзэлж байна. 

 

Боловсролын салбарт ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар иргэдээс АТГ-д "Гомдол хүлээн авч шалгаж байгаа тухай хариу хэлдэггүй. Гомдлыг шийдвэрлэсэн талаар албан бичгээр хариу өгдөггүй. Дээд шатны байгууллагад гомдол гаргалаа гэж загнаж дарамт ирсэн” гэх гомдол ирсэн байна. Иргэдийн энэ гомдол үндэслэлтэй болохыг АТГ тогтоож, тус яам Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа зөрчсөн гэж ажлын хэсэг үзлээ. 

 

В.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

top