|

Женкогийн ч хүн, Зи-гийн ч хүн А.Гансүхийн МИАТ-тай холбогдсон түүх…

saikhnaa 2016/05/23 566 0

13277939_1201415483226770_1128132005_n

"Женко” Х.Баттулгатай олон жилийн туршид ойр яваа А.Гансүх  спикер З.Энхболдын дэргэд ажиллаад бас багагүй хугацаа өнгөрчээ.  За тэгээд Женко, Зи хоёр шадар гэдгийг Монголд ямар мэдэхгүй хүн үлдээгүй биш. Тэр утгаараа бол А.Гансүх хаана, хэний дэргэд байгаа нь нэг их сонин асуудал биш байх л даа. Тэгвэл А.Гансүхтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд бас байх ажээ. Тухайлбал, МИАТ-ийн асуудалтай түүний нэр холбогддог. Шат шатны шүүхээс ял сонссон экс удирдлагуудын тухайд МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал, Дэд захирлуудын албыг ээлж дараалан хашиж байсны ард Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын дэмжлэг байсан гэх мэдээлэл бий. Д.Сугар эрхэм, Ч.Хоролсүрэнтэй нэг нутгийнх гэдгээрээ хамаатай гэдгээ өөрөө ч хэлсэн байдаг. Харин түүний намын харьяалал нь МАН.

Тэгвэл гадаадад гуйвуулсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр "Томас Эйр”-ийг босгоод ирсэн гэх Ц.Орхон захирал Зам, тээврийн сайд асан А.Гансүхтэй ойрхон нэгэн гэх мэдээлэл байдаг. Тиймээс ч А.Гансүхийн туслахын нөхөр болох МИАТ-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Батбилэгтэй хамтран 2010 онд Токио руу 3 удаа мөнгө гуйвуулсан нь тогтоогдсон гэдэг.

Ямартай ч энэ хэрэг харьцангуй өндрөө аваад эхэлсэн үед МИАТ-ийг хувьчлах асуудал сөхөгдөөд, дарагдаад янз бүр л болж ирлээ. Хувьчлахгүй бол хэдэн дарга нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэгдэж байсан ч,  лав энэ парламентын  гишүүд дэмжээгүй өнгөрсөн. Ер нь бол энэ компанийн 49 хувийг хувьд шилжүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг хийж байсан хүн бол А.Гансүх юм.

Тодруулбал, арваннэгэн оны аравдугаар сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Ажлын хэсэг гарч "МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2009-2011 оны санхүүгийн болон нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг. Ажлын хэсгийг А.Гансүх ахалсан юм. Улмаар, шалгалтын дүнд албан ёсны 18 санал, дүгнэлтийг хийсэн байдаг. Тэдгээрийнх нь гурвыг нь дуулгавал:

-МИАТ ХК-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, агаарын тээврийн стандартчилагдсан энгийн хэлбэрт оруулж захирлуудын үр ашигтай удирдан зохион байгуулах хамрах хүрээ, хяналтын хүрээг зөв тогтоосон бүтцэд оруулах;

-Бүтэц зохион байгуулалт, удирдлагыг сонгоход гадны нөлөө эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, компанийн 49 хүртэл хувийг хувьчилж хувьцаа эзэмшигчдийн хяналтыг нэмэгдүүлэх; гэхчлэн дүгнэсэн байдаг.

Тэгэхээр МИАТ-аар түрий барин мөнгө шамшигдуулсан хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэх мэдээлэлд нэр нь холбогддог  Ерөнхий нягтлантай сайн харилцаатай байж ирсэн А.Гансүх эрхэм МИАТ-ийг хувьчлахгүй бол бүтэхгүй гэж үзсэний цаана чухам аль зүгийн эрх ашиг давамгай явсан бэ гэх асуулт ч хариулт нэхэж ирсэн байдаг.

Дашрамд өгүүлэхэд, А.Гансүхийг сайд байхад туслахаар нь ажиллаж байсан эмэгтэйн нөхөр Д.Батбилэгийг  МИАТ-д  2010 оны 7 дугаар сараас Ерөнхий нягтлан бодогчоор  ажиллуулж эхлэхдээ холбогдох 2-3 хуулийн заалт санаатайгаар зөрчин албан тушаал урвуулан ашиглан хүчээр томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг нь  хагас жил тутмаар мэргэшсэн нягтлан бодогч болох хуулийн дээгүүр, онцгой эрх ямба, нөхцөлтэйгөөр сунган ажиллуулсан гэх мэдээлэл байдаг.

Гол нь ЗТБХБ болоод ТӨХ-оос  МИАТ-ийн  2009-2011 оны санхүүгийн болон нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийхдээ Ерөнхий нягтлан бодогч нарыг хуулийн 2-3 заалт зөрчсөн талаар огт дурдаагүй өнгөрчээ. Харин тэрхүү ажлын хэсгийг Дэд сайд А.Гансүх ахалж 3 сар ажиллан байж тайлан гаргасан байдаг.  За харин Ерөнхий нягтлан бодогч Д.Батбилэг нь 2010 онд Гүйцэтгэх захирал Ц.Орхоны хамтаар Токио руу хэд хэдэн удаа их хэмжээний доллар гуйвуулсан гэх мэдээлэлд нэр холбогдож байсан нь яах аргагүй анхаарал татдаг юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top