|

Ардчилсан намын фракцуудын “байршил”

saikhnaa 2016/05/24 1298 0

Ардчилсан намын фракцуудын “байршил”

 

Ардчилсан нам дотор өрнөж буй тэмцэл ил болоод удаж байна. Энэ намд Шонхор, Алтан гадас,МОАХгэсэн бүлэглэл нэгдэж  Ерөнхийлөгч болон түүнийг тойронхүрээлэгчдийнэсрэг зогсож байгаа талаарх хэвлэлүүдийн шуугиан намжаад удаагүй байна. Өөрөөр хэлбэл З.Энхболд, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар нэг талд бий.

Тэгвэл энэ хөдөлгөөн манай Эрдэнэтийн Ардчилсан намд хэрхэн ажиглагдаж байна вэ? Намыгдаргалжбуй М.Батчимэгбол Ерөнхийлөгчийн гарын хүн. Тэрээр Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр 2009-2012 он хүртэл ажилласан. УИХ-д нэр дэвших боломжийг ч Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр авсан нэгэн. М.БатчимэгАИТХ-ындарга Б.Мягмарсүрэнгийн толгойлдог АН доторх "Шак” фракцтай ойр. "Шак”-д залуучуудаас гадна Б.Нацагдорж, Р.Гантулга гээд хуучин бууны хугархайнууд бий. "Шак” бол Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ынгишүүн Х.Тэмжүүжиннарын дэмжлэгтэй фракц.

Харин нөгөө талд "Шонхор”,МОАХ, Алтан гадас бий.МОАХфракцыгОрхон аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн Д.Өсөхбаяртолгойлдог. Эрдэнэтээс УИХ-д нэр дэвшихамбицөвөртөлж явсан тэрээр фракцаа 100 хувь хянаж чадахгүй байгаа. Түүнийамбицаасболоод хэд хэдэн хүнМОАХ-ыгорхиод буй. Гэхдээ Х.Баттулгын дэмжлэг бүх орон нутгийнМОАХ-д байх нь тодорхой зүйл.

Харин "Шонхор”, "Алтан гадас” гэсэн хоёр фракц Эрдэнэтийн АН-д нэг удирдлагад төвлөрдөг. Учир ньАИТХдахь АН-ынбүлгийн дарга Ц.Батхуяг гэх эрхэм энэ хоёр фракцыг толгойлоод удаж байна. Тэр бол улс төрийн тооны ухаанд хэт сайн нэгэн. Орхоны АН-ын"Шонхор”-ынтэргүүн тэрээр УИХ-ындарга З.Энхболдтой шууд харьцдаг. "Алтангадас”-ыгтөлөөлж Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай харьцана. Дарга болох хүсэлгүй. Барагтай л ил гардаггүй түүний хувьд нам доторх нөлөө нь төрөөр бизнес хийхэд хэрэг болдог байж мэдэх юм. Тэр нам доторх нөлөөгөөбаталгаажуулахзорилгоорГОК-ындарга нарыг хүртэл "оролдож” байсан түүхтэй. Түүнийамбицхэнтэй ч үзэлцэхэд бэлэн байдаг.

Гурван фракц нийлж нэгийн эсрэг зогсож байгаа нь эндхийн АН-д төдийлөн хөдөлгөөн өрнүүлэхгүй байна. Гэхдээ Д.Одхүүг"Шонхор” фракц ихэд хүлээж байгаа. Учир ньД.Одхүүбол З.Энхболдын хамтрагч. "Шонхор” фракцын тэргүүн нь З.Энхболд. Д.ОдхүүгирэхээрЭрдэнэтийнАН-ын"Шонхор”фракцынхан намын даргаа солих гэж оролдоно. Тэгээд Эрдэнэтийн АН-ынХэрэг эрхлэх газрыг өөрийн хүнээр удирдуулах гэж зүтгэнэ. Энэ бол тэдний хамгийн ойрын төлөвлөгөө. ХаринМОАХбол Д.Өсөхбаярыгаал УИХ-д суулгах хүсэлтэй. Алтан гадас бол Эрдэнэтийн АН-Д "Шонхор”-ындам удирдлагад орсон фракц юм.

Орхон аймгийн Монгол Ардын намд юу өрнөж байгааг удахгүй өгүүлнэ.

Эх сурвалж: Etmedee.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top