|

Бэрхшээлийн цаана бэлэг бий/заавал уншаарай/

saikhnaa 2016/05/27 1223 0

Бэрхшээл бүр тухайн хүнээс хамаарна. Туйлын үнэн зүйл нь эдгээр хил хязгаарыг давсаар амьдралаа өөрчлөх боломжтой. Бэрхшээлтэй зүйл гэдэг магадгүй хүйтэн шүршүүрт орох байж болно. Харин үүнийг хэвшил болгосноор амьдралаа дээшлүүлэх боломжтой гэж ойлгож болох юм. Яг үүн шиг өөрийн хэвшмэл бүсээсээ гарах нь өөрийгөө хөгжүүлэх их замыг түлхүүр юм.

 Эдгээр хэвшмэл бүсээс гарч амжилтыг атгах хэд хэдэн бэрхшээлийг дурдъя.

1. Бүгдийг асуух

Хамгийн бэрхшээлтэй, амаргүй зүйлийн нэг нь бүх зүйлийн хариултыг хайх. Бүх зүйлийг өөр өнцгөөс харж боломжит хариултуудыг хайх гэж оролдоорой.

 2. Шударга бай

Өөрийн амьдралдаа, хүн бүхэнд шударга байх нь таны хувьд хамгийн тухгүй зүйл боловч хамгийн үнэ цэнэтэй зүйл юм шүү.

 Туршаад үзээрэй: Бүх хүмүүсийг жагсааж бичээд тэдэн буй сайн ч муу ч хамаагүй зан чанарыг нь, өөрт төрсөн мэдрэмжээ захиа болгон бичээрэй. Хэрэв та үнэхээр чин шударгаар хандсан бол таны бичсэн захиа бүр таныг бичих явцад сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх болно.

 3. Бясалгал

Заримдаа маш удаанаар, дотоод тайвшралыг хайх нь маш хэцүү байдаг. Яалтачгүй дараа дараагийн зүйлийн тухай бодол хөвөрсөөр байдаг шүү дээ. Бясалгал хийснээр таны танин мэдэхүйн ур чадварыг нэмэгдүүлж, сэтгэл хөдлөлөө хянах, хувийн сахилга батыг сайжруулах ач тустай.

 4. Илүү эрт сэрэх

Нар мандахаас өмнө сэрэхдээ үнэхээр дуртай. Уяир нь суралцах ажиллахад хамгийн таатай орчноор хангаж өгдөг. Өглөө эрт сэрэх нь өдрийн тайван амгалан эхлүүлэх боломжийг олгодог. Өглөөний 5 цагт сэрж хэвшээрэй.

 5. Ямар нэг бүтээлч үйл хийх

"Маш олон хүмүүс бүтээлч байхыг хүсдэг. Дараа нь тэд гэртээ хариад зурагтаа асаагаад ээлжит цувралаа үзэнгээ вино шимдэг.

 Хүлээн зөвшөөрөгдөхгүй байх, уналтанд орох айдсууд бол урам зоргийг үгүй хийдэг хүчин зүйл билээ. Харин бие болон оюун санаандаа гайхамшгийг бүтээх нь бүтээлч сэдлээс эхэлнэ.

 6. Бэлнээр тооцоо хийх

Кофе, талх, жижиг сажиг зүйлд хэрэглэдэг задгай мөнгө бүрээ хянаарай.

Бүх зүйлийг бэлэн мөнгөөр төлөөрэй. Түрүүвчиндээ хүрж бэлэн мөнгөө сугалах бүртээ өдөрт, долоо хоногт, сард хэр их хэмжээний мөнгө зарцуулдагаа хянах боломжтой болно.

 7. Сайн дурын ажилтан

Ашгийн бус, өөрт тустай сайн дурын ажилтан хийхийг санал болгож байна. Сайн дурын ажилтан байх нь агуу зүйлсийн нэг хэсэг мэтээр өөрийгөө мэдрэх боломжийг олгоод зогсохгүй өөрт хэзээ ч мартамгүй туршлагыг хуримтлуулна.

 8. Юу идэж байгаагаа хяна

Өөрийн идэж буй бүх хоолоо хянаж, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө сорисноор эрүүл чийрэг, гайхалтай биеийг бий болгож чадна.

 9. Зөвхөн тэжээллэг хоол хүнс хэрэглэ

Хоол хүнсээ хянасны дараа зөвхөн тэжээллэг хоол хүнсийг сонгож хэрэглээрэй. Таны амьралыг насан туршид тань өөрчлөх болно.

 "Хамгийн энгийнээр хэлэхэд идэж буй хоолоо өөрөө бэлтгэх, боломжит органик хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Тиймээ энэ үнэтэй байж болох ч эмнэлгийн зардлаас хямд тусна шүү. Сүүлийн үед эрүүл хооллолтыг хүн бүр амьдралынхаа мөрдлөгө болоод байгаа билээ. Төрөл бүрийн органик хоолны орц бэлтгэх арга барил интернетээр дүүрэн байгаа тулд өөрт тохирсон арга замыг сонгон хэрэгжүүлээд амьдралынхаа хэвшил болгоорой.

 10. Олон нийтийн газар итгэл танилцуулах дадлага хий

Бодоход аймшигтай санагдаж болох ч олон нийтийн газар илтгэл танилцуулах нь таны харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх хамгийн нууц түлхүүр юм шүү.

 11. Шинэ хүнтэй танилц

"Хэн нэгэн таны анхаарлыг татсан уу? Тэдэн дээр явж очоод муу зүйл болох ч хамаагүй ямар нэгэн хөгжилтэй зүйлийн талаар ярилцаарай. Энэ таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж туршлага болно.

12. Утсаа халаасандаа март

"Үүнийг уншиж байхдаа хэдэн удаа утсаа шалгасан бэ? Хамгийн сүүлд хоолны газар хоол идэхдэээ хэдэн удаа утсаа халааснаасаа гаргаж харсан бэ?

Хэтэрхий их дижитал зүйл хэрэглэх нь оюун санааг самууруулдаг. Уйдсан үедээ утсандаа хүрэхээс илүүтэй, илүү үр бүтээлтэй, зорилгодоо нийцсэн бүтээлч зүйлийг эхлүүлээрэй.

 13. Нэг зүйлдээ шилдэг нь бай

Өөрөө өөрийгөө хөгжүүлэх таны үзэл санаа маш олон боломжит зүйлсийг туршиж үзэхээс эхэлж байж болох юм. Гэхдээ хамгийн зөв тактик бол бэрхшээлийг давах.

 Харин өөрийгөө хөгжүүлэх их аянд мордсон хүмүүсд тулгардаг асуудал нь тэд юу хайж буйгаа мэддэггүй.

Хэрэв үнэхээр өөрчлөлтийг эрж байгаа бол өөрийн дотоод үйл явцаа нуун дарагдуулж болохгүй. Нэг зүйлийг сонгоод хамгийн шилдэг болох зорилго тавь. Юу байсан ч, яаж хийх байсан ч, хэр удах нь огт хамаагүй. Зорилгодоо заавал хүрээрэй.

 14. Боломжгүй зорилгыг амжилттай болгох

Таны хийж чадах хамгийн бэрхшээлтэй, амаргүй даваа бол өмнө нь хэзээ ч хүрж байгаагүй, хэцүү зорилго тавьж түүндээ хүрэх явдал юм. Өдөр бүр бэрхшээлтэй зүйлсийг даван туулж байгаа бол та айдсаа даван туулж чадсан гэсэн үг. Хэрэв өдөр бүр 1 км гүйдэг бол 7 км гэх айдастай тоог зорилгоо болго. Энэ бол нэг жилийн хугацаанд хүрэх зорилго юм.

 Хамгийн хэцүү даваа бол зорилгодоо хүрэх эхний алхмыг тавих юм. Та оюун санаа бөгөөд биеээ бүхэлд нь зорилгодоо хүрэхэд дайчлах ёстой. Та ялагдашгүй гайхалтай нэгэн болох болно. Үргэлж өөртөө зорилго тавьж түүндээ хүрээрэй.

Санал болгох

Сэтгэгдэл

top