Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд улсаа төлөөлж "Монголын Оюун Ухааны Академи"-ийн 13 тамирчид оролцжээ. Тодруулбал дунд насны ангилалд 9 хүүхэд ,бага насны ангилалд 4 хүүхэд, багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртсэн байна.
Бага насны ангилалд өрсөлдсөн (анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй) Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус оржээ.
Монголын ой тогтоолтын Академийн нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож нийт 504 медаль хүртэж байсан ажээ.
Г.Тэгшсүрэн Shuud.mn