Энэ жилийн баяр наадмын нээлт, соёл урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Уурхайчин соёлын ордны найруулагч Д. Отгонбаатар ажиллаж байгаа юм. Наадмын соёл урлагийн арга хэмжээний онцлог нь монгол төрийн алтан соёмбын бэлгэдлийг сурталчлан таниулахад оршиж байгаа юм байна. Баяр наадмын соёл урлагийн арга хэмжээнд нийт 1000 гаруй ажилтан уран бүтээлчид оролцох юм.
Мөн Орхон аймгийн уран бүтээлчид, уран сайханчид нийлсэн 400 бий биелэгчид наадмын нээлтэд оролцоно. Манай аймгийн тухайд олон үндэстэн ястнуудын өлгий нутаг гэдгээрээ онцлог учраас үндэстэн ястан бүрийн урлаг соёлын онцлогийг харуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ жилийн баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг Эрдэнэтчүүд бие даан зохион байгуулж байгаагаараа онцлог. Нээлтийн үеэр унадаг дугуйчид сонирхолтой үзүүлбэрийг үзүүлэх мөн 400 бие биелэгчид наадамчин олныг уриалан бүжиглэх зэрэг үйл ажиллагаа болох юм байна.
Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш Эх сурвалж: Erdenetinfo.mn