|

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй арван баримт

saikhnaa 2016/08/02 713 0

Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй арван баримт

 

10. WOW ДОХИО

1977 оны наймдугаар сарын 15-нд Жерри Ейман үүсэл гарлыг нь бүх хүн бараг нэг зэрэг шахам яавч "газрын бус" бас "нарны бус" гэж үзсэн радио дохио сансраас хүлээж авчээ. Тэрхүү дохио сансрын гэж бодож байсан тэмдэглэгээтэй бүх талаараа таарч байсан учраас үүнд гайхширсан Ейман түүнийг компьютерт оруулж өөрийн "Bay" гэдэг тэмдэглэгээ хийжээ. Тэгээд энэхүү санал уг дохионы нэр болсон байна.

9. PIONEER 10,11 ХӨЛГИЙН ХАЧИН СОНИН НИСЛЭГ

Сансрын эрдэм шинжилгээ, судалгааны станцын Pioneer 10, 11 хөлөг /1972, 1973 онд хөөргөсөн нарны аймгийн орчимд хийсэн нислэгээ аль эрт дуусгасан боловч эрдэмтэд тэдгээрт одоо хүртэл онцгой анхаарал хандуулсаар байгаа билээ.

Pioneer 11 бүрмөсөн алдагдаж, эрдэм шинжилгээ судалгааны хоёр станц хоёул урьдчилан таахын аргагүйгээр /яагаадыг бүү мэд/ нислэгийн чиглэлээ өөрчилсөн ч гэсэн тэр шүү дээ. Гэвч таавар үүгээр дуусгавар болсонгүй. Хоёр хөлөг хоёул нэгэн чигийг зорин одсон мэт байдаг байна.

Ингээд гайхшралд орсон эрдэмтэд энэ талаар компьютерийн алдаа, нарны салхи, түлш алдагдсан гэх зэрэг асар олон санал дэвшүүлж эхэлсэн байна. Гэсэн. хэдий ч эдгээрийн аль нь ч өнөө хэр нотлогдоогүй үлджээ.


8. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУР ТАВИЛТ

Эмэгтэй хүний дур тавилтыг зарим эрдэмтэн рудиментар буюу үр тогтоолттой л холбоотой ойлголт, энэ нь хувьслын ямар ч үүрэггүй зүйл гэж үздэг байна. Тэдний саналаар бол эмэгтэй хүний дур тавилт үр тогтоолт өсч нэмэгдэх боломжид ямар нэг байдлаар огтхон ч нөлөөлдөггүй ажээ. Тэгвэл бусад судлаач эмэгтэй хүний дур тавилтыг нийгэм-сэтгэл зүйн талаас нь тооцоонд аваагүй учраас энэ санал бол худлаа гэж батладаг байна.

7. ХАР ЭНЕРГИ

Ихэнх физикч орчлонт ертөнц өргөжин тэлэх явдал байнга багасаар байгаа гэдэгт нэгэн цагт итгэлтэй байсан юм. Гэвч 1998 онд энэ нь тийм биш гэдэг нь тодорхой болсон билээ.

Тэгвэл бүр эсрэгээр манай орчлонт ертөнц өргөжин тэлсээр буй ажээ. Үүнийг ойролцоогоор орчлонт ертөнцийн дөрөвний гурван хувийг эзэлж буй хар энерги гэдэг үзэгдлээр тайлбарлаж болох юм. Энэхүү хар энерги өргөжин тэлэх нь ховор ч гэсэн бусад объектуудтай таталцлын аргаар харилцан нөлөөлөлд орж байдаг байна.

Мөн хар энергийг сөрөг даралт захирч байдаг, түүнээсээ болж орчлонт ертөнцийн эмх цэгцийг алдагдуулж байдаг ажээ. Чухам үүгээр л орчлонт ертөнц байнга өргөжин тэлж байгааг тайлбарладаг байна.

6. ГЭРЛИЙН ХУРД

Аугаа их Эйнштейний харьцангуйн онолыг хүлээн зөвшөөрөх аваас гэрлийн хурднаас илүү хурдан зүйл гэж үгүй билээ. Гэтэл эрдэмтэд боломжгүй зүйл хийхийг оролдож тэр зорилгодоо ч хүрчээ. 2000 онд Принстоны Их сургуулийн эрдэмтэд хийн хэлбэрийн цезээс гаргаж авсан параар дамжуулан бага шиг лазеран түлхэц илгээжээ. Тэгээд уг түлхэц гэрлээс түргэн хийн орон зайд сүлэлдэж судлаачид ч тавьсан зорилгодоо хүрсэн байна.

5. ПЛАЦЕБО ҮЙЛДЭЛ

Плацебо бол ямар ч үйлчилгээгүй хуурамч эм буюу үрэл, эмнэлгийн бэлдмэл өгөх үед үүнийг хэрэглэсэн хүний эрүүл мэндийн байдал нь өөрчлөгддөг буюу сайжирдаг үзэгдэл юм. Ийм хуурамч эм өөртөө ямар нэг идэвхтэй нэгдэл, хольц агуулдаггүй. Тиймээс үүнийг хэрэглэсэн хүнд ямар ч үйлчилгээ үзүүлэх ёсгүй шүү дээ. Энэхүү нууцлаг үзэгдлийг плацебо үйлдэл гэж нэрлэдэг байна.

Сэтгэц хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдаг нь шинжлэх ухаанд эдүгээ хүртэл огт бүрэн тодорхой бус байгаа хэдий ч үүнийг судлах гэж ихээхэн хүч чармайлттай ажиллаж байгаа болохоор мөдхөн энэхүү нууцын хөшиг тайлагдаж магадгүй юм.

4. ХҮЙТЭН ЦӨМИЙН СИНТЕЗ

Атомуудыг ихээхэн хүчээр цохиж нүдэхэд тэд нэгддэг. Тийнхүү нэгдэж нийлснээр асар их энерги ялгардаг. Тэгвэл шинжлэх ухааны аливаа байж болох онол иймэрхүү зүйл нарны цөм мэт асар их хүчтэй эрчим хүчний орчинд л бий болох магадлалтай гэдгийг баталж байгаа билээ.

Гэтэл шинжлэх ухааны судалгаа уг үзэгдлийг бодит байдалд ч гэсэн гарган авч болохыг нотлолжээ. Та хэрэв усан дотор байгаа, дейтерий буюу тогтмол изотоп болон хүнд устөрөгч өөртөө агуулсан палладан электродын хоорондуур цахилгаан хүчдэл гүйлгэвэл итгэмээргүй үзэгдэл нүдний тань өмнө бий болно.

3. ЭВШЭЭХ

Эвшээх бол ядрах юм уу уйтгарласны шинж гэдэг билээ. Энэчилэн хүн зөвхөн гунигтай үедээ юм уу нойр нь хүрэхэд эвшээдэг баримтыг хэн ч няцааж чадахгүй биз ээ. Хүндийг өргөгчид болон холын зайн гүйгчид идэвхтэй бэлтгэлийн үед, мөн уралдаан тэмцээний явцад илүүтэй эвшээдгээ мэдэрдэг байна. Дээрээс нь эвшээх нь ихээхэн "халдвар"-тай, хэрэв хэн нэг хүн таны дэргэд эвшээвэл та ч гэсэн эвшээмээр болдог.

Эвшээхийн нууцлаг гэмээр нэг үүрэг бол нүүрс хүчлийн хий хуралдах үзэгдэл юм. Гэхдээ энэ нь эвшээхийн бүхий л утга учрыг жишээ нь яагаад халдвартай байдгийг тайлбарладаггүй. Бас ганцаар байгаа хүн ердөө ч эвшээдэггүйг юу гэх вэ?

2. ХАР МАТЕРИ

Аливаа эд юмс бусад эд юмсыг ямагт өөртөө татаж ямар нэг эд юмсыг хэдий чинээ ихээр өөртөө нийлүүлнэ түүний татах хүч төдий чинээ их байдаг. Энэ бол ердийн л зүйл юм.

Гэвч таталцлын талаарх орчин үеийн ойлголт үзэгдэх биетүүд яагаад орчлонт ертөнцөд чөлөөтэй хөдөлж байдаг юм бэ гэдгийг тайлбарлах боломж бидэнд олгохгүй байдаг билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд орчин үеийн физикчид онцгой таамналын субстанц /бүх юм, үзэгдлийн эх үндэс болох мөн чанар, бодис/ зохиожээ.

Хар материйн оролцоог зөвхөн түүний ихээхэн том эд юмст таталцах үйлчилгээ үзүүлж байгаагаар нь тодорхойлж болно. Хар матери орчлонт ертөнцийн нийт жингийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг гэж үзэж байна.

1. ОРЧЛОНТ ЕРТӨНЦ ТӨГСГӨЛ БОЛДОГ ЮМ ГЭХЭД...

Бидний оршин буй орчлонт ертөнц төгсгөл болдог юм гэхэд юу болох вэ гэдэг талаар янз бүрийн үзэл санаа маш их байдаг. Энэчлэн манай дэлхий үүссэн талаар янз бүрийн таамнал бишгүй буй билээ. Энэ тохиолдолд эдгээр онолуудын аль нэг нь ч гэсэн үнэн гэж итгэх боломжгүй юм гэж хэлэхийн тулд квантын механикийн мэргэжилтэн байх алба ердөө ч байхгүй.

Зарим асуултад хариулах боломж ч байхгүй билээ. Хүн талийгч болоод хаашаа очдог вэ?

Хүний амьдралын зорилго юу вэ? Эдгээр асуулт хүний сониуч ухааныг мөддөө л лав амар заяа үзүүлэхгүй бололтой.

Б.Буянцогт

Санал болгох

Сэтгэгдэл

top