|

Аймгуудын ЗДТГ 29-41 хүртэл орон тоотой ажиллана

saikhnaa 2016/08/04 1004 0

Аймгуудын ЗДТГ 29-41 хүртэл орон тоотой ажиллана

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 18 аймгийн Засаг даргыг батламжилж, үүрэгт ажилд нь томилсон байгаа билээ. Харин өчигдөр аймгуудын Засаг дарга Тамгын газар бүтэц, орон тоо ямар байх талаар баталсан байна.

Тодруулбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон байгаа юм. Энэ тогтоолын дагуу орон нутгийн онцлог, хүн амын тооноосоо хамаараад аймгуудын Засаг даргын Тамгын газар 29-41 хүртэл орон тоотой ажиллахаар болжээ. Мөн түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө ажиллаж байсан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа.

Жишээ нь, 2017 оны улсын төвсийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл багтаж байна. Түүнээс гадна газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

top