Иргэдийн санал, хүсэлтийг сонсох 7035-3511 төвд гэр хорооллын хог хаягдал болон зэрлэг ургамалтай холбоотой олон асуудал ирдэг. Үүний дагуу Хот тохижуулах газар иргэдийн санал, хүсэлтэд хариу өгч шийдвэрлэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хот тохижуулах газрын зам, талбайн 134 үйлчлэгч, 6 жолооч нийт 43 м.куб зэрлэг ургамал ачиж тээвэрлэсэн байна. Мөн 1, 2 дугаар бичил хорооллын зэрлэг ургамлыг зулгааж, хадаж дуусгалаа. Зарим хороололд зэрлэг ургамал цэвэрлэх ажил хийгдэж байна. Үүнээс гадна албан байгууллагууд өөрсдийн хашаанд ургасан болон ойр орчмын талбайн цэвэрлэгээгээ хариуцаж ажиллахыг Баян-Өндөр сумын удирдлагаар дамжуулан мэдэгдэл хүргүүллээ. Зэрлэг ургамлыг 8 сарын 18-аас 10 хоногийн хугацаанд хийхээр Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжтай хамтран ажиллаж байна. Дашрамд дурдахад, Хот тохижуулах газар хотын ногоон бүсэд орсон хариулагагүй малыг нэг ажилтан тууж, хашиж хотоос гаргаж байна. Он гарсаар хариулагагүй 1635 бодыг гаргаж 71 тооны үхрийг 3-4 хоног хашлаа.
Хот тохижуулах газар