101, 102, 103 дугааруудад орон нутгийн иргэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл өгөхөөр залгахдаа урд нь угтвар код /7034,7035 гэх мэт/ хийдэг байсан хүндрэлийг арилгахаар Булган аймгийн Цагдаагийн газар үүрэн холбооны оператор компаниудтай хамтран ажилласаны үр дүнд дээрх тусгай дугаарын утсуудад шууд холбогдох боломжтой болсон байна.
Ингэснээр Булган аймгийн Жи-мобайл, Скайтел, Мобиком компанийн хэрэглэгчид өчигдрөөс эхлэн тусгай дугаарууд руу шууд залгадаг болсон бол Юнител компани техникийн нөхцлөө бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.