|

Залуу аварга хоёр өрөө байртай боллоо

bayaraa 2015/01/06 4314 618

Залуу аварга хоёр өрөө байртай боллоо 	 	 ДАШТ-нд эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд зодоглож, 19 насандаа Дэлхийн аварга болсон ОУХМ С.Цэрэнчимэдийг хоёр өрөө байраар шагнажээ.

МЧБХ-ны шинэ жилийн баярын үеэр шагналын хур буусны нэг нь залуу аварга шинэ байрныхаа түлхүүрээ гардан авсан явдал байсан юм.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын шүүгч С.Чинбат "Хөдөлмөрийн хүндэт медаль”, улсын шүүгч Д.Алтанцэцэг "Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, МЧБХ-ны ажилтан С.Оюунтунгалаг яамны "Хүндэт жуух”-аар тус тус шагнасан байна.

Түүнчлэн тус холбоо болон холбооны Ерөнхийлөгчийн зүгээс ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр 2 сая төгрөгөөр шагнасан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top