"Засгийн газарт боловсон хүчний цуврал халаа сэлгээ шаардлагатай байна. Ерөнхий сайд Ким Бен Чжун, шадар сайд буюу сангийн сайд Им Чжон ен, Нийгмийг аюулаас хамгаалах яамны тэргүүн Пак Сын Чжу болох ёстой” хэмээн засгийн газрын эх сурвалж дээр үндэслэн мэдээллийн агентлаг дурдсан байна.
Шинээр ерөнхий сайдад нэр дэвшигч Ким Бен Чжун өмнө нь ерөнхийлөгч Но Му Мен-ийн захиргаанд улстөрийн зөвлөх, мөн Боловсролын дэд сайд байсан аж.
Парламентаар батлагдах ёстой эдгээр шинэ томилгоо нь Өмнөд Солонгост өрнөөд буй олон нийт болон улстөрийн хүрээнийхний дэгдээсэн авлига, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн дуулиан шуугианаас үүдэлтэйгээр яригдаж байгаа бололтой. Уг дуулианы төвд ерөнхийлөгчийн эмэгтэй найз Чхве Сун Силь ороод байгаа билээ.
Д.Мөрөн
Zindaa.mn