|

Сүлд спиннинг клубын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

saikhnaa 2016/11/07 1128 0

Сүлд спиннинг клубын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

 

Монголын эргэлтэд дугуйн холбоо, Сүлд спиннинг клубтэй хамтран нийт  Сүлд спиннингийг зорьж хичээллэдэг бүсгүйчүүдийн  дунд  сагсан бөмбөгийн  аварга шалгаруулах анхны тэмцээнийг өчигдөр буюу 2016 оны 11 сарын 06-ны өдөр амжилттай  зохион байгууллаа.
Нийт зургаан баг  оролцож, хурд хүч авхаалж самбаагаа шалгажээ.

Сүлд спиннинг клубын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

 

Уг тэмцээн энэ жил анх удаагаа зохиогдож байгаа ба эргэлтэд дугуйн холбоо нь цаашдаа маш олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа аж. Үүнд:  Гурав дугаар сард маш том тоглолт, зургаа дугаар сард спиннингийн давалгаа-2017 фестиваль зохион байгуулах гэнэ.
Уг тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгуулсан нь багуудын хувцас жигдрэлт, шүүгчийн шүүлт, шагнал урамшууллаас харагдаж байлаа. Эхний гурван байрыг шагнан урамшуулсан ба түрүүлсэн багт шилжин явах цом гардуулсан байна.

Сүлд спиннинг клубын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

 

Та бүхэн  эрүүл аргаар хөдөлгөөний эвсэл, зөв хооллолт, илүүдэл жиндээ анхаарал хандуулахыг хүсвэл Сүлд спиннингийг зориорой.
Хаяг:  Замын цагдаагийн газраас Нарантуул зах явах замын хойд талд Миний Hypermarket-ийн зүүн талд Lux house-5 цогцолборын гуравдугаар давхарт байрлалтай.
Утас: 99108791,  77771112,  94945051

Санал болгох

Сэтгэгдэл

top