Вашингтоны Үндэсний амьтны хүрээлэнд тун хөгжилтэй гэмээр нэгэн үйл явдал болжээ. Тус хүрээлэнгийн арслангийн гэр бүлд болсон хэрэг.
Сахилгагүй гүюг эцэг арслангаараа тоглож, араас нь гэтэж байгаад сүүлнээс нь хазаж гэнэ.
Үүнд уурссан эцэг арслан зулзагаа шийтгэхээр болж араас нь хөөж байгаад дарж унагажээ.
Яг энэ үед эрслэн нь гарч ирээд зулзагаа өмөөрч эрэгчин рүүгээ архирчээ. Эмэгчингийнхээ үгийг ямар хүлээцтэй, мөн гэмшсэн байдлаар сонсож буй арслангийн зургийг харсан хүмүүс бүх эрчүүд энэ арслангаас үлгэр аваасай хэмээн хошигнож байгаа аж.
Түүгээр зогсохгүй "үргэлж эмэгтэйчүүдийн зөв” хэмээн эдгээр зурагт нэр өгчээ.
Хэргийн эзэн сахилгагүй нөхөр энд тоглож явна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn