|

Т.Бадамжунай Уул уурхайн дэд сайд болно

saikhnaa 2016/11/28 535 0

Т.Бадамжунай Уул уурхайн дэд сайд болно

 

Засгийн газар дахин нэг уяач гишүүнээр бүл нэмэх бололтой. МАН-ын бүлгээс "Эрдэнэт"үйлдвэрийн захирлаар томилогдсон X.Бадамсүрэнгийн оронд ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Уул уурхайн дэд сайдаар томилох саналд олонх нэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Түүнчлэн энэ албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг түүнтэй дөрөө харшуулан өрсөлдөж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнд багагүй яригдсан. Гэхдээ аль нь ч байсан "Хотын фракц"-ын хүн, намын дарга М.Энхболдын уяач нөхдийн нэг.

Иймд хоёр хувилбарын аль нэгийг сонгож байгаа хэрэг гэж үзэх хүн ч бас байна. Мөн Д.Загджавыг тун удахгүй өөр албан тушаалд томилох гэж байгаа гэсэн мэдээлэл ч дуулдаж байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top