- 1. I need…. "Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
- I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
- I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
- I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
- I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.
- 2. I hope…. "Би .. бодож байна” гэж хэлэхдээ
- I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
- I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
- I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
- I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.
- 3. Can I…? "…. "би … болох уу” "… туслах уу” гэж хэлэхдээ
- Can I help you? Би таньд туслах уу?
- Can I give you a hand? Таньд тусалж болох уу?
- Can I get you something? Таньд захих юм байна уу?
- Can I take a message? Таны зурвасыг би бичээд авах уу?
- 4. Are you…? "Чи … ?” гэж ярилцагчынхаа байр байдлыг асуухдаа
- Are you ready? Чи бэлэн үү?
- Are you all right? Чи зүгээр үү?
- Are you busy right now? Чи завгүй байна уу?
- Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу?
- 5. I’ll (I will) …. "Би … тэгнэ.” гэж хэлэхдээ
- I’ll have the New York cut. Би Нью-Иорк нэрийн стэйк авъя.
- I’ll have a beer, please. Би пиво авъя..
- I’ll have another cup of coffee. Би дахин нэг аяга кофе авъя.
- I’ll have the special. Би өнөөдрийн тусгай цэсийг захиалъя.
- 6. I want… "Би … хүсэж байна.” гэж хэлэхдээ
- I want more responsibility. Би илүү хариуцлагатай ажил хиймээр байна.
- I want a position with more responsibility. Би илүү хариуцлагатай тушаалд очмоор байна.
- I want a raise. Би цалингаа нэмүүлэхийг хүсэж байна.
- I want it all. Би бүгдийг хүсэж байна.
- 7. Do you want…? "…Чи хүсэж байна уу?” гэж асуухдаа
- Do you want some more coffee? Чи кофе нэмж уух уу?
- Do you want anything at the store? Чамд дэлгүүрээс захих юм байна уу?
- Do you want anything else? Чамд өөр хүсэх юм байна уу?
- Do you want cream and sugar? Чи сүү юмуу чихэр хийлгэх үү?
- 8. I think…. "Би … бодож байна” гэж хэлэхдээ
- I think so. Би тэгэж бодож байна.
- I don’t think so. Би тэгэж бодохгүй байна.
- I think not. Би тэгэж бодохгүй байна.
- Don’t you think so? Чи тэгэж бодохгүй байна уу?
- 9. Do you think….? "Чи … бодож байна уу?” гэж асуухдаа
- Do you think this looks OK? Чи энийг зүгээр гэж бодож байна уу?
- Do you think this looks good on me? Энэ надад зохиж байна уу?
- Do you think this goes with my dress? Энэ миний даашинзтай зохих уу, юу гэж бодож байна?
- Do you think this color suits me? Энэ өнгө надад зохино гэж бодож байна уу?
- 10. I know… "Би … мэдэж байна.” гэж хэлэхдээ
- I know what you mean. Чамайг юу гэж хэлснийг би ойлголоо.
- I know what you want. Чамайг юу хүсэж байгааг би мэднэ.
- I know how you feel. Чамайг юу мэдэрч байгааг ойлголоо.
- I know what you’re thinking. Чиний юу бодож байгааг би мэднэ.
- 11. Do you know…? "Чи … мэдэх үү?” гэж асуухдаа
- Do you know the recipe? Чи хийх жорыг нь мэдэх үү?
- Do you know that woman? Чи тэр эмэгтэйг таних уу?
- Do you know the story? Чи тэр түүхийг мэдэх үү?
- Do you know the way? Чи очих замыг мэдэх үү?
- 12. I feel… "Би … мэдэрч байна.” гэж хэлэхдээ
- I feel sick. Миний би хямраад байна.”
- I feel sick to my stomach. Миний гэдэс өвдөөд байна.
- I feel a little dizzy. Миний дотор бага зэрэг муухайраад байна.
- I feel really tired. Би их ядарлаа.
- 13. Feel free… "Татгалзахгүй хэрэггүй … " гэж хэлэхдээ
- Feel free to call me if you have any questions. Чамд асуух зүйл байвал эргэлзэлгүй надруу залгаарай.
- Feel free to give me a call if there are any problems. Асуудал гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.
- Feel free to ask me if you have any questions. Асуулт байвал хэзээ ч асууж болно шүү.
- Feel free to tell us if you want anything. Чамд хүсэх зүйл байвал бидэнд хэзээ ч хэлж болно.
- 14. I have… "Надад … байгаа” гэж хэлэхдээ
- I have two sisters. Би хоёр эгчтэй. (Би хоёр охин дүүтэй)
- I have an older sister and a younger sister. Би нэг эгчтэй, нэг охин дүүтэй.
- I have two sisters, one older and one younger. Би хоёр эгч дүүтэй. Нэг нь эгч, нөгөө нь дүү.
- I have two brothers. Би хоёр ахтай.
- 15. Have you…? "Чи … үзсэн үү” гэж асуухдаа
- Have you ever been to Disneyland? Чи Диснейландад очиж байсан уу?
- * have been to – (яваад ирэх, очиж үзэх)
- Have you been to Paris? Парист очиж үзсэн үү?
- Have you ever seen Picasso’s Three Dancers? Пикассогийн гурван бүжигчин зургыг харж байсан уу?
- Have you ever listened to anything by Miles Davis? Майлс Дависын хөгжмөөс сонсож байсан уу?
- 16. I have to… "Би … хийх ёстой” гэж хэлэхдээ
- I have to make a decision. Би шийдвэр гаргах ёстой.
- * make a decision: (шийдэх)
- I have to make a choice. Би сонголт хийх ёстой.
- I have to make the deadline. Би хугацаандаа амжиж дуусгах ёстой.
- I have to make more of a contribution to the project. Би энэ төсөлд илүү их хувь нэмрээ оруулах ёстой.
- 17. Have… "… тэгээрэй” гэж хэлэхдээ
- Have a good time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
- Have a nice time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
- Have fun. Хөгжилтэй байгаарай.
- Have a nice weekend. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. (Weekend-Долоо хоногын сүүл)
- 18. This is….. "Энэ бол …. юм” гэж хэлэхдээ
- This is for you. Энийг таньд зориулья.
- This is for John. Энийг Жонд өгч байгаа юм.
- This is for the picnic. Үүнийг зугаалганд зориулж байгаа юм.
- This is for tonight’s dinner. Энийг өнөө оройн зоогонд зориулсан юм.
- 19. Is this….? "Энэ … үү?” гэж асуухдаа
- Is this the report you were looking for? Энэ чиний хайж байсан тайлан мөн үү?
- Is this what you were looking for? Энийг чи хайж байсан бил үү?
- Is this what you wanted? Энийг чи хүсэж байгаагүй билүү?
- Is this the sweater you knitted? Чиний нэхсэн цамц энэ үү?
- 20. That’s (That is)… "Тэр …” гэж хэлэхдээ
- That’s right. Тиймээ
- That’s true. Тэр тийм шүү.
- That’s it. Тиймээ тэр зөв.
- That’s wrong. Тэр буруу.
- 21. There’s (There is)…. "… хаана байгааг” хэлэхдээ
- There’s some food in the refrigerator. Хөргөгчинд идэх юм бий шүү.
- There’s some cake on the table. Ширээн дээр торт байгаа.
- There’s none left. Юу ч үлдээгүй.
- There’s more ice cream in the freezer. Хөргөгчинд дахиад мөхөөлдөс бий.
- 22. Is there….? "Хаана юу байгааг” асуухдаа
- Is there a drugstore nearby? Ойролцоо эмийн сан бий юу?
- Is there a bus stop around here? Энэ хавьд автобусны буудал байгаа болов уу?
- Is there a direct flight to UB from London? Лондонгоос УБ хүрэх шууд нислэг бий юу?
- Is there another exit? Өөр гарц байгаа юу?
- 23. Could you…? "Та … туслаач” гэж гуйхдаа
- Could you do me a favor? Таниас нэг зүйл хүсэж болох уу?
- Could you help me out? Та надад туслахгүй юу?
- Could you get me another beer? Надад дахин нэг аяга пиво өгөөч.
- Could you wrap this separately, please? Энийг тусад нь савлаад өгөөч.
- 24. You should… "Чи … тэгэх хэрэгтэй” гэж сургамж, заавар өгөхдөө
- You should give her a call. Чи тэр бүсгүй руу залгасан дээр байхаа.
- You should give her a chance. Чи тэр бүсгүйд боломж олгох хэрэгтэй.
- You should tell her how you feel. Чи юу мэдэрч байгаагаа тэр бүсгүйд хэлсэн дээр байхаа.
- You should finish your homework. Чи даалгавараа дуусгах хэрэгтэй.
- 25. Would you… "Чи … туслаач” гэж эелдэгээр гуйхдаа
- Would you mail this letter for me? Энэ захиаг шуудангаар илгээж өгөөч.
- Would you type this letter, please? Чи энэ захиаг шивээд өгөөч?
- Would you please pass me the salt? Давс дөхүүлээд өгөөч.
- Would you explain it to her? Тэр бүсгүйд энэ талаар тайлбарлаад өгөөч.
- 26. I’d like (I would like)…. "Би … авъя.” гэж хэлэхдээ
- I’d like an ice cream. Би мөхөөлдөс авъя.
- I’d like another drink. Дахин нэг аягыг авъя.
- I’d like a slice of pizza, please. Пицца нэг зүсмийг өгөөч.
- I’d like two tickets to the 9:30 show. 9 хагасын үзвэрийн 2 тасалбар өгөөч.
- 27. It’s (It is)… "Энэ … юм” гэж хэлэхдээ
- It’s no problem. Энэ сүртэй асуудал биш.
- It’s a difficult question. Энэ хэцүү асуулт байна.
- It’s an emergency. Онцгой яаралтай нөхцөл үүслээ.
- It’s a joke. Тоглосон юм.
- 28. Let… "Хамт хийцгээе.” гэж санал тавихдаа
- Let’s take a break. Түр амарцгаая.
- Let’s take a cab. Таксинд сууцгаая.
- Let’s eat out tonight. Өнөөдөр орой гадуур хооллоё.
- Let’s set a date. Хугацаагаа тохирцгооё.
- 29. It takes … "Үүнд … шаардлагатай” гэж хэлэхдээ
- It takes a lot of hard work. Маш их хичээхгүй бол энэ бүтэхгүй.
- It takes a lot of courage. Энийг хийхэд их зоригтой байх хэрэгтэй.
- It takes guts and determination. Үүнд эр зориг, шийдэмгий байдал хэрэгтэй.
- 30. It looks like… "… шиг байна.” гэж хэлэхдээ
- It looks like it’s going to rain. Бороо орох юм шиг байна.
- It looks like it‘s going to pop. Энэ одоо л бүтэх юм шиг байна.
- It looks like the house is falling apart. Энэ байр одоо яг нурах юм шиг харагдаж байна.
- It looks like spring is arriving earlier this year. Энэ жил эрт хавар болох юм шиг байна.
- 31. What’s….? "… юу бэ” гэж асуухдаа
- What’s your number? Чиний утасны дугаар хэд бэ?
- What’s your name? Чамайг хэн гэдэг вэ?
- What’s your address? Чиний хаяг юу вэ?
- 32. What a ….! "Ямар … юм бэ” гэж хэлэхдээ
- What a mess! Ямар заваан юм бэ!
- What a shame! Ямар ичмээр юм бэ!
- What a joke! Ямар инээдтэй юм бэ!
- What a surprise! Хөөх, ямар гайхалтай юм бэ!
- 33. What do you ….? "Чи юу … байна?” гэж харилцагчийнхаа бодлыг асуухдаа
- What do you want to do? Чи юу хийхийг хүсэж байна?
- What do you want to know? Чи юу мэдэхийг хүсэж байна?
- What do you plan to do? Чи ямар төлөвлөгөөтэй байна?
- What do you suggest we do? Чинийхээр бид юу хийх хэрэгтэй вэ?
- 34. How’s….? "….ямар байна?” Хүн ямар байгааг асуухдаа
- How’s your brother doing? Ах чинь сайн уу?
- How’s your father doing? Аав чинь сайн уу?
- How’s Mary doing? Мэри сайн сайн уу?
- How’s she now? Тэр эмэгтэй одоо юу хийж байна?
- 35. How do you…? "… яах вэ?” гэж асуухдаа
- How do you open this door? Энэ хаалгыг яаж онгойлгодог вэ?
- How do you do this? Энийг яаж хийх ёстой вэ?
- How do you work this? Энийг яаж ажиллуулдаг вэ?
- How do you get there? Тийшээ яаж очих вэ?
- 36. How about..? "… тэгэх үү?” гэж санал болгохдоо
- How about a beer? Пиво уух уу?
- How about another piece of cake? Дахин нэг зүсэм корт идэх үү?
- How about lunch? Үдийн цайнд орох уу?
- How about some eggs this morning? Өнөөдөр өглөөний цайнд өндөг ямар вэ?
- 37. How come…? "Ер нь .. яагаад?” гэж асуухдаа
- How come you’re not going to the party? Чи яагаад үдэшлэгт явахгүй байгаа юм бэ?
- How come you can’t go? Яагаад явж чадахгүй гэж?
- How come you never write? Яагаад чи ганц ч удаа захиа бичдэггүй юм бэ?
- How come it’s not working? Яагаад энэ ажиллахгүй байгаа юм бэ?
- 38. How long…? "Хэр удаан … вэ?” гэж зарцуулах цагыг асуухдаа
- How long does it take to get there? Тэнд хүрэхэд хэр удах вэ?
- How long does it take by bus? Автобусаар явахад хэр удах вэ?
- How long does it take on foot? Алхаад явахад хэр удаан явах бол?
- 39. Why don’t you…? "…. тэгэх үү?” гэж санал болгох, санал тавихдаа
- Why don’t you come along? Чи ч гэсэн хамт явахгүй юм уу?
- Why don’t you join us? Бидэнтэй хамт хийхгүй юм уу?
- Why don’t you sit down? Чи суухгүй юм уу?
- Why don’t you take a break? Бага зэрэг амсхийвэл ямар вэ?
- 40. Thanks for… "… баярлалаа” гэж хэлэхдээ
- Thanks for everything. Хийсэн бүхэнд чинь баярлалаа
- Thanks for all the help. Тусалсанд баярлалаа
- Thanks for the encouragement. Урам өгсөнд баярлалаа
- Thanks for the advice. Зөвлөгөө өгсөнд баярлалаа
- 41. Take… "…тэгээрэй.” гэж хэлэхдээ
- Take it easy. Сайн яваарай.
- Take care. Болгоомжтой яваарай. Сайн яваарай
- Take your time. Тааваараа хийгээрэй.
- Take a chance. Завшааныг ашиглаарай. Азандаа найдаарай
- 42. Tell…. "… хэлж өгөөч” гэж хэлэхдээ
- Tell her I’ll stop by around 7. Түүнд 7 цагын үед намайг ирнэ гэж хэлээрэй
- Tell her I’ll call her when I get home. Намайг гэртээ очоод залгана гэж түүнд дамжуулаарай.
- Tell him I said hello. Миний мэндийг дамжуулаарай.
- Tell Jane I bought a ticket for her. Жэйний тасалбарыг авчихсан гэж түүнд дамжуулаарай.
- 43. See you… "… –т уулзая” гэж хэлэхдээ
- See you on Saturday. Хагас сайнд уулзая
- See you at 8. 8 цагт уулзая
- See you next week. Ирэх долоо хоногт уулзая
- See you tomorrow. Маргааш уулзая
- 44. This sounds…. "…. гэж бодож байна” гэж хэлэхдээ
- This sounds interesting. Сонирхолтой санагдаж байна.
- This sounds good. Давгүй юм шиг байна.
- This sounds exciting. Их сонирхолтой байхаа.
- This sounds scary. Аймаар санагдаж байна.
- 45. Do you mind…? "… гэвэл зүгээр үү?” гэж зөвшөөрөл авахдаа
- Do you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ?
- Don’t you mind? Таньд зүгээр үү? Дургүйцэхгүй биздээ
- Don’t you care? Таньд зүгээр үү? Таньд хамаагүй юу?
- Do you care? Зүгээр үү?
- 46. Are you sure…? "… баараггүй биз дээ?” гэж асуухдаа
- Are you sure? Итгэлтэй байна уу?
- Are you certain? Баталгаатай биздээ?
- Are you positive? Баараггүй биздээ? (Чи зөвшөөрч байна уу?)
- Are you serious? Нээрээ юу? Үнэн үү?
- 47. I’m worried about… "…. –д санаа зовж байна” гэж түгшсэн байдлаа илэрхийлэхдээ
- I’m worried about Susan. Би Сусанд санаа зовж байна.
- I’m worried about you. Би чамд санаа зовж байна.
- I’m worried about the kids. Би хүүхдүүдэд санаа зовж байна.
- I’m worried about our younger generation today. Би өнөөгийн залууст санаа зовж явдаг.
- 48. be going to… "… хийх гэж байна” гэж хэлэхдээ
- I’m going to study harder next year. Ирэх жил арай илүү хичээж сурнаа.
- I’m going to quit my job. Би ажлаасаа гарах бодолтой байгаа.
- I’m going to take a long vacation this summer. Энэ зун их урт амрая гэж бодож байна.
- 49. I’m sorry… "… уучлаарай” гэж хэлэхдээ
- I’m sorry about what I said. Тийм зүйл хэлсэнд уучлаарай.
- I’m sorry about what I‘ve done. Их төвөг удсанд уучлаарай.
- I’m sorry I got upset. Уурласныг минь уучлаарай.
- 50. I wonder… "… болов уу?” гэж лавтай биш үедээ таамаглахдаа.
- I wonder if he’ll call. Тэр хүн утсаар ярих болов уу?
- I wonder if he wants to come. Тэр хүн ирэхийг хүсэх болов уу?
- I wonder if we should invite Carl. Би Карлыг заавал урих ёстой юу?
- I wonder if it will be sunny this weekend. Энэ долоо хоногын эцсээр нартай байх болов уу?
- 51. I hate… "…-нд дургүй.” гэж хэлэхдээ
- I hate spinach. Би бууцайнд дургүй.
- I hate crowds. Би хүн бужигнасан газар байх дургүй.
- I hate that song. Би тэр дуунд дургүй.
- I hate this weather. Би ийм цаг агаарт дургүй.
- 52. I wish… "… хүсье” гэж хэлэхдээ
- I wish you luck. Чамд аз хийморь хүсье.
- I wish you every success. Амжилтанд хүрэхийг ерөөе.
- I wish you all the happiness in the world. Хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье.
- I wish you all the best. Чамд хамгийн сайн сайхныг хүсье.
- 53. I guess… "… гэж бодож байна.” нотлох боломжгүй үед таамаглахдаа
- I guess you’re right. Чиний зөв гэж бодож байна.
- I guess it is OK. Энэ зүгээр байх гэж бодож байна.
- I guess it would be all right. Зүгээр байх гэж бодож байна.
- I guess it doesn’t matter. Энэ асуудал биш гэж бодож байна.
- 54. May I …? "… болох уу?” гэж зөвшөөрөл эрэхдээ
- May I sit here? Энд сууж болох уу?
- May I help you? Би таньд туслах уу?
- May I speak to Larry, please? Би Ларритай ярьж болох уу?
- May I have another piece of pie? Дахин нэг жигнэмэг идэж болох уу?
- 55. I’m glad… "… баяртай байна” гэж хэлэхдээ
- I’m glad to hear that. Сайхан мэдээ байна.
- I’m glad to be here. Би энд байгаадаа баяртай байна.
- I’m glad to meet you. Чамтай уулзсандаа баяртай байна.
- I’m glad to see you’re all right. Чамайг сайн байгааг хараад баяртай байна.
- 56. I heard… "… сураг сонссон” гэж хэлэхдээ
- I heard you’re moving. Би чамайг нүүх гэж байгаа гэж сонссон.
- I heard you won. Би чамайг ялсан гэж сонссон.
- I heard Jim got the promotion. Жимийг тушаал дэвшсэн гэж сонссон.
- I heard Kate and Richard are getting married. Кэйт, Ричард хоёрыг гэрлэнэ гэж сонслоо.
- 57. I’m afraid…. "…. айж байна” гэж хэлэхдээ
- I’m afraid of flying. Би онгоцонд суухаас айдаг
- I’m afraid of the dark. Би харанхуй газраас байдаг.
- I’m afraid of height. Би өндрөөс айдаг.
- I’m not afraid of him. Би түүнээс айхгүй байна.
- 58. Shall I….? "…. туслах уу?” гэж хэлэхдээ
- Shall I open the window? Цонх онгойлгох уу?
- Shall I get the door? Би хаалга онгойлгох уу?
- Shall I answer the phone? Би утас авчих уу?
- Shall I take a message? Чи зурвас үлдээх үү?
- 59. …, isn’t it? "… тийм биз?” гэж хэлэхдээ
- This is our pen, isn’t it? Энэ чиний үзэг, тийм үү?
- You’re a student, aren’t you? Чи оюутан биздээ, тийм үү?
- We’re next, aren’t we? Бид дараагийнх нь, тийм үү?
- She’s from Canada, Isn’t she? Тэр Канадагийнх биздээ, тийм үү?
- 60. Please…. (Хүнд хүсэлт тавихдаа)
- Please forgive me. Намайг уучлаарай.
- Please accept my apology. Миний уучлалыг хүлээж аваарай.
- Please come with me. Та надтай хамт яваач.
- Please don’t tell anyone. Битгий хүнд хэлээрэй.
- 61. Be… Be- үйл үгийн тушаах хэлбэр бөгөөд "Хий” гэсэн утгаар хэлнэ
- Be careful. Болгоомжтой
- Be quiet. Чимээгүй бай
- Be reasonable. Ухаалаг бай
- Be practical. Амьдралтай юм бодож бай (Хэтэрхий ургуулан бодоод байлгүй)
- 62. Here…. ойрхон зүйлийг илэрхийлэх "энэ” гэсэн хэллэг
- Here you are. Май энэ байна.
- Here it is. За энэ байна.
- Here she comes. Тэр эмэгтэй ирж байна.
- Here we go again. За дахин эхлэе.
- 63. Because… "Яагаад гэвэл…"
- Because I like it. Учир нь би үүнд дуртай.
- Because It’s Sunday. Бүтэн сайн өдөр болохоор тэр.
- Because It’s required. Яагаад гэвэл энийг шаардсан юм.
- Because that’s just the way it is. Яагаад гэвэл хорвоо тийм л байдаг.
- 64. Don’t …… "… битгий хий” гэж хэлэхдээ
- Don’t jump to conclusions. Битгий шууд дүгнээрэй.
- Don’t panic. Битгий сандраарай.
- Don’t worry about it. Тэр талаар санаа зовох хэрэггүй.
- Don’t mention it. Зүгээрээ.
- 65. You’d better… "… тэр нь дээр байх” гэж хэлэхдээ
- You’d better hurry. Чи яарсан нь дээр байх.
- You’d better watch out. Болгоомжтой байсан нь дээр байх.
- You’d better apologize. Чи уучлал гуйсан дээр байхаа.
- You’d better be careful. Болгоомжтой байсан нь дээр дээ.
- 66. You must… "…хийх ёстой.”
- You mustn’t (must not) disturb her. Чи түүнд товог удах хэрэггүй.
- You mustn’t wake her up. Чи түүнийг сэрээх хэрэггүй.
- You mustn’t be late. Чи хоцорч болохгүй шүү.
- You mustn’t forget. Мартаж болохгүй шүү.
- 67. You mean…? "Өөрөөр хэлбэл … гэсэн үг үү?” гэж асуухдаа
- You mean you didn’t accept the offer? Чи тэр саналыг хүлээж авахгүй гэсэн үг үү?
- You mean it’s impossible? Боломжгүй гэсэн үг үү?
- You mean you’re not going? Явахгүй гэж байгаа юм уу?
- You mean it’s true? Энэ үнэн гэж үү?
- 68. I’d (I would) rather…. "…-илүүтэй …ийг сонгож байна” гэж хэлэхдээ
- I’d rather stay home tonight. Аль нь дээр вэ гэвэл, өнөөдөр орой гэртээ байхыг хүсэж байна.
- I’d rather eat out. Гадуур хооллосон нь дээр байх гэж бодож байна.
- I’d rather go bowling. Боулинг тоглохоор явсан нь дээр байхаа.
- I’d rather do something else. Ямар нэг өөр зүйл хийхийг хүсэж байна.
- 69. I used to…. "Урьд нь … байсан” гэж хэлэхдээ
- I used to be a high-school teacher. Би өмнө нь дунд сургуулийн багш байсан.
- I used to be a fan of hers. Би өмнө нь түүний шүтэн бишрэгч байсан.
- I used to be a baseball player. Би урьд нь бэйсболын тамирчин байсан.
- There used to be a market on the corner. Тэр газарт өмнө нь зах байсан.
- 70. It seems…. "… гэж бодож байна” гэж хэлэхдээ
- It doesn’t make any difference to me. Надад ялгаа байхгүй ээ.
- It makes sense. Ийм байж болох л юм.
- It doesn’t make any sense. Яавч ийм байж таарахгүй.
- It makes a good meal. Энэ амттай байна.
- 72. Is it all right…? "~зүгээр үү?” гэж зөвшөөрөл эрэхдээ
- Is it all right to use phone? Утсаар чинь ярьж болох уу?
- Is it all right to let the cat out? Муурыг гадаа гаргаж болох уу?
- Is it all right to mention it to Tony? Тонид хэлж болох уу?
- Is it all right to use this glass? Энэ аягыг хэрэглэж болох уу?
- 73. That’s (that is) what… "Энэ яг … байна” гэж хэлэхдээ
- That’s what I was thinking. Миний бодож байсан зүйл яг мөн байна.
- That’s what we have to do. Энэ бидний хийх ёстой зүйл.
- That’s what I was afraid of. Миний айж байсан зүйл энэ байна.
- That’s what I call modern art. Энийг л би орчин үеийн урлаг гэдэг.
- 74. There’s (there is) nothing….. "… юу ч байхгүй” гэж хэлэхдээ
- There’s nothing to do. Ямар ч хийх ажил алга.
- There’s nothing to be afraid of. Ямарч айх юм алга.
- There’s nothing to worry about. Санаа зовох юм юу ч алга.
- There’s nothing to drink. Уух юм юу ч алга.
- 75. There’s (there is) no… "…. байх боломжгүй, болохгүй” гэж хэлэхдээ
- There’s no way I’m going to finish it on time. Би үүнийг заасан хугацаандаа дуусгаж амжихгүй нь.
- There’s no way now that we’ll get a reservation. Одоо захиалга өгөх нь боломжгүй зүйл.
- There’s no chance that you’ll be able to make it. Чи үүнийг цагтаа дуусгах боломж харагдахгүй байна.
- There’s no possibility that you’ll change your mind. Чи бодлоо өөрчлөх бодолгүй байна.
- 76. No wonder… "мэдээжийн хэрэг” (Хэтрүүлэг биш) гэж хэлэхдээ
- No wonder she got angry. Тэр эмэгтэйн уурлах нь мэдээж.
- No wonder. Тэгж л таарна. (Гайхах зүйл алга)
- No wonder he quit. Түүний больсон нь мэдээжийн хэрэг.
- No wonder you’re upset. Чиний гайхах нь мэдээжийн хэрэг.
- 77. Which~better…. "Тэр нь .. ~илүү” хоёр зүйлээс нэг сонголтыг нь асуухдаа
- Which do you like better, the red or the blue one? Улаан, цэнхэр хоёрын алинд нь дуртай вэ?
- Which do you like better, spring or fall? Намар, хаврын алинд нь дуртай вэ?
- Which do you speak better, English or French? Англи хэл, франц хэлний алинд нь илүү сайн бэ?
- Which does he play better, tennis or basketball? Тэр теннис, сагсны алийг нь сайн тоглодог вэ?
- 78 Why not….? "… хийхгүй юм уу” гэж хэлэхдээ
- Why not give her a call? Тэр эмэгтэй рүү залгавал яасан юм бэ?
- Why not give it a try? Оролдоод үзвэл ямар вэ?
- Why not give it a chance? Нэг удаа боломж олговол ямар вэ?
- Why not give yourself more time? Өөртөө арай илүү цаг зарцуулвал ямар вэ?
- 79. What if….? "…. ямар вэ?” гэж гэр бүлийн уур амьсгалд харилцагчаасаа асуухдаа
- What if we put this table next to the chair? Энэ ширээг сандлын хажууд тавьбал ямар бэ?
- What if we get rid of this old desk? Энэ хуучин ширээг гаргавал ямар вэ?
- What if we take an earlier bus? Арай эрт хөдлөх автобусанд суувал ямар уу?
- 80. What else… "Түүнээс өөр …” гэж асуухдаа
- What else happened? Өөр юу болоод өнгөрсөн бэ?
- What else is new? Өөр шинэ зүйл байна уу?
- What else is there? Өөр юу байна?
- What else is available? Үүнээс өөр ашиглах боломжтой зүйл юу байна?
- 81. What makes you….? "Ямар учраас … вэ?” гэж шалтгааныг асуухдаа
- What makes you so sure? Яагаад ингэж итгэлтэй байгаа юм бэ?
- What makes you so sure about that? Яагаад үүнд ингэж их итгэлтэй байгаа юм бэ?
- What makes you so positive? Яагаад ийм итгэлтэй байна вэ?
- What makes you so cheerful? Ямар учраас ийм их баяртай байна вэ?
- 82. What~ is…… "~бол … юм” гэж хэлэхдээ
- What you need is a nice long vacation. Чамд хэрэгтэй зүйл бол уртхан сайхан амралт.
- What you need is more information. Чамд хэрэгтэй зүйл бол илүү их мэдээлэл.
- What you need is better management. Чамд хэрэгтэй зүйл бол сайн менежмент.
- What you need is a good hot bath. Чамд хэрэгтэй зүйл бол сайхан халуун устай ванн.
- 83. Whatever…. "….юу ч байсан” гэж хэлэхдээ
- Whatever you decide is OK with me. Ямар ч шийдвэр гаргасан миний хувьд зүгээрээ.
- Whatever you think is best. Таны бодол юу ч байсан шилдэг нь байх болно.
- Whatever you do is all right with me. Таныг юу ч хийсэн надад зүгээрээ.
- Whatever you want to do is OK with me. Та юу ч хийхийг хүссэн байсан би зүгээр.
- 84. Whenever… " .. хэзээ ч болно” гэж хэлэхдээ
- Whenever you want to go is fine with me. Та хэдийд ч явахыг хүссэн надад зүгээрээ.
- Whenever you come is OK with me. Та хэзээ ч ирсэн надад зүгээрээ.
- Whenever he wants to meet is all right with me. Тэр надтай хэзээ ч уулзахыг хүссэн надад зүгээр.
- Whenever you did it would be fine with me. Чи хэзээ ч хийж гүйцэтгэсэн бай надад зүгээр.
- 85. When…. "…тэр үед” гэж цаг үеийг хэлэхдээ
- When I was a child, things were different. Намайг бага байхад байдал өөр байсан.
- When I was in Spain, the weather was great. Намайг Испанид байхад цаг агаар сайхан байсан.
- When my mother was young, she lived in Ohio. Ээж залуудаа Охиа мужид амьдардаг байсан.
- When he was in high school, he was one heck of an athlete. Тэр дунд сургуульд байхдаа мундаг тамирчин байсан.
- 86. No matter…. "хичнээн… хийсэн ч”
- No matter how hard I study, I don’t seem to improve. Хичнээн шаргуу хичээлээ давтсан ч дээрдэхгүй байна.
- No matter how hard I work, it’s never appreciated. Хичнээн мэрийж ажилласан ч хэзээ ч үнэлдэггүй.
- No matter how late she goes to bed, she’s always up early the next morning. Тэр эмэгтэй хичнээн оройтож унтсан ч маргааш өглөө нь дандаа эрт босдог.
- No matter how much I feed the dog, he still wants more. Тэр нохойг хичнээн хооллосон ч дахиад идэхийг хүсдэг.
- 87. While… "… хийх зуур” гэж хэлэхдээ
- While you were out, Bill stopped by. Чамайг гадуур явах хооронд Билл ороод гарсан.
- While I was working on the computer, there was a power failure. Намайг компьютер дээр ажиллах хооронд тог тасарсан.
- While she was a student in England, she met her future husband. Тэр эмэгтэй Англид сурч байхдаа ирээдүйн нөхөртэйгээ уулзсан.
- While they were away on vacation, someone broke into the house. Тэднийг амарч байх хооронд гэрт нь хулгай орсон.
- 88. If…. "хэрэв… бол” гэж байдлыг таамаглан хэлэхдээ
- If it rains, we’ll just have to reschedule it. Хэрэв бороо орвол төлөвлөгөө дахин хийгдэх болно.
- If you get lost, just give us a call. Хэрэв замаасаа төөрвөл бидэн рүү залгаарай.
- If she doesn’t come soon, we’ll just have to leave without her. Хэрэв тэр одоо ирэхгүй бол бид түүнийг орхиод хөдлөнө.
- If you really want to improve, you’ll have to practice more. Чи сайжрахыг хүсэж байвал илүү их давтах ёстой.
- 89. Even if… "Хэдий … тэгсэн ч” гэж хэлэхдээ
- Even if it rains, we’re still going. Бороо орох байсан ч бид явна.
- Even if we rush, we’re still going to miss the beginning. Бид түргэвчилсэн ч, эхлэлийг нь үзэж чадахгүй.
- Even if I wash this, I don’t think it’ll get clean. Энийг угаасан ч цэвэрхэн болно гэж бодохгүй байна.
- Even if we work overtime, we still won’t get it done today. Бид илүү цагаар ажилласан ч өнөөдөр дуусгаж чадахгүй.
- 90. The best ~ is …. "Хамгийн шилдэг нь… юм” гэж таалагдсан зүйлээ хэлэхдээ
- The best day for me is Thursday. Миний хамгийн сайн өдөр Пүрэв гараг.
- The best man for the job is Todd. Энэ ажилд хамгийн сайн тохирох хүн бол Тодд.
- The best medicine for a cold is plenty of rest. Ханиадны хамгийн сайн эм бол сайхан амрах.
- The best place for ribs is Buffalo Bill’s. Үхрийн хавирга сайн бэлддэг газар бол Буффало Билл.
- 91. So~that…. "Болоод … ингэлээ” шалтгаан, үр дагаварыг хэлэхдээ
- He was so happy that he bought everybody a drink. Тэр баярласандаа хүн бүрийг ундаагаар дайллаа.
- He was so angry that he threw the book at her. Тэр уурласандаа болоод түүн рүү ном шидэв.
- Dad was so excited that he forgot to call Mom and tell the good news. Аав хэт баярласандаа ээжрүү залгахаа мартчихжээ.
- I was so tired that I almost fell asleep at the wheel. Би ядарснаасаа болж жолоон дээрээ унтах шахлаа.
- 92. too ~ to ….. "~учраас … болохгүй” гэж хэлэхдээ
- He is too small to play football. Тэр хэтэрхий жижигхэн тул хөл бөмбөгт тохирохгүй.
- She’ too young to be seeing that kind of movie. Тэр дэндүү балчир учир ийм кино үзэж болохгүй.
- He’s too sick to make it to the conference. Тэр их өвдсөнөөс болоод хуралд оролцож чадаагүй.
- They’re too busy to help us with it right now. Тэд их завгүй болохоор бидэнд шууд тусалж чадахгүй.
- 93. as ~ as … "~тай адилхан” гэж харьцуулж хэлэхдээ
- She’s as quiet as a mouse. Тэр үнэхээр чимээгүй. (Хулгана шиг)
- He’s as big as a house. Тэр үнэхээр байшин шиг л том.
- Bill is every bit as capable as Jack. Билл Жекээс аль ч талаараа илүү чадварлаг.
- You’ve been as busy as a bee lately. Чи ойрдоо их завгүй байх шив. (Зөгий шиг)
- 94. It’s (It is)~to… "~хийх нь … тийм.” гэж хэлэхдээ
- It’s safer to send checks by registered mail. Чекийг баталгаат шуудангаар явуулах нь найдвартай.
- It’s faster and easier to send it by fax. Факсаар явуулах нь илүү хурдан, хялбар.
- It’s not so easy to do. Хийнэ гэдэг тийм амархан зүйл биш.
- It’s not so hard to get in touch with him in the evening. Орой түүнрүү залгах тийм хэцүү биш.
- 95. It’s (It is) ~but… "Энэ бол … гэхдээ…” гэж хэлэхдээ
- It’s true, but I still cant’ believe it. Тэр үнэн боловч би одоо хүртэл итгэж чадахгүй байна.
- It’s nice, but i’m afraid it’s a little too expensive. Тэр сайн боловч хэтэрхий үнэтэй юм.
- It’s free, but there must be some strings attached. Энэ үнэгүй боловч нэмэлт нөхцөлтэй байж магадгүй.
- It’s pretty good, but I think you can do better. Энэ их сайн болсон байна, гэхдээ би чамайг үүнээс илүү чадна гэж бодож байна.
- 96. Not only ~ but also… "A –аас гадна B ч гэсэн ..”
- Not only the city but the surrounding suburbs experienced flooding. Тэр хотоос гадна ойролцоох бүсүүд үеэрт автсан.
- Not only Maria but Juan also came from Denmark. Мариагаас гадна Жуан ч мөн Даниас ирсэн.
- Not only mathematics but English is a required subject too. Математикаас гадна Англи хэл ч гэсэн заавал үзэх хичээл юм.
- Not only you, everybody in the building has to vacate temporarily. Чамаас гадна тэр байшинд байгаа бүх хүн байшингаас гарахгүй бол болохгүй.
- 97. All~ is…. "~ бүх зүйл … юм” гэж нөхцөл байдлыг хэлэхдээ
- All you can do now is wait. Одоо чамд хүлээхээс өөр хийж чадах зүйл байхгүй.
- All I can think about is my upcoming vacation. Би удахгүй болох амралтаас өөр юм бодохгүй байна.
- All we can do now is just sit and wait. Бидэнд хүлээгээд суухаас өөр чадах юм алга.
- All I did yesterday was lie around and watch TV. Өчигдөр надад зурагт үзэхээс өөр хийх юм байгаагүй.
- 98. The more ~ , the more…. "~ хийх тусам, …. юм” харьцуулж онцгойлж хэлэхдээ
- The more I think about it, the more confused I get. Үүний тухай бодох тусам улам эргэлзээд байна.
- The more you think about it, the more nervous you’re going to get. Үүний тухай бодох тусам улам цухалдаад байна.
- The more he tried to explain, the more suspicious she got. Тэрнийг тайлбарлах тусам эмэгтэй улам сэрдэх болов.
- The more she drank, the more talkative she became. Тэр эмэгтэй уух тусмаа үг яриа нь олширов.
- 99. Now that…. "За, одоо …” гэж цаг болсон тухай хэлэхдээ
- Now that all my children have grown up, I have a lot of free time. Одоо хүүхдүүд бүгд том болсон болохоор цаг зав сайтай болсон.
- Now that everyone’s here, why don’t we start? Одоо бүгдээрээ цугларсан болохоор эхлэх үү?
- Now that Bill has graduated, he’ll be working for a trading company. Одоо Билл сургуулиа төгссөн болохоор худалдааны компанид ажиллах болно.
- Now that you’ve quit your job, what are you going to do next? Одоо чи ажлаасаа гарсан болохоор, цаашдаа юу хийх гэж байна?
- 100. Once… "Нэг тэгвэл … тэгнэ” гэж хэлэхдээ
- Once you lose someone’s trust, it’s really hard to get it back. Нэг итгэл алдвал буцаах үнэхээр хэцүү.
- Once he makes up his mind to do something, he does it. Тэр нэг л хийнэ гэвэл хийдэг.
- Once you open that window, you’ll never be able to close it. Тэр цонхыг нэг л нээвэл, дахиж хэзээ ч хаах боломжгүй.
- Once I start eating potato chips, it’s hard for me to stop. Би чипс нэг л идэж эхэлбэл зогсох чаддаггүй.