|

БОАЖЯ-наас “Ойн эрдэмтдээ сонсъё” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

saikhnaa 2016/12/09 486 0

БОАЖЯ-наас “Ойн эрдэмтдээ сонсъё” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

БОАЖЯ-наас "Ойн эрдэмтдээ сонсъё” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Манай орны ойн нөөц, баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар эрдэмтдийн саналыг сонсч, төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны ОБЗГ-ын дарга М.Тунгалаг, МУИС, ХААИС, ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон Монгол орны UN-REDD хөтөлбөр зэрэг газрын 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтад оролдсон эрдэмтэдэд хандаж үг хэлэв.

БОАЖЯ-наас

Тэрбээр "Манай яамнаас "Эрдэмтдээ сонсъё” сэдэвт цуврал уулзалт ярилцлагыг санаачлан зохион байгуулж байгаа.
Монгол улс НҮБ-ын "Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”-т нэгдсэн. НҮБ-ын Ойн форум болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын Конвенцээс баталсан Айчи-2020 хөтөлбөрт заасан Ойн бодлогын зорилтыг үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах үүргийг Монголын тал хүлээгээд байна.

БОАЖЯ-наас

Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон Монгол улсын ногоон хөгжлийн бодлогод "Цөлжилтийг сааруулж...Ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн 9,0 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх,..тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх”, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ойн нөөцийг хамгаалах, үр өгөөжтэй ашиглах, нохон сэргээх менежментийг сайжруулах ойн талаар баримтлах торийп бодлогыгхэрзгжүүлнэ” гэсэн томоохон зорилтуудыг тус тус дэвшүүлэв.
Монгол Улсын Их хурлаас "Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлан гаргаснаар манай яамны хувьд байгалийн нөөц, түүний дотор ойн нөөц, баялгийг хадгалан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлаар салбар дундын бодлого, төлөвлөлт, зохицуулалт хийх, хэрэгжилтийг хангах, тогтвортой хөгжлийн бодлогод Та бүхэн манлайлан оролцох үүргийг хүлээж байна.

БОАЖЯ-наас

Манай улс ойн нөөц, баялгийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхэд олон улсын жишгийн дагуу "Ойн тогтвортой менежмент”-ийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бид ойрын ирээдүйд ойн салбарын хүрээнд баримтлах үйл ажиллагааны чиг хандлагаа дараах байдлаар тодорхойлж та бүхэнтэй санал, бодлоо хуваалцах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Үүнд:
1. Ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны зардлыг ой ашиглалтын орлогоос нөхөх чадавхитай өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ой, модны салбарыг бий болгох;
2. Ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтвортой тогтолцоог бий болгож, ойн мэргэжил эзэмшигчид баталгаат ажлын байртай, амьдралд хүрэлцэхүйц орлоготой байх эдийн засаг, нийгмийн орчныг бүрдүүлэх;
3. Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн менежментийг өргөжүүлэх замаар экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, бүтээмж өндөртэй эрүүл ойг бий болгох;
4. Ойн тогтвортой менежментийн үндэо болсон ойг эзэмшигчид нь ойн менежментийнхээ төлөвлөгөөний дагуу бие даан үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн ойн байгууллагын тогтвортой бүтцийг бий болгох, ойн салбарт ажиллагсад мэргэжлийн, мэргэшсэн байх;
5. Ойн сайн засаглалийг удирдлагын болон орон нутгийн бүхий л шатанд бий болгох; 6. Ойн хөнөөлт шавьж, өвчин, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй дэвшилтэт арга, технологиор тэмцэх зэрэг чиглэлүүдээр шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмжөө өгнө гэдэгт итгэл төгс байна’' гэв.
Уулзалтад оролцсон эрдэмтэд өөрсдийн хариуцсан салбар чиглэл бүрээр ойн баялгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар шинжлэх ухаанд суурилсан үнэтэй санаа, зөвлөмж, байрь сууриа илэрхийллээ. "Ойн эрдэмтдээ сонсъё” уулзалтанд ирсэн эрдэмтэд судлаачид энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад талархаж, цаашдаа хамтран ажиллахыг уриалсан юм.

БОАЖЯ-наас

Санал болгох

Сэтгэгдэл

top