Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд
дэлхийн 118 орны гоо бүсгүй оролцсоноос Пуэрто Рико улсын гоо бүсгүй тэргүүлж "Дэлхийн мисс"-ийн титмийг зүүлээ.
Харин манай улсын мисс А.Баярцэцэг шилдгийн шилдэг 11-д шалгарч үлдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр Miss world аппликейшны санал хураалтад тэргүүлж, ийнхүү шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан юм.
http://www.24tsag.mn/content/143911.shtml