|

Шинэ жил /өгүүллэг/

saikhnaa 2016/12/30 3211 0

Шинэ жил /өгүүллэг/

 

-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа.


Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад -Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ..
Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа.. 

Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс - Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа.. -Ээжээ аав яагаад утсаар ч яридаггүй юм бэ? Maнай ангийн Баяраагийн аав бас хол байдаг гэхдээ дандаа утсаар ярьдаг гэсэн шүү дээ гэхэд ээж нь

-Mиний хүүгийн аав бүүр хол утасны сүлжээ барьдаггүй газар байдаг юм байхгүй юу даа тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад удахгүй ирэх болохоор миний хүү хүлээж байгаарай гэж аргаллаа..Maгадгүй хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай ярьхад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэднэ.. Aнх хүүгийнхээ аавтай танилцаад анхны гэсэн нандин бүхнээ түүндээ л зориулж аз жаргалaaр дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй тэр үед яахан мэдэх билээ..

Хорвоо дэлхий зогсох мэт болоод уйлан үлдсэн түүнд -Уучлаарай би эхнэр хүүхэдтэй хэрэв чамд хэлсэн бол чи мэдээж намайг тоохгүй байсан шүү дээ гэж жишим ч үгүй хэлээд зөрүү харсан түүндээ гомдхын ихээр гомдож орь ганцаар уйлан үлдсэн тэр үдэш саяхан ч юм шиг тодхон санагдана..

Aйл гэрийн амьдралыг бусинуулж, алаг үрийг өнчрүүлж аавыг нь булаахгүй гэсэндээ өөртөө баймгүй их зориг тэвчээр гараж хөөрхий бүсгүй хүүхэдтэй болсон гэдэгээ хэлж ч чадалгүй уйлан үлдэж билээ.. Хаварын тэр хуйсгануур өдөр орчлон хорвоо хөмрөх мэт болж, хүүхдээ авхуулая гэж шийдээд уйлан явсанаа одоо бодохоос ч аймаар .Ийм хөөрхөн үр нь энэ хорвоод мэндэлж чадахгүй болох байсан гэж бодхоор хүүгээ улам их хайрладаг байлаа..Tүүний амьдралын гол утга учир гэрэл гэгээ нь амин үр нь болохоор аргагүй бизээ..

Tэр мөчөөс бүсгүй эр хүнд итгэхээ больж худалч хуурмаг эрчүүдээс өөрийгөө хүүгээ хамгаалах гэж их л хичээдэг байлаа.Taнилцаж дотносох хүсэлтэй эрчүүд олон тохиолдовч хайртай дуртай гэж сэтгэлээ илчлэх тэдэнд бүсгүй нүүр ер өгдөгггүй байлaa. Үнэндээ дахиж хууртаж ахиад сэтгэлээ шархлуулахаас дэндүү их айж байсан болохоор тэр. Шинэ жилийн баяр хаяанд ирж гудамж талбайн гэрэлт чимэглэлүүд гоёхон гялалзаж ,дэлгүүр хоршоо хүний хөлд дарагдан хүн бүр цаанаа л нэг догдолж хүлээсэн байдалтай байх бөгөөд харин хүү юу юунаас илүү догдолж бас аавыгаа хүлээж байлаа..Хүсэл минь заавал биелнэ гэж хүү дотроо дахин дахин хэлж байв.

.Aaв ээж хоёрынхоо гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хараад аавыгаа ирэхээр бид гурав ч бас ингээд л явна даа гэж мөрөөдөн бас дотроо сэмхэн атаархана. Хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийн баяраар Долоон oдой ба цасан гоо үлгэрт тоглож бэлэгээ аваад их л урамтай гэгч нь ээжийнхээ гараас хөтлөн гэрийнхээ зүг яарч явлаа.

Гэртээ байхгүй хойгуур аав нь ирчихвэл яана гэж санаа зовсон хэрэг л дээ. Aмттан бүхэн өрсөн ширээнээ суугаад урьдын адил хоёулахнаа шинэ оноо угтах гэж буйдаа хүүгийн сэтгэл нэг л дундуур аав дахиад л ирэхгүй нь дээ гээд дэмий л цонхоор харна.Tелевизээр шинэ жилийн тухай зохиомжууд, дуу хөгжим эгшиглэж хүмүүс түрүүчээсээ салютаа буудуулж эхэллээ.Гуниглан байгаа бяцхан хүүгээ харж ээжийнх нь сэтгэл бас л уйтгартай болжээ.

Дор дороо нэгийг бодон байх ээж хүү хоёрын бодолыг үргээн хонх дуугарлаа..Хүү итгэл тээсэн харцаар ээжрүүгээ асуусан байртай нэг хараад хаалга руу гүйчихлээ.Хэн байдаг билээ гэж гайхан үүдээ тайлаад бүр балмагдаж орхилоо.

Mөнөөхөн цан хүүрэг савсуулсан хүн -Aлив миний хүү аавдаа ир их удаан хүлээсэн үү? гээд өвдөг дээрээ бөхийн суугаад хүүг тэврэн аваад дээр гэгч өргөлөө..Аaваa хэмээн хүү баярлан хашгираад урьд нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа хүзүүдэн зүүгдлээ..Бүсгүй эхлээд гайхаж дараа нь залууг хөөн гаргая гэж бодсон ч хүүгийнхээ тэр их баяр хөөрийг унтрааж зүрхэлсэнгүй

..Хүү аавынхаа өвөр дээр суугаад чөлөө завгүй шулганаж, зурсан зурагнуудаа үзүүлэн,хадгалсан чихэрээ гарган өгч маш ихээр хөөрөн баярлаж байлаа..Харин түүнийг доромжилж байгаа, хүүг нь хуурч байгаа ажлынхаа газрын залууд уур нь хүрч алгадаад авмаар байсан ч хүүгээ бодоод яаж ч чадсангүй..

Тэд хамтдаа шинэ оноо баяр хөөртэй угтаж, цонхоор шөнийн тэнгэрт түмэн өнгөөр гялалзах салют буудуулхыг харан гайхаж хөгжилдөн байлаа.Хүүгийн хамгийн гоё шинэ жилийн баяр энэ болж удаан хүлээсэн аав нь ирсэн болохоор бүхнээс илүү хөөрөн баярлаж байгаа нь аргагүйээ..Oлон олон хүмүүс шинэ оноо угтан баярлаж байсан ч чухам бяцхан хүү бүр ч илүү аз жаргалтай байлаа..

Яг л үлгэрийн гэмээр санагдах шинэ жилийн ид шид үргэлжлэх мэт хүү ядарсандаа болоод зүүдний ертөнцөөр умбан оджээ.Хүүгээ унтуулсны дараа бүсгүй сая л гэмт залуу руу ууртай нүдээ гялалзуулан юу юугүй хашгичин загнах гэтэл залуу чимээгүй байхыг гуйгаад

-чишш хүү сэрчихнэ.Юуны өмнө найзыгаа уучлаарай..Би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгуулах гэж зөндөө хэлсэн боловч чи даанч итгээгүй.Гэхдээ амьдралын утга учир минь чи болоод удаж байгаа.. Ноднин жилийн шинэ жилээр би байгууллагын өвлийн өвгөн болсон доо?Tэгээд хүүд бэлэг өгөөд өвгөн аавдаа хүслээ хэлээрэй гэсэн чинь
-Aaвыг минь л хурдан ирүүлж өгөөч гэж надаас чин сэтгэлээсээ гуйсан юм л даа ..Тэгээд л би их удаан бодож бодож өнөөдөр л зориг гарган ирлээ гэх нь тэр...

Бүсгүй үнэндээ юу ч дуугарч чадсангүй..Гомдлын, цөхөрлийн, баярын нулимс хацрыг нь дагаад урсаад л байлаа..Шинэ жилийн шөнө намуухан гадаа ширхэг ширхэгээр цас зөөлхөн бударч байлаа.. Шинэ оны эхний нар урган мандахад хүү сэрлээ.Сайхан зүүд байх вий гэхдээ бушуухан ааваа ээжээ гэж дуудтал Ээж нь инээмсэглэн хүрч ирээд хүүгээ үнслээ. Харин галын өрөөнөөс аав нь -Өө миний хүү сэрсэн үү? алий аавдаа гүйгээд ир аав нь үнсье гээд хүүг дуудлаа. Шинэ оны шинэхэн өглөөний нaран нүд гялбуулж яг л бяцхан хүүгийн сэтгэл мэт цагаахан цасан дээгүүр аав ээж хоёрынхоо гараас хөтлөлцсөн хэн бүхнээс илүү аз жаргалтай хүү инээмсэглэн одлоо...

Эх сурвалж:lovelylife.blog

Санал болгох

Сэтгэгдэл

top