|

Гудамж талбайн гэрэлтүүлгийн цагийн хуваарь гарлаа

bayaraa 2015/03/26 1020 0

Гудамж талбайн гэрэлтүүлгийн цагийн хуваарь гарлаа

 

 100 айлаас аюулгүйн тойрог, городоос хорооллын эцэс, Шанд баг, Говил багийн зам талбайн гэрэлтүүлгүүдийн урсгал засварын ажлаар гэрлийн шонгуудад толгой болон чийдэн, дросель нөхөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн дулааны улирал ирж өдөр урт, шөнө богино байгаатай холбогдуулан цагийн хуваарьт өөрчлөлт оруулж хотын доторх гудамж зам талбайн гэрэлтүүлгүүдийг орой 1950 асаад өглөө 0620 унтрахаар, гэр хорооллын гудамж зам талбайн гэрэлтүүлгүүд орой 1850-0100 асааж, өглөө 0400-0620 унтрахаар тохируулсан.

Цахилгаан шатнуудын ТҮ-1, ТҮ-2 /Техник үйлчилгээ/ засваруудыг хийж эхэлсэн бөгөөд 1-9 давхарын хаалганы контактуудад тохиргоо хийх, бүх реленүүдийг цэвэрлэх, бүх хүчдэлээр тэжээгддэг тоноглолуудыг шалгаж чангалгаа үйлчилгээ хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 4-16-р байрны 2-р орцын цахилгаан шат 2-р сарын 18-ны өдөр хөдөлгүүрийн инвертер нь доголдсоны улмаас тодорхой хугацаагаар зогссон байна. Уг инвертэрийг Улаанбаатар хот уруу гүйцэтгэгч байгууллага болох "ТОТ-РУСЬ -СОЮЗ” ХХК-нд засварлуулахаар явуулсан боловч засвар аваагүй тул шинээр захиалахаар болсон. Иймд тус лифт ажиллаагүй өдрийн хоногийн тооцоог оршин суугчдын тооцооноос энэ сарын байдлаар бүтэн хасаж тооцохоор болж байна.
 
эх сурвалж: erdenet.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

top