|

НОЁН цолтой хоёр эрхэмийг Монголын эдийн засаг өршөөсөөр байх уу?!!!

bayaraa 2015/03/26 811 0

НОЁН цолтой хоёр эрхэмийг Монголын эдийн засаг өршөөсөөр байх уу?!!!

 

 Ноён доллaрын үнэ өдөр ирэх тусам нэмэгдсээр... Харин түүний эсрэг зогсох ёстой монгол төгрөг урвуу хамааралтайгаар жолоогоо алдчихсан давхиж явна. ХЭН ҮҮНД БУРУУТАЙ ВЭ?

2012 онд Монгол банкийг хүлээж авахдаа НОЁН ДОЛЛАРЫГ 1380-1400 төгрөгний хооронд хүлээж авсан эрхэм МОНГОЛБАНК-ны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 2000 төгрөгт хүргэчихээд сууж байгаа. Гэвч ямар нэгэн буруу түүнд байхгүй хэмээн өөрийгөө хамгаалсан үйлдлээ хэрэгжүүлсээр суугаа нь нууц биш.Чухамдаа бол ГОЛ БУРУУГАА

хөрөнгө оруулагчид болон уул уурхай зогсонги байдалд орсонтой холбон тайлбарлаж ард иргэдийнхээ толгойг угаах ажлаа хийж суугаа гэхэд хилсдэхгүй.

Гэвч гадуур нисэлдэх бор шувууд долларын үнийг ийн хөөрөгдөх болсон шалтгаан нь түүний ах дүү, хамаатан садангууд ВАЛЮТЫН ЧЕНЖ нар хэмээсэн дам яриа чих дэлсээд байгаа.

Тиймдээ Монголбанкны Ерөнхийлөгч ноён Н.Золжаргалд мөнгө угаах боломж олдож НОЁН ДОЛЛАР-ын үнийг хөөрөгдөж сууна гэсэн хардлага ч олны дундаас тасрахгүй л байна. Долларын занганд орчихсон Монголбанкны мөнгөний бодлого хэмээн цэцэрхэж суух хооронд ард иргэдийн амьдрал улам доройтон, элгээрээ мөлхөх нь холгүй болчихоод байгааг НОЁН Н.ЗОЛЖАРГАЛ харж, мэдэрч байна уу.

Ер нь харсан ч хараагүй мэт, дуулсан ч дуулаагүй мэт "НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ" оргих Н.Золжаргалд хариуцлага тооцож, НОЁН ДОЛЛАР-ыг хазаарлаж авахгүй бол Ардчилал хэмээн сөхөрсөн МОНГОЛ, долларын өмнө мөлхсөн МОНГОЛ болж магадгүй болоод байна.

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

top