|

Монгол Үндэсний аюулгүй байдал ба Монгол

tonshuul 2017/02/21 1227 0
 
   Монгол Үндэсний аюулгүй байдал ба Монгол

Монгол Улсын үндэсний  аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг бол Монгол Улсын иргэн ДЮ90120717  регистертэй  Монгол овогт  Доржийн Батаа    би мөн билээ. Энэ үүднээс  Батаа  миний  "бие, хэл,  сэтгэл оюун санааны тусгаар тогтнол, аюулгүй байдал  өнөөдөр ямар түвшинд байна”  гэдгийг бодитоор харцгаая. Учир нь  Доржийн хүү Батаа  бол туурга тусгаар, бүрэн эрхтэй  Монгол Улсын иргэн болж  Улаагчин бичин жилийн  цагаан  барс  сарын  харагчин гахай  өдөр    Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод төрж мэндэлсэн юм. Миний  амьсгалах агаар, гишгэх газар, амьдрах орон байр,  хоол хүнс, эрүүл мэнд,  оюун санаа  түүнчлэн  миний өвөг дээдэс, үр хүүхэд    тэдний ирээдүй  тусгаар тогтносон  Монгол Улсын   бүрэн бүтэн,  аюулгүй байдлын   нэгэн   эс ширхэг  гэдгийг өөрийн биеэрээ нотолж  байна.  Харамсалтай нь өнөөдөр миний  өвөг дээдэсээс үлдээж өгсөн газар нутаг, ус, агаар, хоол хүнс  амьдрах орчины  цэвэр, эрүүл, аюулгүй, газар нутгийн бүрэн бүтэн, тусгаар байдал  "Үндсэн хууль”-иар хамгаалагдсан эрх, эрх чөлөө алдагдах аюул ойрхон байна.  Цаашлаад  үр хүүхдүүдийн минь ирээдүй ч тун бүрхэг, ирээдүйд  нь хэн ч баталгаа өгч чадахгүй . Энэ бүгд миний болоод  эх орон, улс үндэстэний минь  түүнчлэн  бидний ирээдүйн   тусгаар тогтнол,  аюулгүй байдал  ноцтой зөрчигдөж байна гэж үзэв.

Үндэслэл: 1  Бидний амьдарч буй Улаанбаатар хот агаарын бохирдолоороо дэлхийд эхний хоёрт орж байна.  Монгол орны эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ цахилгаан станцууд жилд 3.6 сая тн нүүрс шатаадаг түүнээс  ялгарах  утаа өвлийн улиралд цаг тутам 4.5 сая шоо метр, 4.15тн үнс, 6.762 кг хүхэрлэг хий агаарт хаяж, гэр хороололын 600.0 мянган яндан   мөн хотын замд түгжрэл үүсгэж байдаг 400 мянга гаруй  тээврийн хэрэгслүүд  агаарын бохирдолын 6.3 хувийг үүсгэж  байдаг нь миний болон бидний амьсгалах  агаар бохирдуулж аюулгүй байдал алдагдах,  оршин  тогтнох эс  гэх шалтгаан болж байна.

Үндэслэл:2  Өнөөдөр бид бүгдийн амьдрах гэж зүтгэж  байгаа Ардчилсан нийгмийг нам хэмээх үндсэн хуулийн бус  ижил төст Төрийн бус байгууллага   \МАН ба Ардчилсан нам\  сүүлийн хорь гаруй жил Монголын ард түмний амьдралыг бусниулан, бужигнуулж зөвхөн цөөн хэдэн бүлэг хүмүүс  хувийн эрх ашгийнхаа  төлөө бүхэл бүтэн нийгмийг золиосолж буй нь туйлын харамсалтай. Бид  уг чанартаа  Монгол хүн нэг бүрийг даатган хамгаалдаг, тэдэнд үйлчилдэг Төртэй байх ёстой. Энэ бол иргэний нийгмийн зорилго. Миний болон бид бүгдийн төлөө, бидний аюулгүй байдлын төлөө үйлчилдэг нийгмийг цогцлоон байгуулахыг зорисон юм.  Үндэсний аюулгүй байдал бол Монгол хүн нэг бүрийг даатган хамгаалах, тэдэнд  ямар ч нөхцөлд үйлчлэх, зөв чиглэлд удирдан чиглүүлэх үүрэгтэй Төрөө хамтдаа  байгуулахыг хэлнэ.

Үндэслэл:3 Монголчууд бид эхээс төрөхдөө идэх хоол, өмсөх хувцас, гэр оронтойгоо төрдөг цорын ганц үндэстэн. Ийм гайхамшигт өвөг дээдэстэй, нүүдэлчин үндэстэний удам угсаа болж төрсөн  бид бахархах, бардамнах агуу их өв соёлтой ард түмэн даан ч өнөөх л нам хэмээх бүлэглэсэн луйварчидын уршигаар өнөөдөр орох орон гэргүй гудамжинд хоног төөрүүлж талхны булан хэмлэж өнөө маргаашаа өнгөрөөн  ядаж байгаа хүүхдүүд олширох болсон. Монгол хүүхдийн "Үндсэн хууль”-аар хамгаалагдсан эрүүл,  амьдрах, орон байраар хангагдах, сурах эрх,  эрх чөлөөг нь хумиж тэднийг ингэж нийгмийн золиос болгож буй нь үндэсний аюулгүй байдалд харшилж байна.

Үндэслэл:4  Агуу их өвөг дээдэсийн минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, хадгалж өвлүүлж өгсөн  бүрэн бүтэн газар нутгийн  минь 70 орчим хувь нь лиценз нэртэй алга дарам цаасаар зарагдсан,   туурга тусгаар эх орны минь  онгон байгаль,  уул овоо, ой мод, ургамал, цэнгэг рашаан гол мөрөн минь  бидний нүдэн дээр эвдэгдэн, талхагдан  сүйтгэгдэж байна. Ийм байхад бид үр хүүхдүүддээ  ямар эх орон,  ямар газар нутаг, ямар өв соёл  хүлээлгэн өгөх нь  тодорхой бус  өдрөөс өдөрт улам бүрхэг болж байна.

Үндэслэл: 5 1990 оноос хойш бидний хүсээгүй нийгмийг Ардчилсан гэх нэрийн дор анархинизм болгохын тулд Төрийн эрх мэдлийг нам хэмээх нэрийн дор зайдалж  хулгай, луйвараа хийдэг болсны улмаас эрчүүд нь архичин болж эмс охидууд нь хүсээгүй жирэмсэлтийн улмаас үр хөндүүлэх тоо жил бүр өсөн нэмэгдэж аюулын харанга дэлдэх болсон.  Жилд дунджаар 15-16 мянган эх үр хөндүүлдэг  баримт байгаа нь ойролцоогоор 4 амьд төрөлт дутамд нэг үр хөндөлт хийлгэдэг гэсэн үг юм. Ингэж өдөр ирэх бүр  Монгол хүний ген, цус цөөрч байгаа нь бидний аюулгүй байдалд нөлөөлөх заналхийлэл ихсэж  байна.

Үндэслэл: 6  Миний болоод  таны бид бүгдийн  хэл, сэтгэл, оюун санаа бүрэн бүтэн, тусгаар байх ёстой атал техник, технилогийн эрин гэгдэх энэ нийгэмд гадны элдэв төрлийн  хэл, аялаг, үзэл санаа , даяаршил  гэх нэрийн дор орж ирэх нь нэмэгдсэний улмаас цэвэр Монгол хэл эрлийзэж, эвдэгдэж соёлын дайнд  нэрвэгдэж эхэлсэн гэхэд болно.

Монгол  овогийн Доржийн Батаа миний болон манай гэр бүлийн  язгуур эрх ашиг,  цаашлаад Монгол улсын гурван сая  гаруй хүмүүн,  улс үндэстэний минь удам угсаа цус ген, хэл соёл, газар нутаг, агаар ус, орон байр  болон  амьдрах орчны  аюулгүй байдлыг өдөр тутам хамгаалж, бидний төлөө үйлчилж байх ёстой атал Төрийн эрх мэдэлд суусан  намын гишүүн гэх нэр бүхий бүлэг хүмүүсээс болж бүрэн алдагдсан. Түүнчлэн   тэдний ааш  авир,  шунал хэрээс хэтэрч зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд бүхнийг нийцүүлэхийн төлөө миний төдийгүй Монгол хүн нэг бүрийн эрх ашгийг ноцтой зөрчиж цаашлаад  Монголчууд бид бүгдийн  өнөө болон маргааш  ирээдүй,  үр хүүхдүүдийн минь улс   үндэсний минь аюулгүй байдлыг алдагдуулж  байна. Ийм учраас миний болоод Монгол Улс, үндэстэний аюулгүй байдалд заналхийлж буй эрх баригчидын үйл ажилгааг таслан зогсоох, үнэ цэнэтэй Монгол хүн нэг бүрийг даатган хамгаалах, үйлчлэх эрх зүйн орчиныг бүрдүүлэх, цаашлаад ёс зүй,  зан заншил, хууль хэрэгжилтэнд хяналт тавих, хариуцлагын тогтолцоог бий болгоход  хувь нэмэр оруулахаар зорив.

Д.Дугтуй 2017.02.20


URL: http://www.fact.mn/307397.html 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top