|

Хундага улаан дарс 1 цаг спортоор хичээллэсэнтэй тэнцэнэ

saikhnaa 2017/03/06 1117 0

Хундага улаан дарс 1 цаг спортоор хичээллэсэнтэй тэнцэнэ

 

Канадын Альбертын их сургуулийн эрдэмтэд улаан дарсны ашиг тусын тухай судалгаа явуулжээ. Туршилт – судалгааны дүнд нэг хундага улаан дарс бүтэн цагийн  идэвхтэй хөдөлгөөнтэй тэнцдэг болохыг тогтоосон байна.

Улаан дарсанд агуулагддаг "ресвератрол” гэх бодис нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, зүрхний үйл ажиллагааг дэмжин, булчин шөрмөс чангалдаг байна. Тодруулбал, яг л дасгал хөдөлгөөн хийсэнтэй адил үр дүнтэй.

Спортоор хичээллэж амждаггүй хүмүүс бие галбираа хадгалахын тулд өдөрт нэг хундага улаан дарс уухыг судалгааг удирдсан Жейсон Дайка зөвлөжээ.

Хоногт нэг хундага улаан дарс тогтмол ууж хэвшсэн хүмүүст хорт хавдрын өвчлөл харьцангуй бага хувьтай байдаг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top