-
Нүдэндээ тодруулагч бодис шахуулсан
хүн дээшээ харж явсаар шат руу очиж. Тэгээд шатаа зөрүү тооцоолж
гишгээд унажээ. Дахиад нэг давхар доош буухын тулд арав арван гишгүүртэй
2 шатыг дамжих ёстой. Улсын тэр том эмнэлэгт би хэвтэж байсан. Шат нь
арваад гишгүүртэй байсан санагдана.
-
Тэгсээр нэг юм доод давхарт
байх нүдний зураг авах өрөөнд нь очиж. Очоод унаснаа хэлж. Тодруулагч
бодистой тул дээш харж яв гээд, тэгээд дээш харж явж байгаад танай
эмнэлгийн шатнаас уналаа.
Зураг авдаг хүн нь хэлж гэнэ. Яаж байгаа нь
тэр вэ? Зураг авах тодруулагч бодисыг энд, энэ өрөөнд, аппаратынхаа
дэргэд шууд хийгээд зургийг нь авдаг юм шүү дээ...
-
Тодруулагч
бодис нь тэр доор өрөөндөө бэлэн байж байдаг байхад яагаад тэр дээд
давхарт эмчид үзүүлэхэд сувилагч нь тэрийг заавал хийж 5000 төгрөг аваад
дээш харж яваарай гээд хүнийг сохор хүн шиг орхидог юм бол?
Нэг л эмнэлэг, нэг байгууллага байж ажиллагчдынх нь хоорондын харилцан уялдаа, холбоо ийм байж болохгүй ч юм шиг.
-
Хэлтэй
амтай ууртай омогтой хүн тэр шатнаас унасан бол хүнийг өмнөх замаа
харах боломжгүй болгоод тэгж хайхрамжгүй явуулсан сувилагчаас эргээд
хохирол нэхэмжилж сарын цалингаас нь ч илүү мөнгөөр торгуулчих нөхцөл
үүсэх байсан байхыг би үгүйсгэхгүй.
Тэгж яваад тэр хүн унаад үхчихвэл
тэр сувилагч үлдсэн насандаа тайван нойрсох болов уу, яах бол... гэх
мэтээр ургуулаад бодвол бодол дуусашгүй.
-
Таньдаг хүнд тохиолдсон бодит явдал.
-
Энүүгээр
би эмч эмнэлгийн салбарыг муулах гээгүй болно. Нэг л их төлбөргүй эрүүл
мэнд ярьсан улс шүү дээ, бид, Иргэд нь ч, төр нь ч.
-
Хятадад
төлбөр мөнгөө өгөөд эмчлүүлсэн нэг хүний яриаг би сонсож байсан.
Төлбөрөө төлөөд эрүүл мэндийн сайн үйлчилгээ авсан. Төлбөрөө төлөөд өвөр
монгол асрагч авсан. Тэр асрагч нь хоолоо идэхдээ хүртэл хэвтэж байгаа
өрөөнийх нь цонхны тавцан дээр хоолоо тавьж идээд, идэх завсраа асруулж
байгаа хүнээ нүд салгалгүй харж байсан гэж. Байнга дэргэд нь байж асарч
байсан гэсэн. Өөрөө ярьсан яриа.
-
Эцсийн эцэст бид ер нь мөнгө
муухай гэж худлаа саарал төрх харуулаад юунд хүрэв. Тэр салбарыг эртхэн
хувьчлаад эмч, эмнэлгийнхнээ хангалттай их цалин хөлстэй болговол
таарна. Тэгээд хариуцлага, сэтгэлгүй байгааг нь тэр хангалттай их цалин
хөлснөөс нь салгадаг халдаг тогтолцоо үүсгэх хэрэгтэй. Тэгээд ЭМД төлсөн
хүмүүс нь бодитойгоор их хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үйлчилгээ авдаг
болгох тогтолцоог үүсгэмээр байх юм.
-
Ганц гадаад бараа авчихаараа нэг их эх орончдож гадаад руу баахан мөнгө урслаа гэж халаглагчид.
-
Гэтэл
үнэн хэрэгтээ бидний дунд байгаа их мөнгөтэй, баячууд, эрх мэдэлтэй улс
төрчид чинь бүгд сая сая төгрөгөө бариад гадаад руу очиж эмчлүүлж
байгаа шүү дээ.
-
Тэр их мөнгийг гадаад гарчихлаа, монгол эмчид
өгч эх орондоо үлдээсэнгүй гэж халаглахгүй хэвтэж хаа хамаагүй чөлөөт
өрсөлдөөнөөр шийдэгдэх гадаад бараанд төлсөн мөнгөөр худлаа эх орончдох
нь инээдтэй.
-
Чеховын жижиг өгүүллэгт гардаг ганцхан хоромд хоёр гурван удаа зүсээ хувилгаж орхидог "Хүн Хамелеон” мэт.
-
Монгол
эмч эмчилгээний төлбөр 100 мянга гэвэл хорвоо сөнөх дайны хэл ам
гаргана, монгол эмч алдаа гаргаад хүн үхүүлчихвэл бүгдээрээ муухай
авилгач, гар харагчид болж нийгмийн сүлжээгээр нэг зүхүүлнэ,
-
Тайланд, Солонгос, Европ эмнэлэгт очоод сонсож байгаа эмчилгээний төлбөртөө ганц үг ганхийхгүй.
-
2017-03-10
https://www.facebook.com/photo.php?fbid=1412052382179386&set=a.562355700482396.1073741828.100001239146172&type=3&theater