"Asia's Got Talent" шоу нэвтрүүлэгт монголын үндэсний урлагийн хоёр хамтлаг амжилттай оролцож эхний шатандаа тэнцсэн байна.
"Хөсөгтөн" "Жалам хар" хамтлагууд эхний шатандаа тэнцсэн бөгөөд бүх шүүгчдээс тийм гэсэн үнэлгээ авсан байна. Тус шоу нэвтрүүлгийн шүүгчээр дэлхийн шилдэг хөгжмийн продюсер David Foster, Spice Girlsyn Mel C, Anggun, Van Ness нар ажилладаг байна.
Дараагийн шатанд шалгарсан шилдэг оролцогчдоос шилдэг 24-т багтаж хагас шигшээд оролцох эсэх нь удахгүй тодрох ажээ. Монгол үндэсний урлаг, авьяас билгийг Азид таниулахаар оролцож байгаа уран бүтээлчдэд амжилт хүсье.