Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 24. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй шар бич өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр та шинэ төсөл дээр өөрийгөө зугаацуулахын тулд л ажиллах болно. Гэвч дараа нь таны сонирхлыг ашиг илүү татах болно. Мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд танилуудын харилцаа холбоогоо ашиглахаа та бүү март. Энэ өдөр нуруу нугас, үе мөч өвдөх нигууртай. Гэвч таны өөрийгөө барих сайхан чанар тань өвчнийг даамжруулахгүй. Биеийн хүчний ажлыг зохистой хэмжээгээр хийж, өөртөө хэт их ачаалал өгөхөөс сэрэмжилж бай. Усан санд оч, фитнессээр хичээллэ.
ҮХЭР (4/20-5/20)
Санхүүгийн нөхцөл байдал тийм ч тогтвортой бус байна. Дамын наймаа бүү хий, түрэмгий үйл явдалд бүү орооцолд. Гэр бүлийнхэнтэйгээ эв зүйгээ ололцон сайхан харьцаатай байна. Өөрийн хүсэл тэмүүлэл ба эргэн тойрны хүмүүсийн шаардлагатай холбоотой үүрэг амлалтуудаа биелүүлэх шаардлага хоёрын аль нэгийг сонгож сонголт танд тулгарна. Ахуйн асуудлуудыг ханьтайгаа хамтран шийдвэл зүгээр.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ ордныхны зарим нэг нь аливаа зүйлийн шалтгааныг олох гэж их тэвдэж, сандардаг. Олонхи нь бүх юманд өөрийгөө буруутгахыг эрмэлздэг. Заримдаа ажилдаа орж өгч чаддаг, эсвэл бүр үндэслэлгүй юм хийдэг. Гэхдээ ийм үед сандарч тэвдэлгүй, зүгээр л завсарлага авах хэрэгтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр гэнэт маш их ажил гарна. Танд цаг зав гарахгүй. Яагаад гэвэл та үгүй гэж хэлж чаддаггүй. Шинэ танилтай болоход сайн. Та өөрийгөө хурц ухаантай, гайхалтай байгаагаа мэдэрнэ. Шинэ өндөрлөг, үнэнч хайранд хүрэхэд тааламжтай.
АРСЛАН (7/23-8/22)
Оюун ухааны хөдөлмөрт сайн өдөр. Хэрвээ та насан туршдаа ном бичиж үзэхээр мөрөөдөж байсан бол одоо эхэл. Шинэ танилтай болж, хуучин харилцаагаа сэргээнэ. Таны амьдралын хүч ямар ч ажлыг ард гарч чадах өндөрт байна. Шинэ холбоогоо ашиглаж, хойшлуулшгүй ажлаа шийдэх чухал мэдээлэл авна.
ОХИН (8/23-9/22)
Амьдралаа дээшлүүлэх, орон байраа томруулах таатай цаг үе. Муугүй нэмэлт орлого олох боломж гарна. Бүх зүйлд анхааралтай бай. Бичиг баримт ажил хэргээ цэгцэл. Эсрэг талын довтолгоонд бэлэн бай. Өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, анхаарал халамж тавиарай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бусдаас онцгойрох, бусдын анхаарлыг өөртөө хандуулах гэсэн оролдлогууд тань сайн зүйлд хүргэхгүй. Та ирээдүйгээ бататгахын тулд зарим мөнгөө банканд эсвэл бизнест оруулах тухай сайтар бодох хэрэгтэй. Муу хүмүүсийн атаархал, хамт ажиллагсдын далд явуулга, санхүү мөнгөний хүндрэлүүд таныг хүлээж байна. Даруу байдлын үлгэр жишээ бол. Энэ нь таныг алдаа, эндэгдлээс аварна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өдөөн хатгалга, хувь заяанд гэнэтийн өөрчлөлт гарах өдөр. Аз туршилт, мөрийтэй тоглоомноос зайлсхий. Янз бүрийн үйл явдал, жижиг сажиг бэрхшээл таны хүч цагийг барж, хүссэн үр дүнг авчрахгүй. Гудамжны будлианд оролцох, хүмүүс шавааралдсан газарт очих нь харамсахад хүргэж болзошгүй. Олон үг ярилгүй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглан, дүгнэлт хий.
НУМ (11/22-12/21)
Гадаад үзэмжидээ анхаарал бага тавина. Удахгүй өөрчлөгдөж шал өөр хүн болно. Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүнд талархлаа илэрхийлэхээ бүү март. Шийдэгдээгүй асуудал, эртний гомдол, хардалт сэрдэлтээр дүүрэн байна. Таныг гомдоосон хүнд бүү тунирх. Хэт бухимдсанаас болж бие муудаж болзошгүй. Ийм шинж тэмдэг ажиглагдвал тэр дор нь арга хэмжээ ав.
МАТАР (12/22-1/19)
Та санхүүгийн байдал аль эртнээс мөрөөдөж байсан тавилга худалдаж авах боломжтой болно. Ахуйн ажил төрөлд хэрхэн ханддагаа эргэн харж, түүнийгээ мөрдлөгөө болго. Энэ өдөр та дурлах агаад амьдрал сайхан санагдана. Одоо гол нь сэтгэл хөдлөлдөө хөл алдахгүй байж, сайн мууг ялгаж чадах хэрэгтэй. Үлдсэн бүхнийг таны өмнөөс хувь тохиол гүйцэтгэнэ.
ХУМХ (1/20-2/18)
Та өөрийн хүчээ ажил бизнес сурлагадаа чиглүүлнэ. Олон гэнэтийн үйл явдал болох боловч, таатай нь тийм ч олон бус байна. Таагүй зүйлтэй тулгармагцаа бүү гонсой. Та түүнийг даван туулж чадна, давах ч ёстой. Эдгээрийг даван туулснаар та өөрийгөө үнэлэх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Хуучны ажил хэргээс болж түншүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Энэ нь энэ эдгээр өдрүүдийн сайн сайхан дүр төрхийг бага зэрэг гутаана. Ололт амжилтаа дүгнэх, ирээдүйгээ төлөвлөхөд сайн бөгөөд олонх хүмүүсийн хувьд таагүй цаг үед бэлтгэ.