Синьхуа агентлагийн мэдээ, Пакистаны хэвлэл мэдээлэл 21-ний өдөр мэдээлэхдээ, өнгөрсөн 24 цагт, зэвсэгт этгээдүүд Пакистаны цагдаа руу 2 удаа дайралт хийж, 6 хүн нас барж, 1 хүн хүнд шархадсан байна гэжээ.
Пакистаны хэвлэл мэдээлэл Синд мужийн цагдаагийн газрын мэдээнээс иш татаж мэдээлэхдээ, хэдэн арван зэвсэгт этгээд 21-ний өдөр Синд мужийн төв Карачид цагдаагийн авто машин руу буудсаны дараа зугтаж, машинд байсан 3 цагдаагийн хоёр нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барж, нөгөө нэгийнх нь биеийн байдал маш хүнд байна гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, өөр нэг дайралт нь баруун хойд нутгийн Хайбер-Пушт мужийн Кохад дүүрэгт гарчээ.
Пакистаны Талибаны салбар "Чөлөөт групп" энэ хоёр удаагийн дайралтын хэргийг үйлдсэнээ мэдэгджээ.
\Сайн-Өлзий\