|

Д.Миеэгомбо: Улс төрийн нам төрийн албыг зардаг лангуу болсон

tonshuul 2017/05/23 1196 0
 

Б.ЭНХЗАЯА

Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцооны талаар хуульчД.Миеэгомботой ярилцлаа.

-Улс төрийн намуудын өнөөгийн санхүүжилтийн тогтолцоонд хуульч хүний хувиар та ямар дүгнэлт өгөх вэ?

-Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан 1990 онд Улс төрийн намынтухай хуулийг баталсанЭнэ хуульд нам өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэдэг үндсэн зарчмыг оруулжбайсанУлс төрийн намын тухай хуульд 2015 оны нэгдүгээр сарын 28-нд өөрчлөлт оруулсан.

Нам өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэдэг нь хэвээрээНэг нэмэгдсэн зүйл нь улсын төсвөөсдэмжлэг өгөх тухай байсанУлс төрийн намуудын санхүүжилтийн эрх зүйн орчин гишүүдийнхээ татвардэмжигчдийнхээ хандиваар санхүүжиж байнаСонгуулийн хуулийн зохицуулалтад намын хөрөнгөхандив гэжбайгааГуравдугаартнэр дэвшигчийн өөрийн хөрөнгө орноЭнэ гурван ойлголт дээр сонгуулийн санхүүжилттогтож байгааҮүнийг сүлээд аваад үзэхээр улс төрийн намын өөрийнх нь бий болгосон хөрөнгө гэж байнаТүүндээр нь улс төрийн нам өөрийнхөө эд хөрөнгийг түрээслүүлж олсон орлого нэмэгдэнэМАН гэхэд өөрийнх ньбайрлаж байгаа төв байшингаас эхлээд орон нутгийн намын үүрийг  түрээслүүлдэг системтэйӨнөөдрийн байгааэрх зүйн орчинд тааруулж өөрийнхөө олж байгаа орлогосанхүүжилтийнхээ эх үүсвэрийг нэрлэж заах зүйлтэйбайлгах гэсэн оролдлогын хүрээнд шийдсэн шийдвэрАН-д бол харьцангуй тийм зүйл байдаггүйӨнөөдрийнсанхүүжилтийн тогтолцооны зөвхөн өнгөн тал нь энэГэвч гишүүнийхээ татвараар амьдардаг нам гэж байхгүйУлсын төсвөөс өгч байгаа хэдэн төгрөгөөр ч амьдрахгүй.

-Тэгвэл улс төрийн санхүүжилт тогтож байгаа бодит хэлбэрийг юу гэж харж байна?

-Улс төрийн тогтолцоог амьд байлгаж хөдөлгөж байгаа бидэнд харагддаггүймэдэгддэггүй мөнгөн урсгал байгааҮүнийг нэрлэж хэлэхээс аргагүйМөрийтэй тоглохбооцоо тавих хэлбэр рүү хоёр нам засаглаж байгааүүнийцаана санхүүжилт нь тогтож байгааМонголын бизнесийн орчноос эх үүсвэртэймагадгүй гадны компаниудүндэстэн дамнасанулс дамнасан корпорациуд байж болох юмЭнэ бол нууц бишМэдээж хэрэг манай улстөрчидулс төрийн албан тушаал горилогсдын өөрсдийнх нь хөрөнгийн эх үүсвэрийн асуудал нэг талд нь бийҮүн дээр лөнөөдөр улс төрийн тогтолцоо тогтож байнаТа бүхэн бүгд мэдэж байгааНэр дэвшигчид тойргоо услах гэдэгойлголт бийДөрвөн жилийн турш хандивдэмжлэг үзүүлсэн хүмүүсийн мөнгө хөрөнгөөр өөрийнхөө горилжбайгаанамдаа суудал авчрахаар зорьж байгаа тойрогтоо өглөг өгөхуслах тухай юмЭсвэл амралтзугаалга гээдүй түмэн олон хэлбэртэйБаяр бүрээр мэндчилгээ дэвшүүлнэгарын бэлэг өгнөаялуулж зугаалуулнаСонгогчдодзонхилох нөлөөтэй сургуульцэцэрлэгтөрийн үйлчилгээний тухайлбалнийгмийн халамж тэтгэвэртэтгэмждаатгалыг хариуцдаг байгууллагын албан тушаалтнуудыг хамбад мөргүүлдэггадаадад аялуулдагОдоо бол хуульчангараад хязгаартай болчихсонТүүнээс өмнө бол замбараагүй байсан үзэгдэлТэгэхээр өнөөдөр хаусбайдалтай байна.

-Улс төрийн тогтолцоог амьд байлгаж хөдөлгөж байгаа бидэнд харагддаггүймэдэгддэггүй мөнгөн урсгалбайгаа гэлээИйм байдлыг үүсгээд байгаа шалтгаан нь юу вэ?

-Эрх зүйн орчин нь маш их ерөнхий томъёололтойТүүний хүрээнд нам бүр өөрөөрсдийн яг үүн рүү чиглэсэнменежерүүдтэйТэр хүнийн удирдлагаулс төрийн намын санхүүжилтийн тогтолцоог зохицуулж байгаа эрх зүйнорчны их ерөнхий байдал хоёрын хооронд энэ ажлыг яаж зохион байгуулжяаж үймүүлж болох вэ гэдэг өргөнорон зайд энэ ажиллагаа явагдаж байгааЭрх зүйн зохицуулалт ийм ерөнхийтухайн хүмүүсийн авьяас чадвардоошоогоо хэр их увайгүй байх вэнөгөө тал руугаа ямар их зоригтой байх вэ гэдэг шалгуур дээр санхүүжилтялалтдараагийн хуваарилалталбан тушаалын наймаа бүгд явж байнаНэг ёсондоо улс төрийн нам бол ерөөсөөтөрийн албыг гаргаж зардаг лангуу болж хувирсанЭнэ нь санхүүжилтийн механизмтай гол сэжмээр холбоотойҮүний тод жишээг өнгөрсөн сонгуулиар Ц.СандуйМ.Энхболд хоёрын ярьсан бичлэгээс харлааҮүнийг гүтгэлэггээд байгааГэхдээ ортой л зүйлНөгөө намд нь ч байгааНөгөөх нь ч тийм ариухан эд биш шүү дээНэг тогоондбайгаа учраас нэг нь цагаан тагтаанөгөө нь хар саарал хэрээ байх боломжгүй.

-Санхүүжилтийн буруу системийг засч залруулах боломжтой юу?

-Нэгдүгээртсонгуулийн зардлыг төр санхүүжүүлэхгүй байх нь зүйтэйСонгуулийн зардал гэхээр өнөөдрийнбидний ойлгодог зардлаар төр хэзээ ч санхүүжүүлж дийлэхгүй. "Эрдэнэт”-ийг "Тавантолгой”-той нь өгөөд ч хоёрсонгуулийн цаана гарч чадахгүйТэгэхээр сонгуулийн зардлын зохистой хэрэглээзардал дээр тохиролцох ёстойҮүний дараа улсын төсвөөс санхүүжих ёстойУлсын төсвөөс санхүүжүүлж төр татвар төлөгчдийн мөнгийг үрэх гэжбайгаа бол улс төрийн намд шаардлагаа тавих ёстойНамын гишүүнчлэл гээд бүх зүйлүүд нь шинэчлэгдэх ёстойӨнөөдөр Монголд улс төрийн нам гэж байхгүйБид гадныхныг авч ирээд хуурдагМанайх хүний эрхардчилсаннийгмийг баталгаажуулсан Үндсэн хуультайпарламентын тогтолцоотойолон намын системтэйсонгуулийн бусардчиллын системтэйхэвлэлийн эрх чөлөөтэйшударга шүүхтэй гэжҮнэн хэрэг дээрээ юу ч байхгүйЭнэ боланархизмжүжигулс төрийн ашиг хонжооэдийн засаг бизнесийн явцуу сонирхлын бүлэглэлүүд дээр л бүх зүйлтогтож байгааСүүлийн 25 жил ийм л юмыг монголчууд хожлоо.

-Монголд улс төрийн намын үзэл баримтлал алдагдсан гэж судлаачмэргэжлийн хүмүүс онцолдогТа ч басэнэ тухай хэлж байна?

-Өнөөдөр намууд ли­бериалсоциал де­мократардчилсан социалист гэж өөрсдийгөө нэрлэж байгааГэхдээ ягүзэл баримтлалаараа нэгдчихсэн зүйл ердөө бишМонголд улс төрийн тогтолцооны хувьд үзэлгүйнонолгүйнүзэл сурталгүйнүзэл баримтлалгүйн гуйланч­лал болчихсонМонгол хүнмонгол үн­дэстний хувьд сэтгэлгээнийгуйланчлал болсонҮнэн хэрэг дээрээ ийм байхад улстөрчид амьдрал сайхан байнаэргэн тойронд байгаа машинбайшин барилгаа хар гэдэгЭнэ бол юу ч бишЭцсийн эцэст улсын хөгжил гэдэг хүний хөгжилХүний хөгжил гэдэгхүмүүжилэрүүл мэндболовсрол. 1990 оноос хойш хүмүүжилгүй хүн боловсрохоор ямар болдгийн эхний жишээгамсаад эхэллээХүмүүжилгүйгээрхүн болж төлөвшихгүйгээр боловсорсон хүн ямар болдгийг цаашид улам иххарнаСүүгээр бол дээр нь байгаа өрөм буюу нийгмийн баялгаас хүртэжэдийн засгийн хувьд чадавхжижболомждоо хүрсэн хүмүүсийн II үеийнхэн буюу бидний өдөр тутмын амьдралыг огт мэдэхгүйшал өөр орчинд өсчбойжсонМонголын боловсролын тогтолцоогоор дамжаагүй үеийнхний давалгаа ирж байнаҮүнд Монгол Улсхэрхэн яаж хөдлөх вэ гэсэн ирээдүйн 25 жилийн асуудал яригдаж байгааЭнэ бүхнийг хооронд нь уялдаашүтэлцээтэй авч үзэхгүйгээр зөвхөн нэг талаас нь яриад хэзээ ч үр дүнд хүрэхгүйУлс төрийн нам гэдэг ямар байхвэЖишээ ньнацист үзэл суртлыг номлож байгаа нам Монголд байнаШууд гаргаад хэлэхгүй байгаа ч фашизмярих гээд байгаа хүмүүс байгааҮүнийг хязгаарлах эрх зүй Монголд байхгүй.

Хамгийн эхлээд улс төрийн намыг Үндсэн хуульд томъёолох хэрэгтэйҮндсэн хуулийн улс төрийн намын тухайзохицуулалттүүнийг дагасан органик хууль буюу Улс төрийн намын тухай хуулийг чамбайруулахаас бидний ажилэхлэх ёстойХоёрдугаартулс төрийн намын буюу түүгээр дамжаад Засгийн газрынУИХ-д гарч байгаа улс төрийннамуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харъя. 2008 онд Н.Энхбаяр дарга байхдаа санаачлаад Мянганыхөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх баримт бичгийг УИХ тогтоол хэлбэрээрбатлуулсанМянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 1992 оноос хойшмонголчуудын хөгжлийн талаар нэгдэх гэж оролдсон анхны оролдлого байсанХарамсалтай нь Н.Энхбаяр даргынтухайн үеийн улс төрийн нөхцөл байдалбайр сууриас шалтгаалаад төдийлөн дэмжлэг авч чадаагүйҮнэхээрсайн баримт бичиг байсан хэдий ч үндэсний зөвшилцөл бий болоогүйгээс энэ баримт бичиг хэрэгжээгүй.

-Үндэсний хөгжлийн цогц бодлогын агуулга юу байв?

-Үүнээс хойш улс төрийн намууд энэ Үндэсний хөгжлийн цогц бодлогын хөтөл­­бөрийг хэняажямар арга замаарсайн хэрэг­жүүлэх вэ гэдэг асуудал байсанҮүнд улс төрийн намЗас­гийн газарсонгуульд оролцож байгаамөрийн хөтөлбөрүүдийг нэгтгэх шаардлага байлаа.

Гол нь дээр ярьсан органик хуулийн хүрээнд улс төрийн намын санхүүжилтийг улсын төсөв рүү аваачаад үүнийтулд хуулийг чамбайруулжулс төрийн намыг үзэл баримтлалтайтөрийн албан тушаалыг сонгуулиар зардгийгболих хэрэгтэй.

Төрийн албан ту­шаалт­ны хуваарь шат­лан ахих буюу чадавхид суурилсан байхыг Үндсэн хуульд шууд зааж өгөх ёстой. Үүнээс улс төрийн намыг салгаад, нөгөө талд нь дээр дурдсан хөгжлийн хөтөлбөр рүү намын мөрийн хөтөлбөр, бүх бодлогыг чиглүүлж чадсан тохиолдолд бидний мөрөөдөж ярьдаг бодлогын нам бий болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

top