Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 7. Бархасвадь гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. 20:43 цагт сар тал болно. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарна. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ бол таны итгэл үнэмшил сонголт үзэл санааг шалгах шалгалт юм. Санхүүгийн байдал өөрчлөлтгүй үлдэнэ. Та далдуур хөнөөгчдийн тоонд ордоггүй, тэд шулуун шударга харилцааг эрхэмлэдэг. Та дотны хүмүүсээ өөр шигээ хайрлаж, тусалж бас эрчимтэй хамгаалахад бэлэн бай.
ҮХЭР (4/20-5/20)
Эрч хүчтэй хэн нэгэн хүн таны анхаарлыг татах боловч тэд дотно танилцангуутаа хэрүүл маргаан хийнэ. Урьдын алдаанаас суралц. Амьдралын энэ сургамж дэмий талаар өнгөрөхгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Эргэлзээтэй байдлаас салахын тулд өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Биеэ барин, ухаалаг байснаар та хайртай хүнтэйгээ бэрхшээлийг хялбархан даван туулж, мөрөөдлөө биелүүлэх өдөр ойрхон байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таны үйл ажиллагаа үр дүнд хүртэл хичээвэл тушаал дэвшинэ. Мэргэжлийн үйл ажиллагаа таны анхаарлын төвд байна. Захидал харилцаа, утасны яриа, уран бүтээлийн төлөвлөгөө, түншүүдийн харилцаа гээд та маш их ажилтай байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөөгөө барьж ажиллахгүй бол таныг маш олон утасны дуудлага, мэдээллүүд учраа олохгүй байдалд хүргэж үр дүнд нь олон жижиг ямар ч ашиггүй ажлуудад цагаа үрнэ. Найз нөхөдтэйгөө харьцах, хүүхдүүдтэйгээ зугаалахад сайн цаг үе. Хайрын болзооноос бүү татгалз.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр ажил, гэртээ хэвийн байдалтай байна. Прагматик үйл ажиллагааны тал дээр санхүүдээ илүү анхаарал тавь. Давуу талуудаасаа оновчтой сонгосноор нэр хүнд, алдар нэрээ дээшлүүлэх боломжтой болно. Мөнгөө банканд, эсвэл үйлдвэрийн хувьцаанд нийлүүлсэн хүмүүс түүнийгээ эргүүлж авах талаар бод.
ОХИН (8/23-9/22)
Таны зөн билэг, нэвт харах чадвар өндөр байна. Энэ нь хувийн амьдрал ба ажил хэрэгт тань тусална. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хий. Хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцэл байгуулж илтгэл тавь. Та маш сэтгэл татам байх ч зарим нь хайрын амтанд умбах, эсвэл хагацал амсах бололтой. Эрэгтэйчүүд ханьдаа анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэх бололтой.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Амьдралын зарим үйл явц таны хувьд давтагдашгүй хүчин зүйл мэт санагдана. Бусдын олж хараагүй газраас амжилтыг олж харах чадварыг шаардаж байна. Ашигтай зүйлд хүрэх хүсэл, багахан хүч зарж амжилтанд хүрэх гэвэл бүтэмжтэй байна. Та шинэ салбарт багагүй хүч, цагаа зарцуул.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ямар ч ажил хийсэн танд хялбар, тааламжтай санагдана. Нэг хэвэнд баригдаагүй бүтээлч сэтгэлгээг ажил, сурлагадаа ашиглавал үр дүнд хүрнэ. Үдээс хойш хувийн чанартай уулзалтад тохиромжтой. Хэрэв та хувийн зохион байгуулалтаа сайжруулах юм бол хамаг ажлаа амжуулж, амрах цаг ч гаргаж чадна.
НУМ (11/22-12/21)
Ойрын тань хүмүүсийн өөр үзэл санаа, ойлгомжгүй үйлдлүүд таныг доромжилж буй мэт санагдана. Дотныхондоо хэт шаардлага бүү тавь. Аахар шаахар зүйлс, ойлгомжгүй биеэ авч явах байдлынх нь төлөв бүү шүүмжил.
МАТАР (12/22-1/19)
Бодлоо төвлөрүүлөхөд сайн өдөр. Оюун санаагаа цэвэрлэж, ганцаараа байж, нийгмийн гүн ухааны асуудалд бодлоо төвлөрүүл. Ойлгомжгүй ажил бүү хий. Мөрөндөө л хүнд ачаа үүрэхийн нэмэр. Хүний үгийг бүү сонс, хүнд үг бүү хэл. Аз турших ба биеийн ачаалал гаргахаас зайлсхий. Эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө.
ХУМХ (1/20-2/18)
Логик сэтгэлгээтэй, олон талын сонирхолтой, задлан шинжлэх чадвартай ухаалаг хүмүүсд нэн сайн өдөр. Хэрэв та аливаа зүйлийг эхлэн хийх гэж байгаа бол маш сайн хийх хэрэгтэй. Харин зарим атаач хүмүүс танд нөлөөлж анхаарлыг тань өөр тийш чиглүүлэн саад болох гэж байна.
ЗАГАС (2/19-3/20)
Та мэргэжлийн үйл ажиллагаандаа дээд зэргийн амжилтад хүрэх хариуцлагатай үе эхэлж байна. Сарын эхэнд нэр хүндэд сэв суулгана. Та үйл явдлыг өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй учраас нөхцөл байдалд тохиолдлын байдлаар оролцоход болно.