|

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

namuunaa 2015/04/22 741 0
 
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 4. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, 9 улаан мэнгэтэй шар Луу өдөр. Өдрийн барилдлагаҮл зохилдох.Шүтэн барилдлага Сэрэхүй.Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top