|

Картаар луйвар хийсэн Румыны иргэний хэргийг шалгаж байна

tonshuul 2017/06/13 927 0
 

Монгол Улсад оршин суух Румын улсын иргэн луйврын гүйлгээ хийснийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Румын улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байна.

Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны АТМ /автомат мөнгөний машин/-аас тавдугаар сарын 29-ний өдрөөс зургадугаар сарын 8-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээг хийсэн нь тогтоогджээ.

Мөн Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Румын Улсын иргэн Л.А нь өнгөрсөн тавдугаар сарын 28-нд монголд ирсэн байжээ.

Иймд гадаадын иргэдийн хүсэлтээр Монгол Улсын иргэд гадаад руу гуйвуулга хийхдээ анхааралтай хандах мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэжигтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг  цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top