Оросын хакерууд өнгөрсөн оны намар Цагаан ордны нууцлагдсан сүлжээнд нэвтрэхдээ Б.Обамагийн цахим шууданд нэвтэрснийг "Нью Йорк таймс” сонинд мэдээлжээ. Хакерууд тухайн үед Б.Обамагийн өдөр тутмын шуудан харилцааны сүлжээнд нэвтэрсэн ч Ерөнхийлөгчийн "BlackBerry” утсаар дамждаг мэдээллийн серверийн хамгаалалтыг эвдэж чадаагүй байна. Хакеруудын нэвтэрсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн цахим шуудан тусгай нууцлалгүй байсан ба Б.Обамагийн өдөр тутмын ажлын хуваарь, гадаад орнуудын Элчин сайд нартай харилцсан захидал, Цагаан ордон дахь боловсон хүчний өөрчлөлт зэрэг мэдээлэл агуулж байсан бололтой.