|

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

zulaa 2017/06/19 1059 0

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дугаар тогтоолоор Төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээг жил бүр зохион байгуулж байхаар тогтоосон.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчлах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2017 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

Өдөрлөгийн эхний өдөр буюу 06 дугаар сарын 19-ны өдөр 12 цагт "Нээлттэй хаалганы өдөр”-ийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нээж, ХНХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, нийт салбарын ажилтан албан хаагчдад ажлын амжилт хүслээ.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

Энэ өдөр Сэргээн засалт сургалт, үйлдвэрлэлийн төв иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчлан ажиллалаа. Үүнд:

1. Сэргээн засах эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чиглэлээр:

- Артерийн даралт үзсэн 124 хүн

- Цусан дах сахар тодорхойлсон 88 хүн

- Хэсгийн бариа засал хийсэн 24 хүн

- Хөдөлгөөн заслын үйлчилгээ 25 хүн,

- Хөдөлмөр заслын үйлчилгээ 10 хүн

- Хэл заслын зөвлөгөө 8хүнд үзүүлсэн

- Сэргээн засах эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрхийн бичгийг 2 хүнд олгосон.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

2. Протез, ортопедийн тусгай хэрэгслийн чиглэлээр:

- Протез, ортопедийн хэрэгслийн үзэсгэлэн гаргаж танилцуулсан.

- 101 үйлчлүүлэгчид Протез, ортопед, тусгай хэрэгслийн зөв хэрэглээний талаарх зөвлөгөө мэдээлэл өгсөн

- 5 үйлчлүүлэгчээс хэмжээ аван захиалга авсан ба санхүүгийн анхан шатны баримт нэхэмжлэхийг бичиж олгосон.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

3. Боловсролын сэргээн засалтын чиглэлээр:

- Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутнуудын хийсэн бүтээлийн үзэсгэлэн гаргаж сургуулиа сурталчилсан.

- Мэргэжлийн сургалтын талаар зөвлөгөө мэдээллийг 24 хүнд өгсөн.

- Мөн 4 иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн.

- Хөгжлийн бэрхшээлтэй 6 хүүхэд, залууст суралцах эрхийн бичгийг олгосон.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

4.Нийгмийн сэргээн засалтын чиглэлээр:

-ХБ-тэй иргэдтэй холбоотой хууль, эрх зүйн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, холбогдох үйлчилгээнд холбон зуучлан, ХБ-тэй иргэдэд хүртээмжтэй, стандарт шаардлага хангасан дэд бүтэц, орчны үзэсгэлэн гаргаж, таниулан сурталчлан ажиллалаа.

-АНУ-ын Дэзэрэт ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй "Тэргэнцэр төсөл”-ийн хүрээнд тэргэнцрийн материалын бүрдүүлэлт хийж хүсэлт гаргасан 7 хүнд тэргэнцэр авах эрхийн бичиг гардуулсан.

-Мөн тэргэнцрийн зөв хэрэглээний талаар зөвлөгөөг 60 хүнд өгч, мэдээллээр хангалаа.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

 

 

 

СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ



Санал болгох

Сэтгэгдэл

top