|

Б.Уянга: Стресс тайлах, хөөнгө, хаван бууруулахад ус үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ

bayaraa 2015/01/06 1728 1

 Б.Уянга: Стресс тайлах, хөөнгө, хаван бууруулахад ус үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ 	 		 Монголд анх усан фитнессийг 2006 онд нээж, усны гүнж хэмээн  нэрлэгддэг , "Aqua fitness" клубын

захирал, хатагтай Б.Уянгыг TIMES.MN сайтын энэ 7 хоногийн зочноор урилаа.

 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай клуб засвар хийгээд, өнгө төрхөө  эрс өөрчилсөн байна шүү?

 

- Саяхан  байрандаа  их засвар хийж,  лого,тоног төхөөрөмж,хэрэгсэлээ шинэчилж, үйл ажиллагаагаа өргөжүүлж  байгаа. Аква фитнессийнхээ дэргэд орчин үеийн  тоног төхөөрөмжтэй фитнесс клуб,  гоо сайхны бүрэн цогц үйлчилгээтэй салон байгуулсан. Байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, манайхыг зорьж ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгч олонтой болсондоо баяртай байдаг.

 

-Усан дотор дасгал хийх нь юугаараа давуу талтай юм бэ?

- Аквафитнессийн сургалтын хөтөлбөрийг  жин хасахад чиглэсэн, жирэмсэн эхчүүдэд,үе мөч болон нурууны өвчтэй хүмүүст зориулсан  гэж ангилж болно.

Ялангуяа арьс нь суларсан дундаас дээш насныхан болон төрсөн эмэгтэйчүүд, үе мөч, нурууны өвчтэй хүмүүс усанд дасгал хийхэд нэн тохиромжтой. Хүйтэн усны даралт их нягт байдаг учраас дасгал хөдөлгөөнтэй хоршин арьсыг чангаруулдаг давуу талтай. Зааланд хөдөлгөөн хийхдээ хүн заавал ямар нэгэн хэрэгсэлтэй хийж байж илүү ачаалал өгч, илүү үр дүнд хүрнэ. Харин усанд дасгал хийх үед усны даралт гадна талаас нөлөөлж, дотор талаасаа булчин ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн дасгал хийж байгаа хүн ямар нэгэн хэрэгсэлгүйгээр, бас өөртөө хэт их ачаалал өгч ядардаггүйгээрээ онцлог.
Дундаас дээш насныханд целлюлит хуримтлагдах нь элбэг байдаг. Үүнийг усны цохилтоор бас арилгадаг. Хэт жин ихтэй хүмүүс зааланд дасгал хийхэд бэрхшээлтэй байдаг гэдэг.  Харин усанд хүний биеийн жин хөнгөн болдог учраас дасгал хийхэд илүү хялбар. Мөн хүйтэн усанд дасгал хийж байгаа учраас хөлс ихээр ялгарахгүй, ядрахгүй, түүртэхгүй.

 

-Ямарч насныхан танай клубт хичээллэж болох уу ?

- Нас харгалзахгүйгээр  усан фитнесээр хичээллэж болно.

 Булчингийн дасгалаас гадна эмэгтэйчүүдийн хувьд илүү өөх суудаг хэсэг болох гарын бугалга, бэлхүүс, гуяны хэсэгт голчлон дасгал хийдэг. Дасгалаа тогтмол, эрчимтэй хийснээр жин  хасагдаж, сул арьс маш сайн чангарна. Түүнчлэн стресс тайлах, хөөнгө, хаван бууруулахад ус үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Усанд нэг цаг дасгал хийгээд гарахад бие хөнгөрч, арьс чангарсан нь шууд мэдрэгддэг. Ер нь хүний жин хасагдах тусам арьс суларч, унждаг учраас хүйтэн усаар чангалж, чийрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Суларсан арьсны дотор дахин өөхөн давхарга үүсэх магадлал өндөртэй. Тэгэхлээр биеэ чийрэгжүүлж, арьсаа чангалах, фитнесээр хичээллэх гэсэн хоёр үйлдлийг нэгэн зэрэг хийж, цаг заваа ч хэмнэж байгаа юм.

 

-Эмч нар нуруу, бөөр, үе мөчний өвчтэй хүмүүсийг усан спортоор хичээллэх зөвлөгөө өгдөг болсон байна лээ. Ийм хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрөөр сургалт явуулдаг гэл үү?

- Сүүлийн үед эмч нар ч бассейнд хичээллэхийг их зөвлөдөг болсон байна лээ. Хөдөлгөөний хэт дутагдалд орсон, нуруу, хүзүүний шохойжилт, үе мөчний суултын улмаас усанд дасгал хийх эмчийн зөвлөгөөтэй хүмүүс манайд зорьж ирж хичээллэдэг. Үе мөч болон зүрх судас, даралт өндөртэй мөн бөөр нуруугаа хүчтэй доргиож болохгүй хүмүүст "Aqua fitness" хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл усан дотор хүний жин хөнгөрч нуруу бөөрөнд ачаалал өгөхгүй хөлс гарч ядраагаад байдаггүй болохоор даралт ихсэхгүй, зүрх өвдөхгүй. Тийм болохоор усанд дасгал хийвэл харин ч илааршиж эрүүл мэнд нь сайжирна.

 

- Жирэмсэн эмэгтэйчүүд усан фитнессээр хичээллэхэд хэт таргалахгүй, арьс язрахгүй гэх болжээ. Хэдэн сартайгаас нь хичээллэж болох вэ?

- Жирэмсэний 2-7 сартайдаа явж болно. Жирэмсэн үедээ хэт их жин нэмэх, хаван, язралт үүсэх  зэргээс сэргийлдэг сайн талтай. Гэхдээ тонус өгөөгүй, хэвийн тээлттэй бүсгүйчүүд л хичээллэх хэрэгтэй.  Хүчилтөрөгчтэй бассейнд сонгодог аязанд ээж нь аяархан зөөлөн хөдөлж тайван байвал хэвлийдэх хүүхэд ч хөгжим, усны чимээ сонсож хүчилтөрөгчөөр дүүрэн амьсгалж эрүүл чийрэг төрөхөд нь тустай байдаг.

Устай холбоотой мэдээллийг цуглуулахад  ямарч талаараа эрүүл мэндэд  ач тустай гэдэг. Жирэмсэн үед жин нэмэгдээд нуруунд ачаалал өгч суулт өгөх гэмтэй.  Үүнээс болоод үе мөч, нурууны өвчтэй болдог талтай. Тэрнээс сэргийлэхийн тулд усан дотор дасгал хийхэд үе мөчнүүд  хөдөлгөөнтэй байж, нурууны ачаалал багасч,  стресс тайлагдаж, суулт үүсэхээс сэргийлдэг.

 

-Жирэмсэн эхчүүдэд  зориулсан дасгал зохиосон уу?

-Жирэмсэн эхчүүдэд зориулсан дасгал сар бүр өөрчлөгдөөд явдаг. Эхний сард нэг өөр дасгал хийнэ, хоёрдахь сард нь түүнээс арай хөнгөн  гээд л.  7 сартай жирэмсэн эх  аарцаг, биеийн доод хэсгийн сунгалтын дасгалууд хийнэ. Сунгалтын  дасгалаас гадна эхийг тайвшруулах дасгалууд хийнэ. Хүүхэд тээж байгаа учир хэвлийн булчингууд чанга байдалтай байдаг бол эхийнх нь булчин сулрахад хүүхэд нь  тавтай хөдлөх боломжийг олгодог.

 

-Төрсний дараа зарим  эмэгтэйчүүдийн   жин хэт нэмэгддэг. Хаван ч их байдаг байх л даа. Ийм тохиолдолд усан фитнессээр хичээллэх илүү тохиромжтой юу?

 -Төрсний дараа зарим бүсгүйчүүд хэт таргалдаг, түүнээсээ болоод стрессддэг. Жин нэмэгдээд байгаа нь  хөөнгө,  хавантай  бас холбоотой байх нь ч бий. Усан дотор дасгал хийхэд хаван хурдан буудаг. Нурууны арын хэсэг, гарын бугалга, гуяны дотор тал гээд өөхөлсөн хэсгүүдэд илүү мэдрэгдэж,  хэвийн байдалдаа орно. Усанд дасгал хийснээр хөөнгө байдал арилдаг. Ер нь төрсний дараа 2 сартайгаасаа хойш хичээллэхэд гэдэсний суларсан  хэсгүүд ч  чангарах сайн талтай. Хөхүүл эмэгтэйчүүд усан дотор дасгал хийснээр хөхний сүү татрах вий гэж эмээх хэрэггүй. Ямарч нөлөөгүй.  

 

-Тусгайлан  хоолны дэглэм барих уу?

-Хоолны хатуу дэглэм барихыг чухалчилдаггүй. Ерөнхийдөө зөв хооллох зөвлөгөөг өгөхийг хичээдэг. Яагаад гэвэл, хатуу дэглэмийг хүн тууштай барьдаггүй. Хэсэг хугацаанд хэрэгжүүлж байгаад хаячихдаг учраас үр дүн тааруухан. Харин түүний оронд идэж байгаа хоол, хүнснээсээ гурилан бүтээгдэхүүн  хэрэглэхээ  багасгах, сахартай цай,  чихэрлэг зүйл  идэхээ  болих  нь турахад дэмтэй. Хийжүүлсэн ундаанаас татгалзаж аль болохоор ус уу гэж зөвлөдөг. Гэхдээ нэг жороор  хүн  бүхэнд зөвлөгөө өгөх нь оновчүй. Чанга, сул махтай гээд хүн болгон  харилцан адилгүй.  Тиймээс тухайн хүний биеийн онцлог зэрэгт нь тохируулж зөвлөгөө өгөхөд анхаардаг. Жингээ хурдан хаядаг залуу охидод хатуу дэглэм мөрд гэх шаардлагагүй. Хэвийн хэмжээгээр хооллоод дасгалаа хийхэд  жин хасна.  Харин гол анхаарах хүмүүс  бол дунд насны эмэгтэйчүүд. Бодисын солилцоо удааширч байгаа учраас  дасгал хөдөлгөөнийг идэвхитэй хийхээс гадна зөв хооллолтод анхаарахаас аргагүй байдаг.

 

-Долоо хоногт хэдэн удаа хичээллэвэл илүү  үр дүнтэй вэ?

- Усан дотор дасгал хийхэд ачаалал өгөхгүй, харин ч хүнийг сэргээдэг болохоор фитнесс клубт хичээллэснээс илүү тааламжтай байна. 7 хоногт 3 удаа нэг цагаар дасгал хийхэд сард дундажаар 4-5 кг жин хасна. Хэвийн хэмжээнээс хэт их жинтэй, илүүдэл жин нь 10 кг-аас дээш бол эхний сард өдөр болгон явбал илүү үр дүнтэй.

 

 -Жингээ хурдан хугацаанд  хасах тусгайлсан хөтөлбөр, сургалт байдаг уу?

-Аква фитнессийн дасгал нь эмэгтэйчүүдийн хамгийн их санаа зовдог, гурван хэсэгт зориулсан  байдаг. Мэдээж дасгал хийхээсээ өмнө бие халаалт хийнэ, тэрний дараагаар гарны бугалга, бэлхүүс, гуяанд зориулсан  дасгалууд хийдэг. Бугалга, хэвлий, гуяны  тойргийн хэмжээ буюу өөхлөг хэсгээ багасгахыг хүсвэл усан дотор хичээллэх нь үр дүнтэй. Хэвийн жиндээ орсны дараагаар фитнессээр  хичээллэж булчингаа хөгжүүлэх нь тохиромжтой. Хүн бүрийн таргалалт янз бүрийн шалт­гаантай байдаг. Манай клубт явбал сард 4-5 кг жин хасна гэдэг ч хувь хүн бүрийн онцлогоос ихээ­хэн хамаарна. Залуу эмэгтэйчүүд, жирэмс­лэл­тээс тогтсон илүүдэл жинг  богино хугацаанд хасаж  болдог бол унаган тарган, чанга булчинтай хүмүүс турах нь удаан талдаа.

 

-Тарган байх үед шууд фитнесст яваад булчингаа хөгжүүлчихвэл удаан турдаг гэх юм. Үнэн болов уу?

-Ер нь жингээ хасахгүйгээр хүнд ачаалалттай теренжор дээр хичээллэбэл булчин хөгжөөд,  чангарна шүү дээ. Хэвийн жиндээ очоогүй, жингийн илүүдэлтэй байхдаа булчингаа чангаруулчихвал турах үйл явц удаашралтай байна.  

 

-Хэт чанга махтай бүсгүйчүүд юунд илүү анхаарах шаардлагатай байдаг вэ?

-Чанга махтай бол бол давсаа багасгах хэрэгтэй. Харин хэт сул арьстай бол илүү уураг ихтэй өндөг зэргийг хэрэглэхийг зөвлөдөг л дөө. Бас бүлээн усыг залгилж биш  шимж уух нь тустай. Жингээ хасах хүсэлтэй хүн чин хүсэлтэй, шийдэмгий байх хэрэгтэй. Ер нь заавал таргалж байж турах гэж зовохын оронд урьдчилаад арга хэмжээ авчих хэрэгтэй. Зөв хоол, хөдөлгөөн хоёр л хамгийн сайн арга. 

 

-Стилистээр ажиллаад өгөөч гэсэн хүсэлт, санал ирдэг үү?

-Шүүгчээр, стилистээр ажиллах гэсэн  санал ирдэг л дээ. Хүлээж авах боломжгүй байна аа л гэдэг. Аква фитнесстээ  хичээллэж байгаа хүмүүстээ л зөвлөгөө өгдөг.

 

-Танайхаас өөр усан фитнесс  ажиллуулдаг газар бий болов уу?

-Монголд анх аква фитнессыг нээж байсан. Энд тэнд нээгдээд, буцаагаад хаагдсан сураг дуулддаг. Манайх одоохондоо салбар байхгүй. Зөвхөн Чингис зочид буудалд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

 

-Танайд усан сэлэлтийн курс ажиллаж байгаа юу?

-Усан сэлэлтийн  бассейнуудтай харьцуулахад манайх хамаагүй намхан, 40-1.4 метр өндөртэй. Анхлан сурагцагчид гүехэн устайд хурдан сэлж сурдаг.  Тэр дундаа бага насны хүүхдэд илүү  тохиромжтой. Сэлэлтийн сургалтын хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, 4 –ээс дээш насны хүүхэд хичээллэх нь нээлттэй. Усан спортоор хичээллэх тусмаа хүүхэд  эрүүл, чийрэг, дархлаа сайтай, өсөлтийн хувьд сайн нөлөөтэй.

 

-Танай клуб бүсгүйчүүдэд зориулсан урамшуулал, хосолсон хөтөлбөр зарласан байна. Энэ багцынхаа талаар тодруулахгүй юу?

-Шинэ жилээс өмнө бүсгүйчүүд жингээ  хурдан хасч,  арьсаа гоё болгоод, гоёлын даашинз өмсөхийг хүсч байгаа. Бүсгүйчүүддээ зориулан хосолсон хөтөлбөрийн урамшуулал зарласан. Хурдан хугацаанд жин хасах хөтөлбөрт  хамрагдаарай хэмээн  бүсгүйчүүдээ  урьж байна.

.

1 сарын хосолсон сургалтын төлбөр-300 мянга

Үүнд:

-GYM     -30 удаа

QUA- 6 удаа

Саун- 10 удаа

Целлюлит багасгах бүтэн биеийн массаж- 12 удаа

Мөн  Аквафитнессийн сарын төлбөрийг  180 мянгаас 150 мянга болгож 20 хувийн урамшуулал зарласан байгаа. 

Зав цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл

top