|

Жокович, Шарапова нар Ромд түрүүлэв

namuunaa 2015/05/19 825 0

 Mалбайн теннисний "Internazionali BNL d’Italia-2015” тэмцээн тавдугаар сарын 10-17-ны өдрүүдэд Италийн Ром хотноо  болж өнгөрлөө. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдэд ОХУ-ын Мария Шарапова нар түрүүллээ.


 

Сербийн Новак Жокович Швейцарийн Рожер Федерерий г 6:4, 6:3-аар ням гаригт болсон шигшээ тоглолтод хожсон байна. Тэрээр шөвгийн наймд Японы Кей Нишикорийг, хагас шигшээд Испанийн Дэвид Феррерийг хожжээ.

 

ATP ангилалын оны турш болдог "Мастерс”-ийн 9 цуврал тэмцээний тав нь болоод байгаа бөгөөд Жокович тэдгээрийн дөрөвт түрүүлээд байна.

 

Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг теннисчид өрсөлдсөн бөгөөд аваргын цомыг ОХУ-ын Мария Шарапова авлаа.

 

Тэрээр финалын тоглолтод Испанийн Карла Наваррог 4:6, 7:5, 6:1-ээр буулган авсан байна. Тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглосон Шараповагийн хувьд Ромд түрүүлснээр карьерийнхаа 35 дахь цомоо хүртлээ.

 

Шараповагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Беларусын Виктория Азаренка байсан бөгөөд тэд шөвгийн наймд учраа таарахад 6:3, 6:2-оор Орос теннисчин ялалт байгуулжээ.

 

"Internazionali BNL d’Italia-2015” тэмцээний шагналын сан эрэгтэйчүүдийнх 3 сая 830 мянга, эмэгтэйчүүдийнх 2 сая 180 мянган еврод багтсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top