|

“М.Энхболдыг мөнгө тараасан гэж, Х.Баттулгыг тэрбум төгрөг авч явсан, офшороо нуусан гээд нэрийг нь татуулах л байлаа”

batzeveg 2017/07/19 444 0

МАХН-ын зүгээс СЕХ-г татан буулгах асуудлаар шат шатны байгууллагад хандсан байдаг. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор МАХН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян юу өгүүлж буйг хүргэе. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид хуулийн 10, 20 заалт эшилж байгаад өгдөг ч хуульд тийм зүйл байхгүй байна гэсэн ганцхан үгээр л хариулдаг. Эндээс хууль биелүүлдэг байгууллага биш гэдэг нь туйлын тодорхой боллоо. Хууль биелүүлдэг байсан бол М.Энхболдыг мөнгө тараасан гэж, Х.Баттулгыг тэрбум төгрөг авч явсан, офшороо нуусан гээд нэрийг нь татуулах л байлаа.

АН-ынхны гаргаж тавьсан Аархал гэж нэвтрүүлэг дээр гардаг шиг хэдхэн дарга, цэрэг нарт үйлчилж, хор найруулдаг байгууллага болсон. Ард түмний нэрийн өмнөөс төр байгуулах биш гутаан доромжилдог байгууллага болсон. Тиймээс нэн даруй хариуцлага тооцож, татан буулгах цаг болсон. Шүүх, цагдаад хандахаар хэтэрхий нэг талыг барьдаг нь тодорхой боллоо. СЕХ шударга ажиллаж чадахгүй байна. УИХ татвар, тэтгэврийг нэмнэ, нэмэхгүй гэх мэтээр ултөржсөн шийдвэр гаргаж байна. Эрх мэдэлтэй үлдэхийн тулд хаанаас ч мөнгө зээлж юу ч хийхээс буцахгүй уваагүй байгууллага боллоо. Тиймээс Бага хурлаараа хэлэлцээд УИХ-ыг татан буулгах ёстой гэж үзсэн.Монгол Улсын Ерөнхийлөгч одоо хуулийн дагуу ажиллахгүй, хэтэрхий нэг талыг барьж тангаргаасаа няцсан төрийн байгууллагуудад эхнээс нь хариуцлага тооцох хэрэгтэй. Хамгийн эхнийх нь УИХ байх ёстой. Олон ёсзүйн зөрчил гарлаа. Энэ УИХ ямар аргаар яаж байгуулагдсан гэдгийг бид харлаа. СЕХ луйвар хийж өгсөн, 60 тэрбумын асуудал хөрөнгө мөнгөө цуглуулахад нэмэр болсон байна. Анхнаасаа луйврын аргаар байгуулагдаж одоо ч луйвар хийж байгаа учраас татан буулгахаас өөр аргагүй. УИХ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ гэж бодож байгаа” хэмээн ярьсан байна.

 

Эх сурвалж: http://www.hunnu.mn/a/86439

Санал болгох

Сэтгэгдэл

top