|

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороотой

munkhbat 2017/07/28 558 0

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороотой

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж,  салхи борооны өмнө ширүүсч, өдөртөө ихэнх нутгаар хална.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө  13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас  секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд     5-10 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө   17-22 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 0дугаар сарын 02ыг хүртэлх

   29-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 8 дугаар сарын 1-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 35-40 градус, Орхон-Сэлэнгийн сав, говь болон зүүн аймгуудын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top