|

Xагнаасаа салах арга

namuunaa 2015/06/02 1325 0

 

Тараг, хар перецийг холиход хагны гайхалтай эмчилгээ болдог

Тараг хагны тархалтыг багасгадаг.

Гэрийн нөхцөлд хагнаасаа салах арга

2 цайны халбага хар перецний нунтаг дээр нэг аяга тараг сүүний холимог /гашилсан сүү, ээдэм/ хийгээд холигчоор холино. Холисон зуурмагаа үснийхээ хагтай хуйхан дээрээ түрхээд нэг цаг байлгасны дараа зөөлөн шампунаар угаагаарай.

Хагтай үсийг эмчлэх оливийн тосны эмчилгээ


Оливийн тосны нийлмэлийг ашиглан хагнаас ангижрах боломжтой. Оливийн тос нь байгалиасаа цэвэрлэх, чийгшүүлэх нэгдэл агуулсан байдаг. Үүнийг гэрийн нөхцөлд хаг эмчлэх хамгийн дөт аргаар сонгодог. Бүлээсгэсэн оливийн тосыг ашиглан хэрхэн хагтай үсээ эмчлэх аргыг хамтдаа сурцгаая. Оливийн тосоо хэт халаах хэрэггүй. Орой орондоо орохын өмнө оливийн тосоо хуйхныхаа асуудалтай хэсэгт тойрог маягаар түрхэнэ. Ингэж хонуулаад, өглөө босоод зөөлөн шампунаар зайлж угаагаарай.


Лемоны шүүс, наргил модны тосоор хийх хагны эмчилгээ

1 цайны халбага лемоны шүүсийг 5 цайны халбага наргил модны тостой нийлүүлж холигчоор холино. Ингээд холимогоо үснийхээ хуйханд түрхэнэ. Лемоны шүүс гэрийн нөхцөлд хаг арилган хамгийн сайн арга болдог учир таны хуйхнаас хагийг юу ч үгүй арилгах болно. Холимогоо үсэндээ түрхээд 20-30 минут байлгаад зөөлөн шампунаар угаана.

Санал болгох

Сэтгэгдэл

top